3 сарын 14

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 14 нь Григорийн тооллын жилийн 73 дахь (өндөр жил бол 74 дэх) өдөр юм. Мөн он дуустал 292 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 44 - Каска болон Кассиус нар аугаа удирдагч Юлий Цезарийн амь насанд халдаж, Марк Антони түүний орыг залгав.
  • 313 - Хан Жао улсын хаан Лиу Конгыг Хятадын хаан Жин Хуйди цаазлажээ.
  • 1489 - Киприйн хатан Катерин Корнаро хаант улсын талыг Венецид зарав.
  • 1647 - Гучин жилийн дайн: Бавари, Кёльн, Франц, Шведүүд Улмын санамж бичигт гарын үсэг зуржээ.
  • 1663 - Эрдэмтэн Отто фон Герик "Вакуум" гэх бүтээлээ хэвлүүлэв.
  • 1757 - Английн адмирал Сир Жон Бингийг дайны гэмт хэрэгт буруутган "Монарх" хөлөг онгоцон дээр цаазаар авахуулав.
  • 1780 - Америкийн хувьсгал: Алабама мужийн Мобиле хотын Шарлотт боомтод Испанийн цэргүүд хяналтаа тогтоов.
  • 1794 - Зохион бүтээгч Эли Уитни торгоны машин зохион бүтээж патент авчээ.
  • 1900 - АНУ-ын мөнгөний ханш алтны нэрлэсэн ханшаар хэмжигдэж эхлэв.
  • 1931 - Энэтхэгийн анхны дуутай кино "Алам Ара" дэлгэцэнд гарчээ.
  • 1939 - Словак улс Германаас тусгаар тогтнов.
  • 1942 - Шинээр зохион бүтээгдсэн пенициллинийг анх удаа өвчтөн дээр туршжээ.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Краковын еврей хороолол бүрэн устжээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн эзэн хааны арми Германийн Билефильд хотод анх удаа их хэмжээний бөмбөг хаяжээ.
  • 1951 - Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авав.
  • 1964 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн амь насыг хороосон алуурчин Лий Харви Освальдыг хороосон Жек Руби гэгчийг буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноожээ.
  • 1967 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедиг Арлингтоны үндэсний оршуулгийн газар нутаглуулав.
  • 1978 - Литани ажиллагаагаар Израйлийн батлан хамгаалах арми Ливаны өмнөд хэсгийг эзлэв.
  • 1979 - Хятадын нийслэл Бээжин хотод орших нэгэн үйлдвэрийн газрын ойролцоо Тридент хөлөг онгоц осолдож 44 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтжээ.
  • 1980 - Польшийн нийслэл Варшавын ойролцоо "ЛОТ 7" хөлөг онгоц осолдож 87 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дотор Америкийн боксын шигшээ багийн 14 тамирчин багтсан байна.
  • 1988 - Газар нутгийн маргаантай байдаг Спратти арлын төлөөх тулаанд Хятадын арми Вьетнамын армийг бут ниргэжээ.
  • 1994 - Гар утасны хамгийн хүчтэй процессор болох Лайнукс кернел хувилбарын 1.0.0 загвар худалдаанд гарчээ.
  • 1995 - АНУ-ын сансрын нисэгч Норман Тагард задгай сансарт Оросын ачааны машин жолоодсон анхны сансрын нисэгч болов.
  • 2006 - Чадын цэргийн алба хаагчид төрийн эргэлт хийхийг завджээ.
  • 2008 - Төвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болов.
  • 2019 - Мозамбик, Малави, Зимбабве улсад дэгдсэн "Идай" хар салхины улмаас байгалийн гамшиг тохиолджээ. Дээрх гурван улсад нийтдээ нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол учруулсан юм. Байгалийн гамшигт нийт 2.6 мянган хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчээ. Зөвхөн Мозамбик улсын Бейра хотод л гэхэд хөрсний нуралт үүсэж, 1000 гаруй хүн амиа алдсан байна.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1804 - Австрийн хөгжмийн зохиолч I Йоханн Штраусс (1849 онд нас барсан)
  • 1820 - Италийн хаан II Виктор Эммануэль (1878 онд нас барсан)
  • 1844 - Италийн хаан I Умберто (1900 онд нас барсан)
  • 1854 - Нобелийн шагналт Германы физикч Паул Эрлих (1915 онд нас барсан)
    • АНУ-ын 28 дахь Дэд Ерөнхийлөгч Томас Р.Маршалл (1925 онд нас барсан)
  • 1874 - Электрон барааны алдарт "Филипс" брендыг үндэслэгч Антон Филипс (1951 онд нас барсан)
  • 1879 - Нобелийн шагналт Германы физикч, 20-р зууны хамгийн аугаа хүн Альберт Эйнштейн (1955 онд нас барсан)
  • 1901 - Олимпын алт, мөнгөн медальт Өмнөд Африкын хөнгөн атлетикч Сид Аткинсон (1977 онд нас барсан)
  • 1916 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт нэрт кино зохиолч Хортон Фүүт (2009 онд нас барсан)
  • 1932 - ОХУ-ын тэргүүн хатагтай Найна Ельцина
  • 1933 - Америкийн жазз хөгжмийн домог Күйнси Жонес
  • 1948 - "Мангасуудын корпораци" киноны Майк Мазовскид дуу оруулсан жүжигчин Билли Кристал
  • 1958 - Монакогын хунтайж II Альберт
  • 1975 - Дэлхийн аварга Австралийн тулгууртай харайгч Дмитри Марков
  • 1976 - "Цус сорогчийн өдрийн тэмдэглэл" киноны од Даниел Гиллийс
  • 1978 - Олимпын гурав, дэлхийн аварга Нидерландын усанд сэлэгч Пиетер ван ден Хүүгенбанд
  • 1979 - Францын хөлбөмбөгч Николья Анелка
  • 1988 - NBA-н хоёр удаагийн аварга, нэг удаагийн лигийн үнэ цэнэтэй тоглогч Стефен Көрри
    • Олимпын мөнгө, хүрэл медальт Германы олон төрөлтийн тамирчин Рико Фраймут
  • 1990- ДАШТ~ий алт, менген медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга жүдочин, МУГТ М.Уранцэцэг
    • Уэлсийн хөлбөмбөгч Жо Аллен
    • Исландын хөлбөмбөгч Колбейнн Сигторссон
  • 1997 - Олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн алтан медальт Америкийн гимнастикч Симон Байлс


Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 313 - Жин гүрний хаан Хуай (284 онд төрсөн)
  • 1457 - Минг гүрний хаан Жингтай (1428 онд төрсөн)
  • 1765 - Японы мэргэжлийн сүмо бөхийн хоёр дахь их аварга Аяагава Горожи (1703 онд төрсөн)
  • 1811 - Их Британийн Ерөнхий сайд Августус Фитцрой (1739 онд төрсөн)
  • 1883 - Германы философич, "Эв хамт намын тунхаг" номын зохиогч Карл Маркс (1818 онд төрсөн)
  • 1975 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин Сюзан Хейворд (1917 онд төрсөн)
  • 1980 - Индонезийн гурав дахь Ерөнхий сайд Мохаммад Хатта (1902 онд төрсөн)
  • 1995 - Нобелийн шагналт Америкийн физикч Уиллиам Альфред Фаулер (1911 онд төрсөн)
  • 2006 - Эстонийн хоёр дахь Ерөнхийлөгч Леннарт Мери (1929 онд төрсөн)
  • 2012 - Мальта улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ченсу Табоне (1913 онд төрсөн)
  • 2018 - Нобелийн шагналт Стивен Хокинг

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • АндорраАндорра Андорра Үндсэн хуулийн өдөр
  • ЭстониЭстони Эстони Эх хэлний өдөр
  • АлбаниАлбани Албани Хаврын эхний өдөр
  • ЯпонЯпон Япон Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос Цагаан өдөр хосуудын эрчүүд нь эмэгтэйдээ бэлэг өгдөг өдөр
  • Батруудын өдөр (Сейнт Винсент ба Гренадинес)

 Commons: 3 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан