Логик
Логик (эртний грек. λογική — «зөв бодлын тухай шинжлэх ухаан»; «сэтгэх чадвар»; λόγος «сургааль, шинжлэх ухаан») зөв шалтгаан ба үндэслэлтэй дүгнэлтийн зарчмуудын зохион байгуулалттай судалгаа юм. Компьютерын шинжлэх ухаан ба математик, гүн ухааны сургуулиудад логикийг оюуны ажиллагаануудад хэрэглэдэг.
Логик бол эртний Грекийн гүн ухаанд шинжлэх ухаан болж үүссэн гэж үздэг. Үүнээс хойш 2 мянга 500 жилийн турш XIX зууны хоёрдугаар хагас хүртэл локигийг гүн ухааны шинжлэх ухааны хэсэг гэж судалдаг байсан. Орчин үеийн тооцоон дэээр суурилсан логикийг Германы эрдэмтэн Г.Фреге «Begriffsschrift» (Ойлголтуудын тооцоолол, 1879) зохиолдоо бичиж үүсгэсэн байна.
Логикийн гол зорилго ба түүний үүрэг нь өмнөх мэдэгдлүүдээс дараагийн мэдэгдлийг гаргах хуулиудыг өөрчлөхгүй хэвээр хадгалахад оршино. Энэ тохиолдолд дүгнэлтийн үнэн зөв эсэх нь зөвхөн дүгнэлтэд тусгагдсан мэдэгдлүүдийн үнэн зөв, тэдгээрийн бие биетэйгээ зөв уяалдан холбогдсоноос хамаарна. Зарим бодол бусдаас хэрхэн дагалддагийг судалснаар логик сэтгэлгээний хуулиудыг илрүүлдэг байна.
Логикийн сэдвүүд
[засварлах | кодоор засварлах]- Ой санааны логик
- Таах логик
- Тогтоох логик
- Загвар логик
- Чөлөөтэй бодол
- Математикийн логик
- Гүн ухаанаар өрсөлдөх логик
- Логик ба тооцолох