3 сарын 15

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 74 дахь (өндөр жил бол 75 дэх) өдөр юм. Мөн он дуустал 291 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 474 - Ром хотод дайн дуусч энхтайван тогтсоны 40 жилийн ойг тэмдэглэв.
  • МЭӨ 44 - Ромын бүгд найрамдах улсын захирагч Юлий Цезарын амь насыг Маркус Жуниус Брутус, Гайус Кассиус Лонгинус, Десимус Жуниус Брутус нарын зэрэг Ромын сенаторууд хуйвалдан хороожээ.
  • 280 - Хятадын Жин гүрнийг Хуй гүрний захирагч Сима Ян үндэслэн байгуулав.
  • 856 - Византийн эзэнт гүрний захирагч III Микаел ээжийнхээ засаглалыг түлхэн унагаж өөрөө хаан ширээнд суужээ.
  • 933 - Арван жилийн турш хэрэгжсэн энхийг гэрээг зөрчиж Германы хаан Хенри Унгар луу цэрэг оруулав.
  • 1147 - Португалийн хаан I Афонсо Сантарем хотыг эзлэв.
  • 1493 - Алдарт аялагч Христофер Колумб Америкаар хийсэн анхны аяллаа дуусган Испанидаа иржээ.
  • 1564 - Моголын эзэнт гүрний хаан Акбар иргэн бүрт татвар ногдуулав.
  • 1642 - Төвөдийн төр, шашны тэргүүдийг залах ёслол болов. Төвөдийн хаан ширээнд Гүш хан Төрбайх заларсан бол Төвөдийн бурхны шашны тэргүүнд V Далай лам Лувсанжамцыг залжээ. Гүүш хан Төвөдийн хаан ширээнд заларсан тул Лхаст сууж, төр, засаг захиргаа, цэргийн дээд эрхийг барьж, V Далай лам Лувсанжамц шашны хийдийн хэргийг мэдүүлсэн гэдэг.
  • 1781 - Америкийн хувьсгал: Одоогийн Хойд Каролина мужийн Грийнсборо хотод Чарльз Корнуоллоор удирдуулсан Британийн арми Америкийн босогчдын хүчинд ялагджээ. Америкийн босогчид 4,400 байсан бол Британийн арми 1,900 цэрэгтэй байсан гэдэг.
  • 1783 - АНУ-ын Нью-Йорк мужийн Ньюбург хотод генерал Жорж Вашингтон хэлсэн үгэндээ засгийн эрхийг авахын тулд хүн бүр хичээн зүтгэх ёстой гэж мэдэгдэв.
  • 1819 - Францын физикч Августин-Жеан Фреснел Францын шинжлэх ухааны академид гэрлийн урсгал яг л усны давалгаа мэт гэдгийг батлан үзүүлжээ. Тэрээр Исаак Ньютоны онолыг өөрийн онолоороо дахин баталсан юм.
  • 1820 - Мэйн АНУ-ын 23 дахь муж улс болжээ.
  • 1848 - Унгарт үүссэн хувьсгалыг намжаах зорилгоор Хабсбургын угсааныхан Өөрчлөлтийн намынхантай зөвшилцөв.
  • 1864 - Америкийн иргэний дайн: АНУ-ын Луйзиана мужийн Александриа хотод АНУ-ын тэнгисийн цэрэг хүчээ сэлбэв.
  • 1874 - Франц болон Вьетнам улс Сайгоны хоёрдугаар гэрээнд гарын үсэг зурснаар Вьетнам улс Францаас бүрэн тусгаар тогтножээ.
  • 1877 - Крикетийн спортын анхны туршилтын тэмцээн Австралийн Мельбурн хотын "МСЖ" цэнгэлдэх хүрээлэнд болжээ.
  • 1888 - Англи Төвөдийн дайн эхэлжээ.
  • 1892 - Английн хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб гэгдэх Ливерпүүл клуб байгуулагдав.
  • 1906 - Автомашины Роллс-Ройс компани байгуулагджээ.
  • 1913 - Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Гадаад явдлын яамнаа бичиг илгээв. Уг бичигт "Хятадын засгийн хэрэг шийтгэх газраас бидний Монголын тусгаар улс болсныг эдүгээ хүртэл хүлээгээгүйн дээр Хятадын цэрэг энэ хавар цагт Дотоод, Гадаад Монголыг дайлаар орно хэмээлцэж буй болно” гэж дурдсан байжээ.
  • 1916 - АНУ-ын хил дээр Мексикийн босогчид төвлөрч байгаатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон 4,800 цэрэг илгээв.
  • 1917 - Оросын хаан II Николайн хэргэмийг хураан авснаар Оросыг 304 жил захирсан Романовын угсааны хаанчлал эцэслэжээ.
  • 1922 - Египет улс Их Британиас тусгаар тогтнож, хаан ширээнд I Фүадыг залав.
  • 1926 - Грекийн Ерөнхийлөгчөөр дарангуйлагч Теодорос Пангалос сонгогджээ.
  • 1927 - Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн завины уралдаан зохион байгуулагдав. Тус уралдаанд Оксфордын их сургууль болон Кембрижийн их сургуулийн багууд өрсөлдсөн байна.
  • 1933 - Австрийн Канцелор Энгельберт Доллфусс Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзаж Австрофашист дарангуйллыг цогцлоох талаар ярилцжээ.
  • 1939 - Карпат-Украйн Унгараас тусгаар тогтнов.
  • 1941 - Филиппиний нисэх хүчин түүхэндээ анх удаа Манилагаас Багуйо хот хүртэл нислэг үйлдэж, Филиппиний төрийн далбааг хөлөг онгоцон дээрээс мандуулжээ.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Харковь хотыг Германы цэргүүд дахин эзлэв.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн арми Дээд Силесиа хот руу довтлов.
  • 1961 - Үндэстнүүдийн холбооны ерөнхий сайд нарын хуралдаанаар Өмнөд Африкийн тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцжээ.
  • 1965 - АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Сельма дахь бослогын бурууг хүлээж, АНУ-ын Конгресст хар арьстнуудын санал өгөх эрхийг баталгаажуулах талаар үг хэлэв.
  • 1978 - Этиоп болон Сомали улсууд энхийн гэрээнд гарын үсэг зурж, дайн өндөрлөв.
  • 1985 - Интернетийн анхны домейн нэрийг авав. (symbolics.com)
  • 1985 - Дэлхийн хэрэглэгчдийн эрхийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг Олон улсын хэрэглэгчийн байгууллага гаргаж байжээ.
  • 1986 - Сингапурт байрлах "New World" зочид буудал нурж 33 хүн амиа алджээ.
  • 1990 - ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр Михаил Горбачёв сонгогдов.
  • 1991 - Нэгдсэн Германы удирдлагууд уулзаж, Холбооны бүгд найрамдах Герман улсыг байгуулах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
  • 2011 - Сири улсад иргэний дайн дэгдэв.
  • 2019 - Шинэ Зеландын Крайстчөрч хотод орших Исламын шашны сүмд буутай этгээд халдаж 50 хүн амиа алджээ. Энэ үйл явдлын дараа Шинэ Зеландын Засгийн газар галт зэвсгийн тухай хуулийг улам чангатгахаар болов.
    • Хонконгийн эсэргүүцлийн жагсаал эхлэв.
    • Дэлхий даяар 125 улсын ойролцоогоор 1.4 сая залуус уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал өрнүүлжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1638 - Хятадын эзэн хаан Шүнжи (1661 онд нас барсан)
  • 1767 - АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч Эндрью Жексон (1845 онд нас барсан)
  • 1779 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Лемб (1848 онд нас барсан)
  • 1809 - Либерийн анхны Ерөнхийлөгч Жозеф Женкинс Робертс (1876 онд нас барсан)
  • 1830 - Нобелийн шагналт Германы зохиолч Пол Хайс (1914 онд нас барсан)
  • 1835 - Австрийн хөгжмийн зохиолч Эдвард Штраусс (1916 онд нас барсан)
  • 1854 - Нобелийн шагналт Германы физикч Эмиль фон Беринг (1917 онд нас барсан)
  • 1857 - Норвегийн анхны Ерөнхий сайд Кристиан Микельсен (1925 онд нас барсан)
  • 1869 - Бүгд найрамдах Польш улсын хоёр дахь Ерөнхийлөгч Станислав Войчековски (1953 онд нас барсан)
  • 1878 - Ираны хаан Реза Шах (1944 онд нас барсан)
  • 1913 - "Бидний амьдралын сайхан өдрүүд" киноны Том Хортоны дүрээр алдаршсан Макдоналд Кейри (1994 онд нас барсан)
  • 1916 - Косовогийн хоёр дахь Ерөнхийлөгч Фадил Хожа (2001 онд нас барсан)
  • 1920 - Нобелийн шагналт Америкийн физикч Э.Донналл Томас (2012 онд нас барсан)
  • 1930 - Нобелийн шагналт Оросын Жорес Альферов
    • Нобелийн шагналт Америкийн химич Мартин Карплас
  • 1953 - Гвиней-Биссау улсын Ерөнхийлөгч Кумба Лала (2014 онд нас барсан)
  • 1957 - "Симпсон" хүүхэлдэйн цувралын найруулагч Девид Силверман
  • 1973 - Өмнөд Солонгосын жүжигчин И Же Жүн
  • 1975 - Америкийн реппер, продюсер Уилл.Ай.Эм
    • Америкийн жүжигчин Эва Лонгориа
  • 1977 - Линкин Парк хамтлагийн продюсер Жо Ханн
  • 1982 - Олимпын хүрэл медальт Кенийн марафонч Уилсон Кипсанг Кипротич
  • 1983 - Туркийн хөлбөмбөгч Умут Бүлүт
  • 1991 - Америкийн сагсанбөмбөгч Завьер Хенри
  • 1993 - Францын хөлбөмбөгч Поль Погба

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 44 - Ромын жанжин Юлий Цезарь (МЭӨ 100 онд төрсөн)
  • 752 - Ромын пап Закари (төрсөн огноо тодорхойгүй)
  • 963 - Византийн эзэн хаан II Романос (938 онд төрсөн)
  • 1933 - Перу улсын 73 дахь Ерөнхийлөгч Густаво Хименез (1886 онд төрсөн)
  • 1962 - Нобелийн шагналт Америкийн физикч Артур Комптон (1892 онд төрсөн)
  • 1969 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 33 дахь их аварга Мүсашияма Такэши (1909 онд төрсөн)
  • 1975 - Грекын саятан Аристотель Онассис (1900 онд төрсөн)
  • 2004 - Нобелийн шагналт Америкийн химич Жон Попле (1925 онд төрсөн)
  • 2006 - Грекийн Ерөнхий сайд Георгиос Раллис (1918 онд төрсөн)
  • 2011 - Америкийн реппер Нейт Догг (1969 онд төрсөн)
  • 2012 - Панам улсын Ерөнхийлөгч Бернардино Гонзалез Руйз (1911 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • БеларусьБеларусь Беларусь Үндсэн хуулийн өдөр
  • ЯпонЯпон Япон Хонен Мацүри
  • ЛибериЛибери Либери Ж.Ж.Робертсын өдөр
  • ПалауПалау Палау Залуусын өдөр
  • Цагдаагийн зүй бус харилцааны эсрэг олон улсын өдөр
  • Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр
  • Муслим соёл, энхтайван, хэл, киноны дэлхийн өдөр

 Commons: 3 сарын 15 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан