Евклид

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Зураачийн төсөөлж зурсан Евклидийн зураг

Евклид бол МЭӨ 300 -аад оны үед амьдарч байсан Эртний Грекийн нэрт математикч юм.

"Геометрийн Эцэг" гэгддэг Александрын Евклид Нэгдүгээр Птолемигийн үед (МЭӨ 323-283) амьдарч байжээ. Түүний "Elements" (Элементүүд) ном нь математикийн түүхэн дэх хамгийн алдартай бөгөөд чухал номнуудын нэг болж чадсан билээ. Уг номонд, цөөн тооны аксиомд тулгуурлан "Евклидийн Геометр"-ийг (Euclidean Geometry) анх зохиосон байна. Евклидийн Геометрийн, логик үндэслэлүүдээр теоремуудыг батлах аргачлал одоогийн математикийн гол үндэс суурь болсоор байна.

Амьдрал[засварлах]

Евклидийн тухай түүний судалгаа шинжилгээний ажлуудаас л мэддэг бөгөөд түүний хувийн амьдралын талаар түүхэнд бараг өгүүлдэггүй. Түүний тухай бидэнд байдаг мэдээллүүдийн ихэнх нь Проклүс болон Александрийн Паппүсээс авсан ишлэлүүд байдаг. Евклид нь Александрийн агуу Номын санд идэвхтэй ажиллаж суралцдаг байсан ба Грек дахь Платогийн Академид суралцаж байсан байж магадгүй хэмээн үздэг аж. Түүний хаана төрж, нас барсан нь тодорхойгүй бөгөөд түүний эцгийг Нэүкратэс гэдэг байсан байх магадлалтай хэмээн бичжээ.

Гадаад холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Евклид» зургийн цомог