Иммануэл Кант

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Иммануэл Кант
Иммануэл Кант

Иммануэл Кант (герм. Immanuel Kant; 1724 оны 4 сарын 221804 оны 2 сарын 12) нь Германы философич, зохиолч байв.

Кантын философи[засварлах | edit source]

Кантын философийн сэтгэлгээний хөгжлийг 2 үед хувааж болно. Нэг дэх үе нь 1870 аад оныг хүртэлх үе бөгөөд энэ үедээ Кант онолын шинжлэх ухааны хувьд туршлагын баримтыг харгалзахгүйгээр философийг ухаанаар боловсруулж үндэслэж болно гэж үзсэн. Хоёр дахь үе нь 1870-аад оны эхнээс хойших үе бөгөөд энэ үедээ үзэгдлийг юмсаас хатуу зааглахыг оролдсон.

Намтар[засварлах | edit source]

Германы сонгодог философыг үндэслэгч Иммануэл Кант 1724 онд Пруссийн Кёнигсберг хотод төрж 1804 онд мөн тэндээ нас баржээ. Тэрээр Соён Гэгээрэл хийгээд романтизмын завсрын үед буюу Европ тив феодалын бурангуй ёсноос ангижирч байсан түүхэн үед амьдарч байсан юм.

Нэр хүнд бүхий Кёнигсбургийн их сургуулиа эцэг нь нас барсны улмаас орхисон Кант гэрийн багш хийж эхлэв. Чухам энэ үедээ 20 гаруйхан настай И.Кант “Түгээмэл жам ёсны түүх ба тэнгэрийн онол” (1755) ном бичиж анхдагч аварга том мананцараас үүссэн Нарны системийн үүслийн тухай таамаглал дэвшүүлсэн нь одоо ч гэсэн гайхашрал төрүүлдэг. Мөн И.Кант амьтны ертөнцийн гарал үүслийн ангилал буюу янз бүрийн амьтдыг боломжит гарал үүслээр нь ангилж үзэх оролдлого хийж байсан нь Ч.Дарвины хувьслын онолд тун ойртсон хэрэг юм. Тэр угаасаа л оюун ухаан нь задарсан хүн байжээ. Түүнээс хойш И.Кант Кёнигсбургийн Их Сургуульд л багшилсан юм. Өөр ямар ч ажил хийгээгүй. Чингэхдээ тэр цэвэр гүн ухааны талбарт ажиллах өөрийн зорилгыг ингэж тодорхойлсон:

1. Би юу мэдэж чадах вэ ? (метафизик);

2. Би юу хийх ёстой вэ ? (ёс суртахуун);

3. Би юунд найдахыг зориглох вэ ? (шашин);

Эндээс дараачийн дөрөв дэх зорилт гарч ирэх ба энэ нь: хүн гэж юу вэ ? гэсэн асуулт юм. И.Кант “ердөө” л энэ дөрвөн асуултад хариулах гэж амьдарсан юм. Тэгээд түүндээ хариулж чадсан бөгөөд тэр нь энэ байна:

1. Цэвэр оюун ухааны шүүмжлэл (1781) – гносеологи (эпистемологи)

2. Практик оюун ухааны шүүмжлэл (1788) – ёс зүй (этик)

3. Эрэгцүүлэх чадварын шүүмжлэл (1790) – гоо зүй

Насан туршийн бодол сэтгэлгээгээ хэдхэн жилийн дотор гарган бичсэн эдгээр бүтээл нь И.Кантыг XYIII зууны агуу их сэтгэгч, дэлхийн философи сэтгэлгээний ноён оргилийн нэг болгосон юм. И.Кант ажил хэрэгч германчууд ч гайхмаар чанд хатуу дэглэмээр ажиллаж өөрийгөө шахдаг байв. Иймээс тэр: “Sapere aude! буюу өөрийн оюун ухааныг ашиглах эр зоригтой бай” гэсэн Гэгээрлийн уриатай байв.

И.Кантын ёс зүйн сургаальд хүнийг: хүн бол үзэгдэл, хүн бол өөртөө байгаа юм гэсэн хоёр талаас нь авч үздэг. Эндээс И.Кант :”Шашин бол өөрийн агуулгаар ёс суртахуунаас юугаараа ч ялгагдахгүй” гэж дүгнэсэн байдаг.

Ингээд И.Кант:”Хэчнээн ч хамаагүй, юуны ч тухай хамаагүй эрэгцүүл, харин захирагд” гэсэн гаргалгаа хийжээ.