3 сарын 13

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 13 нь Григорийн тооллын жилийн 72 дахь (өндөр жил бол 73 дэх) өдөр юм. Мөн он дуустал 293 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 624 - Арабын хаан Мухаммад болон Меккагын Кураишийн шинэ дагагчдын хооронд болсон тулаанд Арабчууд ялжээ. Ингэснээр Баруун Араб бүхэлдээ арабчуудын мэдэлд шилжсэн юм.
  • 874 - Константинополь хотын Ариун дагагчдын сүмд Гэгээн Ницефорын ясыг байршуулж, онголжээ.
  • 1567 - Англи Францын нэгдсэн хүч болон Испанийн хооронд өрнөсөн 80 жилийн дайн Оостервийлийн тулаанаар эхлэв.
  • 1639 - Харвардын коллеж Английн санваартан Жон Харвардын нэрээр нэрлэгджээ.
  • 1697 - Маяачуудын мэдлийн сүүлийн хот Нойпетен Испанийн эзлэн түрэмгийлэгчдэд ялагдав.
  • 1781 - Аугаа одон оронч Уиллиам Хершель Уранус гарагыг нээжээ.
  • 1809 - Шведийн хаан IV Густаф Адольф төрийн эргэлтийн улмаас эрх мэдлээсээ татгалзав.
  • 1845 - Германы хөгжмийн зохиолч Феликс Менделссоны туурвисан хийлийн концерт Лайпцик хотын тайзнаа тоглогдов. Түүний концертыг Фердинанд Давид гоцложээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: АНУ-ын холбооны засгийн газар холбооны армийн оффицеруудад нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд боолын худалдаанд хяналт тавих шийдвэр гаргажээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын Америк цэрэгт хар арьстануудыг татахыг зөвшөөрөв.
  • 1881 - Оросын хаан II Александер ордныхоо ойролцоо алагджээ.
  • 1884 - Хартумын бүслэлт эхлэв.
  • 1921 - Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн их хурал хуралдаж Ардын түр засгийн газрыг байгуулахаар болжээ. Хурлын төлөөлөгчид "Монгол ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар" гэж нэрийдхээр болсон байна.
    • Оросын цэргийн жанжин Барон Роман фон Унгерн-Штернбергийн удирдлаган доор Монголд нэвтэрсэн гамингуудыг хөөн гаргав. Ингэснээр Монгол Улс дахин тусгаар тогтножээ.
  • 1930 - Харвардын коллежийн одон орон судлалын төв Плутон гарагыг нээсэн талаар мэдээлэв.
  • 1933 - Их хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельтийн зарлигаар шаардлага хангасан банкууд эргэн үүдээ нээжээ.
  • 1940 - Орос-Финландын хооронд өрнөсөн өвлийн дайн өндөрлөв.
  • 1943 - Германы цэргүүд Краков хотын еврей хорооллыг хэсэгчлэн хаажээ.
  • 1954 - Хятад, ЗХУ-АНУ-ын өдөөн хатгасан Индохятадын нэгдүгээр дайн дэгдэв.
  • 1957 - Кубын удирдагч Фулгенсио Батистагын засгийг түлхэн унагаах төрийн эргэлт бүтэлгүйтжээ.
  • 1969 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 9 сансрын хөлөг сансарт амжилттай даалгавраа биелүүлж, эх дэлхийдээ газардав.
  • 1979 - Гренада улсад Морис Бишопын удирдсан төрийн эргэлт амжилттай болж, Эрик Гейриг түлхэн унагаажээ.
  • 1988 - Японы Аомори болоон Хакодате хотуудыг усан доогуур холбосон "Сейканы нүхэн гарц" ашиглалтад оров. Ингэснээр усан доогуурх хамгийн урт хонгил болсон юм.
  • 1991 - Аляск орчмын усан Эксон газрын тосны компанийн асгасан газрын тосыг цэвэрлүүлэхэд нэг тэрбум ам.доллар гаргахыг АНУ-ын Хууль зүйн яамнаас шийдвэрлэжээ.
  • 1993 - Монголын Спорт Аяллын Холбооны анхдугаар их хурал болов.
  • 1996 - Шотландын Данблейны сургуульд Томас Ватт Хамилтон гэгч гал нээж 16 сурагч, нэг багш амиа алдав. Хэрэгтэн гэмт хэргээ үйлдсэнийхээ дараа амиа хорлосон байна.
  • 1997 - Тереза эх нас нөгцсөний дараа түүнийг гэлэнмаа Нирмала орлохоор болжээ.
    • АНУ-ын Аризона мужийн Финикс хотод үл мэдэгдэл гэрэл тэнгэрт үзэгдэж, тус мужийн телевиз энэ үйл явдлыг шууд дамжуулжээ.
  • 2003 - Алдарт "Nature" сэтгүүлд 350,000 жилийн настай хөлийн мөр Италиас илэрсэн талаар нийтлэгдэв.
  • 2008 - Дэлхийн зах зээл дээр нэг унци алтны үнэ 1,000 ам.долларт хүрчээ.
  • 2013 - Ромын католик сүмийн папын зөвлөл хуралдаж католик шашны 266 дахь папаар Френцисийг сонгов.
  • 2016 - Туркийн нийслэл Анкара хотод хэд, хэдэн дэлбэрэлт болж 37 хүн амиа алдан, 127 хүн гэмтэж, бэртжээ.
  • 2020 - АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан улс орон даяар онц байдал зарлав.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1479 - Германы төрийн дууллыг зохиосон Лазарус Спенглер (1534 онд нас барсан)
  • 1615 - Ромын пап XII Инносент (1700 онд нас барсан)
  • 1741 - Ариун Ромын эзэнт гүрний захирагч II Жозеф (1790 онд нас барсан)
  • 1764 - Их Британийн Ерөнхий сайд Чарльз Грей (1845 онд нас барсан)
  • 1798 - АНУ-ын тэргүүн хатагтай Абигейл Филлмор (1853 он днас барсан)
  • 1871 - Богд хаант Монгол улсын цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн (1921 онд нас барсан)
  • 1874 - Анхдугаар олимпын урт болон өндрийн харайлтын аварга Америкийн хөнгөн атлетикч Эллери Хардинг (1949 онд нас барсан)
  • 1899 - Нобелийн шагналт Америкийн физикч Жон Хасбрук ван Виек (1980 онд нас барсан)
  • 1900 - Нобелийн шагналт Грекын яруу найрагч Гиоргос Сеферис (1971 онд нас барсан)
  • 1913 - Оросын нэрт зохиолч Сергей Михалков (2009 онд нас барсан)
  • 1920 - "Комкаст" компанийг үндэслэгч Ральф Ж.Робертс (2015 онд нас барсан)
  • 1926 - Гондурас улсын Ерөнхийлөгч Карлос Роберто Рейна (2003 онд нас барсан)
  • 1929 - Польш улсын ес дэх Ерөнхий сайд Жбигнев Месснер (2014 онд нас барсан)
  • 1938 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 49 дэх их аварга Теруёши Точиноуми
  • 1950 - "Ерин галавын цэцэрлэг", "Ногоон зурвас", "Фарго" киноны од жүжигчин Уиллиам Х.Мейси
  • 1955 - Олимпын мөнгөн медальт Зөвлөлтийн таван төрөлтийн тамирчин Ольга Рукавишникова
  • 1956 - "Цогцостой ярилцагч" киноны од Дана Делани
  • 1973 - Голландын хөлбөмбөгч Эдгар Давидс
  • 1989 - Германы хөлбөмбөгч Ольгер Бадштюбер
    • Германы хөлбөмбөгч Марко Марин
  • 1994 - Испанийн хөлбөмбөгч Жерард Делуфу

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1516 - Унгар, Бохемын хаан II Владислав (1456 онд төрсөн)
  • 1808 - Данийн хаан VII Кристиан (1749 онд төрсөн)
  • 1854 - Францын зургаа дахь Ерөнхий сайд Жеан-Баптист де Виллель (1773 онд төрсөн)
  • 1881 - Оросын хаан II Александер (1818 онд төрсөн)
  • 1901 - АНУ-ын 23 дахь Ерөнхийлөгч Бенжамин Харрисон (1833 онд төрсөн)
  • 1936 - Шинэ Зеландын 20 дахь Ерөнхий сайд Френцис Белл (1851 онд төрсөн)
  • 1965 - Албанийн 14 дэх Ерөнхий сайд Фан С.Ноли (1882 онд төрсөн)
  • 1975 - Нобелийн шагналт Югославын зохиолч Иво Андрич (1892 онд төрсөн)
  • 1989 - Туркийн Ерөнхий сайд Фахреттин Өзбилек (1898 онд төрсөн)
  • 2014 - Сьерра-Леон улсын гурав дахь Ерөнхийлөгч Ахмад Тежан Кабба (1932 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • ВатиканВатикан Ватикан Ромын пап Френцис папын ширээнд суусан өдөр
  • ЯпонЯпон Япон Касүга Мацүри (Нара муж, Касүгагын их сүм)
  • ТайландТайланд Тайланд Үндэсний зааны өдөр

 Commons: 3 сарын 13 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан