Эшмор ба Картьер Арлууд
Эшмор ба Картьер Арлуудын Нутаг Дэвсгэр Англи: Territory of Ashmore and Cartier Islands нь Австралиас баруун хойшоо, Индонезийн Роти арлаас өмнө зүгт Энэтхэгийн Далайд эх газрын шельфийн зах хавиар орших тропикийн эзгүй хоёр бүлэг жижиг арал юм.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Тус нутаг дэвсгэрт Эшмор шүрэн арал (Баруун, Дундад, Зүүн арлууд) болон Картьер арал (зүүн тийш 70 км-т оршино) багтах ба нийт нутаг дэвсгэр нь шүрэн арлын хүрээнд, гүехэн булан тохойг оруулбал 199.45 км² бөгөөд хуурай газар нь 114,400 м² болно. Нийт эргийн шугам нь 74.1 км, ямар ч боомт, зангуу хаях газар байхгүй. Эшмор шүрэн арлаас зүүн хойш 42 км-т орших ойролцоох Хайберниа шүрэн арал нь тус нутаг дэвсгэрийн бүрэлдхүүнд ордоггүй. Ус татрах үед шүрэн арлын томоохон хэсэг нь ил гардаг боловч үргэлж хуурайгаараа байдаг газар байхгүй.
- Эшмор шүрэн арал 155.40 км² (гүехэн булан тохойг оруулаад шүрэн арлын хүрээнд)
- Баруун арал, 51,200 м² хуурай газар;
- Дундад арал, 21,200 м² хуурай газар;
- Зүүн арал, 25,000 м² хуурай газар;
- Картьер шүрэн арал 44.03 км² (гүехэн булан тохойг оруулаад шүрэн арлын хүрээнд)
- Картьер арал, 17,000 м² хуурай газар;
Баруун арал дээр цаг уурын автомат станц бий.
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Geoscience Australia—Ashmore and Cartier Islands
- Department of the Environment and Heritage—Ashmore Reef National Nature Reserve
- Department of the Environment and Heritage—Cartier Island Marine Reserve
- First on list of Australian islands[permanent dead link]
- "Ashmore Reef Belongs to Indonesia," posted on East Timor Action Network. [1]