Палау
Бүгд Найрамдах Палау Улс | |
|---|---|
| Төрийн дуулал: Belau rekid "Бидний Палау" | |
| Нийслэл | Нгерулмуд 7°30′N 134°37′E / 7.500°N 134.617°E |
| Томоохон хот | Корор 7°20′N 134°29′E / 7.333°N 134.483°E |
| Албан ёсны хэл | |
| Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
| Угсаатны бүлгүүд (2020, 18+[1]) | |
| Шашин (2020, 18+)[1] | |
| Ард түмний нэршил | Палаучууд |
| Төр засаг | холбооны нам бус ардчилалтай ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
| Сурангел Уиппс | |
| Рейнольд Оилоуч | |
| Хууль тогтоох байгууллага | Палаугийн Үндэсний Конгресс |
| Сенат | |
| Төлөөлөгчдийн танхим | |
| Тусгаар тогтнол (АНУ-аас) | |
| 7 сарын 18, 1947 | |
• Үндсэн хууль | 4 сарын 2, 1979 |
• Бүгд Найрамдах Палау Улс байгуулагдсан | 1 сарын 1, 1981 |
| 10 сарын 1, 1994 | |
| Газар нутаг | |
• Нийт | 459 км2 (177 бээр2) (180) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
| Хүн ам | |
• 2025 оны 8 сарын тооцоо | 17,663[2][3] (221) |
| 16,766 | |
• Нягтаршил | 38.375/км2 (182) |
| ДНБ (ХАЧП) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $308 сая[5] |
• Нэг хүнд ноогдох | ▲ $18,209[5] (81) |
| ДНБ (нэрлэсэн) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $322 сая[5] |
• Нэг хүнд ноогдох | ▲ $17,448[5] |
| ХХИ (2023) | өндөр · 84 |
| Мөнгөний нэгж | Америк доллар (USD) |
| Цагийн бүс | UTC+9 (PWT) |
| Огнооны формат | өө-сс-жжжж[7] |
| Жолооны тал | баруун |
| Утасны томьёо | +680 |
| ISO 3166 код | PW |
| Домэйн нэр | .pw |
Вэбсайт PalauGov.pw | |
Палау (Бүгд Найрамдах Палау Улс) — Номхон далайд оршдог арлын улс юм.
Палау 458 км² газар нутаг, 21 мянган хүнтэй. Нийслэл нь Нгерулмуд.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]
Палау улс Номхон далайн Микронез хэсгийн Каролины арлуудын өрнөд хэсэгт орших 340 арлыг хамран оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ 459 хавтгай дөрвөлжин километр болно. Индонез, Филиппин, Микронез улсуудтай тэнгисийн усаар хиллэдэг. Хамгийн том арал Корор дээр хүн амын 70% оршин суудаг. Улсын нийслэл Нгерулмуд нь Бабелдаоб арал дээр байна. Мөн Ангаур, Каянгел, Пелелью зэрэг харьцангуй том арал, шүрэн хад бий.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Палау тропикийн чийглэг уур амьсгалтай. 5-11-р сард борооны улирал байна. Бороо их буюу жилд 3,800 мм хур тунадас унадаг. Жилийн турш тогтмол дунджаар шөнөдөө 24°C, өдөртөө 30°C дулаан байна.
| Цаг уурын мэдээлэл: Палау арлууд (1961–1990) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Дундаж дээд °C (°F) | 30.6 (87.1) |
30.6 (87.1) |
30.9 (87.6) |
31.3 (88.3) |
31.4 (88.5) |
31.0 (87.8) |
30.6 (87.1) |
30.7 (87.3) |
30.9 (87.6) |
31.1 (88.0) |
31.4 (88.5) |
31.1 (88.0) |
31.0 (87.7) |
| Өдрийн дундаж °C (°F) | 27.3 (81.1) |
27.2 (81.0) |
27.5 (81.5) |
27.9 (82.2) |
28.0 (82.4) |
27.6 (81.7) |
27.4 (81.3) |
27.5 (81.5) |
27.7 (81.9) |
27.7 (81.9) |
27.9 (82.2) |
27.7 (81.9) |
27.6 (81.7) |
| Дундаж доод °C (°F) | 23.9 (75.0) |
23.9 (75.0) |
24.1 (75.4) |
24.4 (75.9) |
24.5 (76.1) |
24.2 (75.6) |
24.1 (75.4) |
24.3 (75.7) |
24.5 (76.1) |
24.4 (75.9) |
24.4 (75.9) |
24.2 (75.6) |
24.2 (75.6) |
| Тунадас мм (инч) | 271.8 (10.70) |
231.6 (9.12) |
208.3 (8.20) |
220.2 (8.67) |
304.5 (11.99) |
438.7 (17.27) |
458.2 (18.04) |
379.7 (14.95) |
301.2 (11.86) |
352.3 (13.87) |
287.5 (11.32) |
304.3 (11.98) |
3,758.3 (147.97) |
| Бороотой өдөр | 19.0 | 15.9 | 16.7 | 14.8 | 20.0 | 21.9 | 21.0 | 19.8 | 16.8 | 20.1 | 18.7 | 19.9 | 224.6 |
| Сарын дундаж нартай цаг | 198.4 | 194.9 | 244.9 | 234.0 | 210.8 | 168.0 | 186.0 | 176.7 | 198.0 | 179.8 | 183.0 | 182.9 | 2,357.4 |
| Эх сурвалж: Хонконгийн ажиглалтын төв[8] | |||||||||||||
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]
2017 оны байдлаар Палау улс 21,431 хүнтэй байна.
Улсын хүн амын арьс угсаа, соёлын үндэс буюу хүн амын 73% Микронез, Меланез, Австронезийн гарвалтай. Үлдэх хувьд Филиппин гарвалтай хүмүүс дийлэнх ба ажил хөдөлмөрийн зорилгоор ирсэн Япон, Хятад, Бангладеш, Вьетнам, Өрнөдийн гарвалтай цөөн хүн бий.
Албан хэрэгт палау хэл (сунда-сулавес бүлэгт хамаарагдана), англи хэлийг хамт хэрэглэдэг.
Палауд христийн шашин, түүний католик, протестант шүтлэг дэлгэрсэн.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
Палауд 3000 жилийн өмнөөс Филиппинээс гаралтай негр төрхтөн анх нутагласан гэдэг.
16-р зуунд арал дээр Европынхон ирсэн бөгөөд Испанийн эзэнт гүрэн Филиппинийг эзэлсний дараа Палауд зочлох болсон. Британийн худалдаачид Палаугаар дайрч байв. 1898 оны Испани-Америкийн дайны дараа Палау Германд худалдагдсан ба Германы Шинэ Гвинейд хамаарагдаж байв. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Япон арлыг эзэлж захирдаг болсон ба Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америк эзэлж Номхон далайн нутагтаа хамаарчээ. 1979 онд зэргэлдээх Микронез улс тусгаар тогноход нэгдэх эсэх санал асуулга явуулахад Палаугийн ард иргэд татгалзсан.
1994 онд Палау тусгаар тогтнож, НҮБ-ын гишүүн буюу бүрэн эрхт улс болов.
Төр засаг
[засварлах | кодоор засварлах]Палау нь ерөнхийлөгчийн эрх давамгай бүгд найрамдах засагтай улс юм.
Палау улсын хурал нь хууль тогтоох байгууллага бөгөөд хоёр танхимтай.
Гадаад харилцаа
[засварлах | кодоор засварлах]Хамгаалалт, санхүү, нийгмийн асуудлаар Америктай холбоолсон гэрээтэй. Тусгаар тогтносноос хойш 50 жилийн турш хамгаална гэсэн заалттай.
Палау 1994 онд НҮБ-ын гишүүн болсон.
Одоогоор 40 гаруй улстай, түүний дотор Монгол улстай 2013 оны 9-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон.
Орон нутаг
[засварлах | кодоор засварлах]Палау улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хэрэгцээгээр 16 нутаг болж хуваагддаг.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]
Палау улсын 2017 оны худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 297 сая ам.доллартай тэнцэж байна. Нэг хүнд 16,278 доллар болно. Микронезийн бусад газрыг бодвол Палаугийн ард түмний орлого хэд дахин өндөр байна.
Эдийн засагт аялал жуулчлал, хөдөө аж ахуй, загасны аж ахуй голлоно.
Жуулчид давлагаан дээгүүр тавцангаар явах, далайн усанд шумбах гэх мэт зорилгоор шүрэн хад, байгалийн үзэсгэлэнт газрыг зорьдог. 2001 оны жишээгээр жилд 50,000 жуулчин ирж байв.
Америк, Япон, Сингапур зэрэг олон улс руу загас, гар урлал зэргийг борлуулж, Америк, Япон, Гуам, Өмнө Солонгос зэрэг орноос автомашин, тоног төхөөрөмж, шатахуун, хоол хүнс худалдан авдаг.
Хувь хүний орлогын татвар 9.3, 15, 19.6 хувь гэсэн гурван шаттай. Компанийн орлогын татвар 4 хувь, Борлуулалтын татвар 0 хувь, Хөрөнгийн татвар байхгүй.
Зам тээвэр
[засварлах | кодоор засварлах]Палаугийн олон улсын нисэх буудал Гуам, Манила, Сөүл, Тайбэй, Токио руу шууд нислэгтэй.
Өв соёл
[засварлах | кодоор засварлах]Палауд Микронез, Меланез, Австронезийн ард түмний соёл зонхилно. Өрнөдийн соёлын нөлөө бий.
Спорт
[засварлах | кодоор засварлах]
Палауд 1920-оод оноос бэйсбол хөгжсөн. Далайн орны наадмаас бэйсболоор алтан медальтай.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "2020Census". - ↑ "World Population Prospects 2022". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
- ↑ "World Population Prospects 2022: Demographic indicators by region, subregion and country, annually for 1950-2100" (XSLX). population.un.org ("Total Population, as of 1 July (thousands)"). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
- ↑ "Health Statistics – PalauGov.pw". Татаж авсан: 2026-05-31.
- 1 2 3 4 "Palau". imf.org. Архивласан огноо 2020-01-19. Татаж авсан: 2026-05-31.
- ↑ "Human Development Report 2023/2024" (Англи хэлээр). Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр. 2025-05-06. Татаж авсан: 2026-05-31.
- ↑ Government documents use mm/dd/yyyy format. "Pay-period Schedule for Calendar 2025" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2025-03-01.
- ↑ "Climatological Information for Palau Islands, Pacific Islands, United States". Хонконгийн ажиглалтын төв. Эх хувилбараас архивласан: 2018-10-01. Татаж авсан: 2026-05-31.