3 сарын 31

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 31 нь Григорийн тооллын жилийн 90 дахь (өндөр жил бол 91 дэх) өдөр юм. Мөн он дуустал 275 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 307 - Ромын эзэн хаан аугаа Константин эхнэр Минервинагаасаа салж, өмнөх хаан Максимианы охин Фаустатай хуримлажээ.
  • 627 - Исламын улсуудыг үндэслэгч Мухаммад Медина хотыг 14 хоног бүслэсний эцэст Мекканы удирдагч Абу Сурфян бүслэлтийг эцэс болгов.
  • 1146 - Францын хаан VII Луй хаан Загалмайтны хоёрдугаар аян дайнд нэгдэн орохоох болов.
  • 1492 - Кастилиийн хатан хаан Изабелла Альхамбрагийн зарлиг гаргаж 150,000 еврей болон муслим иргэдийг Христийн шашинд орох эсвэл албадан гаргахыг тушаажээ.
  • 1774 - Америкийн иргэний дайн: Их Британийн эзэнт гүрэн Массачусетсын Бостон хотын боомтыг хаах зарлиг гаргав.
  • 1822 - Грекын Чиос аралд олон нийтийг хамарсан бослого дэгдсэн тул Оттоманы эзэнт гүрэн цэргийн хүчээр бослогыг даржээ.
  • 1854 - Япон болон АНУ-ын талууд худалдааны гэрээ байгуулснаар Японы Шимода, Хакодате хотуудад Америкийн тал боомт нээв.
  • 1889 - Парисын билгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг албан ёсоор нээгджээ.
  • 1899 - Филиппиний анхны бүгд найрамдах улсын нийслэл Малолосыг Америкийн зэвсэгт хүчин эзлэв.
  • 1906 - Америкийн коллежуудын спортын холбоо байгуулагджээ.
  • 1909 - Серби улс Босни Герцеговиныг Асвтрын мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрөв.
  • 1913 - Вьенна хотод болсон орчин үеийн хөгжмийн зохиолчид болох Арнольд Шоенберг, Альбан Берг, Александер фон Землинский, Антон фон Веберн нарын тоглолтын үеэр үзэгчид эсэргүүцэж, сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирчээ.
  • 1917 - АНУ-ын гаргасан Данийн Дорнод Энэтхэгийн арлыг 25 сая ам.доллараар авах саналыг Данийн засгийн газар зөвшөөрч Америкийн талд худалджээ. Улмаар АНУ-ын Засгийн газар шинээр авсан газраа АНУ-ын Виржинийн арал хэмжээн нэрлэсэн байна.
  • 1918 - Арменийн хувьсгалын холбоо, Большевикуудтай хамтарч Азербайжанд халдлага үйлджээ. Халдлагын үеэр 12,000 Азербайжаны исламын шашинтай иргэд амиа алдсан байна.
    • АНУ даяар өдрийн цагаар цахилгаан хэмнэх тухай хууль хэрэгжиж эхлэв.
  • 1921 - Австралийн нисэх хүчин байгуулагджээ.
  • 1930 - Уран сайхны киноны хуулийн дагуу секс, гэмт хэрэг, шашин шүтлэг, хүчирхийлэл зэргийг гаргахыг хориглох, гаргахад хүрвэл Засгийн газраас асуух тухай хууль мөрдөгдөж эхлэв. Энэ хууль 38 жилийн туршид хэргэжсэн юм.
  • 1931 - Никарагуа улсын нийслэл Манагуа хотод газар хөдлөлт болж 2,000 хүн амиа алджээ.
  • 1933 - АНУ-ын ажилгүй иргэдийг ажилтай болгох зорилгоор Иргэний хамгаалалтын корпусыг байгуулав.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы зэвсэгт хүчин Крисмасын аралд халдан довтолжээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ. Гэвч холбоотон гүрнүүд нийлж тус онгоцыг устгасан билээ.
  • 1949 - Ньюфаундлендын доминион Канадын эх газрын холбоонд нэгдсэнээр Канадын 10 дахь муж болжээ.
  • 1958 - Канад улсад холбооны сонгууль болж Жон Дайфенбейкерийн тэргүүлдэг Консерватив дэвшилтэт нам ялалт байгуулжээ. Тус нам Канадын түүхэнд хамгийн олон суудал буюу 208 суудал авч үнэмлэхүй олонх болсон юм.
  • 1959 - Төвдийн бурханы шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц хил давж Энэтхэгээс улстөрийн орогнол хүсчээ.
  • 1964 - Бразилийн армийн генерал Кастело Бранкогын удирдлага дор төрийн эргэлт эхлэв.
  • 1966 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 10" хөлөг сарны тойрог замд орсон дэлхий анхны сансрын хөлөг болжээ.
  • 1970 - Дэлхийн тойрог замд 12 жил ажилласан "Эксплорер 1" хөлөг эх дэлхийдээ эргэн ирэв.
  • 1985 - "Нохой зодоон" буюу WWF-ын анхны томоохон тулаан Медисон Скүэр Гарденд зохион байгуулагджээ.
  • 1990 - Татварын шинэ хуулийг эсэргүүцсэн 200,000 иргэн Лондон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
  • 1991 - Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.
  • 1998 - Нетскейп компанийн боловсруулсан Мозилла программ анх удаа худалдаан гарав.
  • 2004 - Америкийн дөрвөн цэргийн хорооны дайчид Иракын Фаллүжа хотод отолтонд өртөж амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 250 - Ромын эзэн хаан Константиус Хлорус (306 онд нас барсан)
  • 1499 - Ромын пап IV Пиус (1565 онд нас барсан)
  • 1519 - Францын эзэн хаан II Анри (1559 онд нас барсан)
  • 1596 - Францын нэрт философич Рене Декарт (1650 онд нас барсан)
  • 1675 - Ромын пап XIV Бенедикт (1758 онд нас барсан)
  • 1685 - Германы суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бах (1750 онд нас барсан)
  • 1723 - Данийн эзэн хаан V Фредерик (1766 онд нас барсан)
  • 1732 - Австрийн хөгжмийн зохиолч Йосеф Гайдн (1809 онд нас барсан)
  • 1809 - Оросын нэрт зохиолч Николай Гоголь (1852 онд нас барсан)
  • 1851 - Шинэ Зеландын 20 дахь ерөнхий сайд Френцис Белл (1936 онд нас барсан)
  • 1878 - Боксын спортын домог, Америкийн боксчин Жек Жонсон (1946 онд нас барсан)
  • 1890 - Олимпын мөнгө, хүрэл медальт Америкийн өндрийн харайгч Бен Адамс (1961 онд нас барсан)
    • Нобелийн шагналт Английн физикч Уиллиам Лоренс Брагг (1971 онд нас барсан)
  • 1906 - Нобелийн шагналт Японы физикч Томонага Шиничиро (1979 онд нас барсан)
  • 1914 - Нобелийн шагналт Мексикийн яруу найрагч Октавио Паз (1998 онд нас барсан)
  • 1934 - Академийн наадмын шагналт Америкийн жүжигчин Шерли Жонес
  • Нобелийн шагналт Италийн физикч Карло Руббиа
  • 1939 - Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдиа (1993 онд нас барсан)
  • 1943 - Академийн шагналт жүжигчин, "Бугын анчин", "Чаддаг юм бол барь", "Үхлийн бүс" киноны од Кристофер Уолкен
  • 1947 - Колумб улсын 36 дахь ерөнхийлөгч Чесар Гавириа
  • 1948 - Нобелийн энхтайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ал Гор
  • 1970 - Словенийн долоо дахь ерөнхий сайд Аленка Братушек
  • 1971 - "Оддын дайн", "Мулен Руж", "Үзэсгэлэнт охин жонон хоёр" киноны од Шотландын жүжигчин Эван МакГрегор
  • 1972 - Нийгмийн сүлжээний "Твиттер" компанийг хамтран байгуулалцсан Эван Уиллиамс
  • 1976 - Олимпын хүрэл медальт Их Британийн усанд сэлэгч Грийм Смит
  • 1981 - Олимп, дэлхийн аварга, европын мөнгөн медальт Нидерландын усанд сэлэгч Маартен ван дер Вейден
  • 1983 - Дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Грекын гимнастикч Власиос Марас
  • 1989 - Олимп, дэлхийн аварга Хятадын усанд сэлэгч Лиу Жиге

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 528 - Умард Вей улсын хаан Шиаоминг (510 онд төрсөн)
  • 1547 - Францын эзэн хаан I Францис (1494 онд төрсөн)
  • 1621 - Испанийн III Филип (1578 онд төрсөн)
  • 1703 - Германы хөгжмийн зохиолч Йоханн Кристоф Бах (1642 онд төрсөн)
  • 1850 - АНУ-ын 7 дахь дэд ерөнхийлөгч Жон К.Калхун (1782 онд төрсөн)
  • 1877 - Францын нэрт математикч Антуан Курно (1801 онд төрсөн)
  • 1913 - Америкийн саятан, санхүүч Ж.П.Морган (1837 онд төрсөн)
  • 1917 - Нобелийн шагналт Германы физиологич Эмиль фон Беринг (1854 онд төрсөн)
  • 1945 - Нобелийн шагналт Германы химич Ханс Фишер (1881 онд төрсөн)
  • 1978 - "Инсулин"-ийг нээсэн Америкийн физиологич Чарльз Херберт Бест (1899 онд төрсөн)
  • 1980 - Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Америкийн гүйгч Жесси Оуенс (1913 онд төрсөн)
  • 1988 - Австралийн 20 дахь ерөнхий сайд Уиллиам МакМехон (1908 онд төрсөн)
  • 1993 - Алдарт жүжигчин Брюс Лийгийн хүү, жүжигчин Брендон Лий (1965 онд төрсөн)
  • 2001 - Нобелийн шагналт Америкийн физикч Клиффорд Шалл (1915 онд төрсөн)
  • 2008 - Академийн наадмын шагналт Америкийн кино найруулагч Жулиус Дассин (1911 онд төрсөн)
  • 2009 - Аргентин улсын 46 дахь ерөнхийлөгч Рауль Альфонсин (1927 онд төрсөн)
  • 2016 - Нобелийн шагналт Унгарын зохиолч Имре Кертеш (1929 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Чезар Чавезын өдөр
  • АзербайжанАзербайжан Азербайжан Азербайжаны хоморголон устгалтыг дурсах өдөр
  • Flag of Malta.svg Мальт Эрх чөлөөний өдөр
  • ТайландТайланд Тайланд Нангкао хааныг дурсах өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Томас Манди Петерсоныг дурсах өдөр (Нью Жерси муж)
  • Flag of the United States Virgin Islands.svg Америкийн Виржинийн арлууд Шилжсэн өдөр
  • Хүйсээ солиулсан иргэдийн ялгаварлан гадуурхлын эсрэг өдөр
  • Дэлхийн өгөх өдөр