Jump to content

Ирээдүйтэй судалгааны хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ирээдүйтэй судалгааны хүрээлэн (англи. Institute for Advanced Study, IAS) АНУ-ын Нью Жерси мужийн Принстон дахь Америкийн судалгааны хүрээлэн юм. Монгол хэл дээрх эх сурвалжид нэрийн өөр орчуулга байдаг: Суурь судалгааны хүрээлэн, Дэвшилтэт судалгааны хүрээлэн, Тэргүүлэх судалгааны хүрээлэн гэх мэт.

Тус хүрээлэнг 1930 онд Луис Бамбергер болон түүний эгч Каролин Бамбергер Фулд нар таван сая доллар хандивлан байгуулсан байна. Шинэ хүрээлэн нь нацизмын аюулаас Европоос зугтан ирсэн олон эрдэмтдийг ажилд авчээ. Энд Альберт Эйнштейн, Жон фон Нейман, Курт Годель зэрэг алдартай эрдэмтэд АНУ-д цагаачлан ирээд ажиллаж байжээ.

Байршил ойрхон хэдий ч тус хүрээлэн байгуулагдсан цагаасаа хойш Принстон Их сургууль болон бусад боловсролын байгууллагатай албан ёсны харилцаа холбоогүй байсан. Гэсэн хэдий ч хүрээлэн, Принстон их сургууль олон хамтарсан төсөл дээр нягт хамтран ажилладаг байна.

Тус хүрээлэнгийн бүх шинжлэх ухааны үйл ажиллагааг буцалтгүй тусламж, хандиваар санхүүжүүлдэг. Судалгааг хэзээ ч гаднаас захиалж, удирддаггүй - судлаач бүр өөрийн сонирхсон зүйл дээрээ ажилладаг онцлогтой.

Тус хүрээлэн нь судалгааны дөрвөн "Сургууль"-д хуваагддаг.

  • Түүхэн
  • Математик
  • Байгалийн шинжлэх ухаан
  • Нийгмийн шинжлэх ухаан

Жил бүр 100 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 29 байнгын гишүүн, 190 зочин гишүүн элсүүлдэг. Сургууль бүрийн сонгон шалгаруулалтыг залуу судлаач, туршлагатай эрдэмтэд зэрэг 1500 орчим нэр дэвшигчдээс бүрддэг. Хүрээлэнд нэг семестрээс хэдэн жил хүртэл хугацаанд орох боломжтой боловч ихэнх нь нэг жил үлддэг байна.

Хүрээлнгийн алдартай ажилтнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Жеймс Александер
  • Фредерик Альмгрен
  • Майкл Атиа
  • Энрико Бомбиери
  • Жан Бургейн
  • Освальд Веблен
  • Андре Вейль
  • Герман Вейль
  • Эдвард Виттен
  • Курт Гёдель
  • Клиффорд Гирц
  • Фримен Дайсон
  • Пьер Делинь
  • Карл Людвиг Зигель
  • Эрнст Канторович
  • Эрнст Китцингер
  • Кунихико Кодайра
  • Жон Милнор
  • Отто Нейгебауэр
  • Жон фон Нейман
  • Эмми Нётер
  • Роберт Оппенгеймер
  • Абрахам Пайс
  • Эрвин Панофский
  • Георг Плачек
  • Давид Рюэль
  • Атле Сельберг
  • Жорж Южин Уленбек
  • Янг Чжэньнин
  • Альберт Эйнштейн
  • Пал Эрдёш