Нильс Бор
|
Нильс Хенрик Дэвид Бор (Дани хэл: Niels Henrik David Bohr, 1885 оны 10 сарын 7 - 1962 оны 11 сарын 18-нд Копенхагенд нас барсан) нь Данийн онолын физикч, квантын механикийг үндэслэгч гэгддэг бөгөөд цөмийн эрчим хүчний шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан 1922 оны Нобелийн физикийн шагналтан агуу эрдэмтэн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр дунд сургуульд байхдаа физик, математик болон философид их сонирхолтой байсан. 1903 онд Копенхагены их сургуульд элсэн орж, 1911 онд Англид очиж суралцсан бөгөөд тэр үедээ Манчестерийн их сургуульд Эрнест Резерфордын удирдлаган дор цөмийн загварын судалгаанд оролцож байв. Копенхагены их сургуульдаа буцаж ирээд Макс Планкын таамаглалыг Резерфордын цөмийн загварт хэрэглэж, 1913 онд Борын цөмийн загварыг гаргаж авсан байна. 1921 онд Копенхагенд Онолын физикийн судалгааны хүрээлэнг байгуулж, гадаадын физикчдийг урьж, Копенхагены дэг сургууль гээч зүйлийг бий болгожээ. Цөмийн физикт, атомын бүтцийг судалсан түүний хувь нэмрийг үнэлж 1922 онд Нобелийн шагнал олгосон байна.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, Нацист Герман Европт түрэмгийллээ эхлэхэд Борын эх еврей хүн байсан тул Англиар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу дүрвэхээс өөр зам байгаагүй ажээ.
1939 онд Борын нээсэн цөмийн задралын тухай таамаглал нь цөмийн бөмбөгийн нээлтэд чухал үндэслэл нь болсон юм. Цөмийн эрчим хүчийг цэргийн зорилгоор ашиглах нь маш аюултай гэдгийг мэдэж байсан Бор барууны орнууд болон ЗХУ-ыг оролцуулсан олон улсын хэм хэмжээг бий болгохыг чармайж байсан ч амжилтад хүрээгүй юм.
Данийн вант улсын 500 кроны мөнгөн дэвсгэрт дээр түүний хөрөг байсан.
Мөн 1997 онд нээгдсэн 107 дахь элементийг Борын дурсгалыг хүндэтгэж "Бори" гэж нэрлэжээ.
Тэр залуудаа хөлбөмбөг сайн тоглодог байсан ч дүү, нэрт математикч Харальд Бор нь бүр улсынхаа шигшээ багт багтан олимпоос мөнгөн медаль хүртэж байсан сайн тамирчин байв.
Түүний хүү Оге Нильс Бор нь мөн 1975 онд Нобелийн шагналыг физикийн салбараар хүртсэн юм.
Мөн эцэг Кристиан Бор нь Борын үйлчлэлээр алдаршсан физиологич байв.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Нильс Бор – Викимедиа дуу дүрсний сан
- Wikiquote (en) – Нильс Бор
- Ном ба утга зохиол: Нильс Бор Германы үндэсний ном сангийн каталогт
- Нильс Бор
- Физикийн Нобелийн шагналтан
- Физикийн химич
- Цөмийн физикч
- 20-р зууны физикч
- 20-р зууны химич
- Копенхаген их сургуулийн багш
- Манчестерийн их сургуулийн багш
- Данийн Ханы Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч
- Нидерландын Ханы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Пруссийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Байерны Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Зүүн Германы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Гөттингений Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- 20-р зууны Леопольдинагийн гишүүн
- Унгарын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Ханы Нийгэмлэгийн гадаадын гишүүн
- Польшийн их сургуулийн хүндэт доктор
- Германы Гавьяаны одон шагналтан (энхтайвны зэрэг)
- Копли медаль шагналтан
- Заан одон шагналтан
- Шонхрын одон шагналтан (их загалмай)
- Папын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Данийн Техникийн их сургуулийн хүндэт доктор
- Данийн эсэргүүцлийн хүн (1940-1945)
- Манхэттен төслийн хүн
- Даничууд
- 1885 онд төрсөн
- 1962 онд өнгөрсөн