Jump to content

Тасмани

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тасмани
Tasmania (Англи)
lutruwita (Палава кани)[1]
Хоч(нууд): 
  • Тоззи
  • Алиман арал
  • Амралтын арал
Уриа: 
Ubertas et Fidelitas (Латин)
(Монгол: Үржил шим ба үнэнч чанар)
Австрали дахь Тасманийн байршил
Coordinates: 42°S 147°E / 42°S 147°E / -42; 147Солбицол: 42°S 147°E / 42°S 147°E / -42; 147
УлсАвстрали
Холбооны өмнөТасманийн колони
Холбоо1 сарын 1, 1901 он
Юуны өмнөөс нэрлэсэнАбел Тасман
Нийслэл
ба томоохон хот
Хобарт
42°52′50″S 147°19′30″E / 42.88056°S 147.32500°E / -42.88056; 147.32500
Засаг захиргаа29 орон нутгийн засаг захиргааны бүс
Ард түмний нэршил
  • Тасманичууд
Төр засаг
• Хаан
III Чарльз
Барбара Бейкер
Жереми Роклиф (Либерал)
Хууль тогтоох байгууллагаТасманийн Парламент
Хууль тогтоох зөвлөл
Ассамблейн Танхим
ШүүхТасманийн дээд шүүх
Австралийн Парламент
12 сенатор (76-аас)
5 суудал (151-ээс)
Газар нутаг
• Нийт
90758 км2 (7)
• Газар
68401 км2
• Ус
22357 км2
Хамгийн өндөр цэг1,617 м (5,305 фут)
Хүн ам
• 2022 тооцоо
▲ 571,165[2] (6)
• Нягтаршил
8.3/км2 (4)
ДНБ (нэрлэгч)2020 тооцоо
• Нийт
▲ $32.102 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
▲ $59,779
ОТББИ (2016)44.8[4]
дунд · 3
ХХИ (2021)▲ 0.921[5]
маш өндөр
Цагийн бүсUTC+10:00 (АЗСЦ)
 • Зун (ЗЦ)
UTC+11:00 (АЗЗЦ)
Шуудангийн товчлол
TAS
ISO 3166 кодAU-TAS
Бэлгэ тэмдэг
ЦэцэгЭквалипт
(Eucalyptus globulus)[6]
Сүүн тэжээлтэнТасманийн чөтгөр
(Sarcophilus harrisii)[7]
УргамалАрьсан мод (албан бус)
(Eucryphia lucida)[8]
ӨнгөНогоон (PMS 342), ШарУлаан хүрэн (PMS 114), & Maroon (PMS 194)[9]
     
ХүдэрКрокоит
(PbCrO4)[10]
Вебсайтtas.gov.au

Тасмани ({[langx|en|Tasmania}}, палава-кани lutruwita; 1856 оноос өмнө Ван-Димений газар гэгддэг байсан) - Австралийн муж бөгөөд арал юм. Тасмани муж арал Австрали тивийн зүүн өмнөд үзүүрээс 240 км зайтай орших бөгөөд Бассын хоолойгоор тусгаарлагддаг. Тасмани мужид Тасмани арал болон эргэн тойрны жижиг арлууд ордог. Тасмани мужийн хүн ам 2022 оны тооцоогоор 4571 165 [11] байсан бөгөөд нутаг дэвсгэр нь 68,401 км2 юм. Уг арлыг Нидерландын аялагч, худалдаачин Абел Тасман 1642 онд нээж "Ван Димен"-ий газар гэж нэрлэсэн бөгөөд хожим 1856 оны 1-р сарын 1-нээс уг арлыг А.Тасманы нэрээр нэрлэсэн ажээ.

1820-иад оны дунд үеэс 1832 он хүртэл энд Британийн колоничлогчид болон Тасманийн уугуул иргэдийн хоорондох цуврал хүчтэй мөргөлдөөн болж уугуул иргэд бараг устаж үгүй ​​​​болоход хүргэсэн байна.

Мужийн хүн амын дийлэнх нь англи хэлээр ярьдаг. Тасмани арлын уугуул иргэдийн хэлнүүдийн талаар маш бага мэдээлэл байдаг.

Тасмани нь харьцангуй бага хөндөгдсөн өргөн уудам нутаг, онцгой байгальтай тул Байгалийн муж улс болон "Урам зоригийн арал"[12] хэмээн өргөмжлөгджээ. Албан ёсоор Тасмани мужийн нутаг дэвсгэрийн бараг 37% нь дархан цаазат газар, үндэсний парк, Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.[13] Тус арал нь хамгийн хойд цэгээс хамгийн урд цэг хүртэл 364 км бөгөөд баруунаас зүүн тийш 306 км өргөнтэй юм.

Тасмани мужийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь Хобарт бөгөөд тус хотод Хобарт, Глинорчи, Клэренс хотын бүсүүд ордог байна.

Антарктид хавийн Маквэйрий арал мөн тус муж улсын захиргаанд, Хюон хөндийн зөвлөлийн орон нутгийн бүсэд багтдаг.

Арлын хойд хэсэгт уур амьсгал нь субтропик, өмнөд хэсэгт нь сэрүүн, чийглэг байдаг. Мужийн нийслэл Хобарт хотод 7-р сарын дундаж температур +8°C, 2-р сард +17°C байдаг. Өндөрлөг газар болон уулархаг нутгаар өвлийн улиралд температур 0°C-аас доош ордог байна.

Тасмани арлын баруун хэсэгт жилд 1000 мм-ээс дээш хур тунадас ордог (Маккуори булан 2800 мм), харин зүүн хэсэгт дунджаар 600 мм хур тунадас ордог байна. Хур тунадас улирлын чанартай бөгөөд өвлийн саруудад хамгийн их хэмжээгээр ордог байна. Нэг, хоёрдугаар сард 7, 8-р сарын хур тунадасны 30-40%-ийг эзэлдэг боловч хамгийн хуурай саруудад ч гэсэн өдөр бүр бороо ордог. Тасманид Австралийн эх газрын бусад хэсгээс жилд бороотой өдрүүд хамаагүй их байдаг.

Тасманийн төв хэсэгт байрлах хэд хэдэн газар, мөн Флиндерс арлыг 2007 онд мужийн засгийн газар хуурай газар гэж зарласан.

Тасманид хамгийн өндөр температур буюу 42.2°C нь 2009 оны 1-р сарын 30-нд Скамандер тосгонд бүртгэгдсэн. Хамгийн бага температур нь -13°C бөгөөд 1983 оны 6-р сарын 30-нд Тарралиа тосгонд бүртгэгдсэн байдаг ажээ.

Тасманийн уулархаг газар нутаг нь олон тооны гол мөрөнтэй бөгөөд тэдгээрийн олонх нь Усан цахилгаан станцын далантай байдаг бөгөөд энэ нь тус мужийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангадаг юм. Ихэнх голууд Төв өндөрлөгөөс эх авч, далайн эрэг рүү цутгадаг. Том суурингууд нь ихэвчлэн эдгээр голын адагуудын эрэг дагуу байрладаг.

Хойд хэсэгт байрлах Тамар, Маккуори, өмнөд хэсэгт байрлах Дервент зэрэг хамгийн том голууд нь бүрэн, хурдан урсгалтай байдаг тул зөвхөн доод хэсэгт нь л тээвэр хийх боломжтой болгодог. Төв өндөрлөгт олон мөсөн гаралтай нуурууд байдаг юм.

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
  1. ↑ "Tasmanian Aboriginal Centre – Official Aboriginal and Dual Names of places". Tacinc.com.au. 2022-07-28. Архивласан огноо 25 September 2019. Татаж авсан: 2022-08-02.
  2. ↑ "National, state and territory population – March 2021". Australian Bureau of Statistics. 26 September 2022. Архивласан огноо 21 November 2022. Татаж авсан: 27 November 2022.
  3. ↑ "5220.0 – Australian National Accounts: State Accounts, 2019–20". Australian Bureau of Statistics. 20 November 2020. Архивласан огноо 17 June 2016. Татаж авсан: 20 January 2021.
  4. ↑ "6524.0.55.002 – Estimates of Personal Income for Small Areas, 2011–2016". Australian Bureau of Statistics. Australian Government. 19 June 2018. Архивласан огноо 5 September 2021. Татаж авсан: 5 September 2021.
  5. ↑ "Sub-national HDI". Global Data Lab. Архивласан огноо 26 March 2023. Татаж авсан: 18 February 2023.
  6. ↑ "Proclamation of Tasmanian floral emblem". Tasmanian Government Gazette. www.parliament.tas.gov.au. 27 November 1962. Эх хувилбараас архивласан: 25 December 2018. Татаж авсан: 23 January 2013.
  7. ↑ "Proclamation of Tasmanian Devil as Tasmania's Animal Emblem" (PDF). www.parliament.tas.gov.au. 25 May 2015. Архивласан (PDF) огноо 24 July 2015. Татаж авсан: 2 June 2015.
  8. ↑ Gray, Alan M. "Eucryphia lucida – Leatherwood". Australian Native Plants Society. Архивласан огноо 5 September 2021. Татаж авсан: 5 September 2021.
  9. ↑ "Sporting colours". Department of Premier and Cabinet. Tasmanian Government. Архивласан огноо 5 September 2021. Татаж авсан: 5 September 2021.
  10. ↑ "Proclamation of Tasmanian mineral emblem". Tasmanian Government Gazette. www.parliament.tas.gov.au. 4 December 2000. Эх хувилбараас архивласан: 25 December 2018. Татаж авсан: 23 January 2013.
  11. ↑ Australian Demographic Statistics, Jun 2007, ABS
  12. ↑ "Tasmania - Island of Inspiration". Эх хувилбараас архивласан: 2008-01-25. Татаж авсан: 2007-12-31.
  13. ↑ "Complete National Parks and Reserves Listings". Parks and Wildlife Service. 2006-11-10. Эх хувилбараас архивласан: 2006-12-10. Татаж авсан: 2006-11-30. {{cite web}}: Check date values in: |date= (help)

Нэмж унших материал

[засварлах | кодоор засварлах]
  • Alexander, Alison (editor) (2005)The Companion to Tasmanian History Centre for Tasmanian Historical Studies, University of Tasmania, Hobart. ISBN 1-86295-223-X.
  • Robson, L.L. (1983) A History of Tasmania. Volume I. Van Diemen's Land From the Earliest Times to 1855 Melbourne, Oxford University Press. ISBN 0-19-554364-5.
  • Robson, L.L. (1991) A History of Tasmania. Volume II. Colony and State From 1856 to the 1980s Melbourne, Oxford University Press. ISBN 0-19-553031-4.
 Commons: Tasmania – Викимедиа дуу дүрсний сан