Jump to content

Харвардын их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Харвардын их сургуулийн таних тэмдэг

Харвардын их сургууль (англи. Harvard University) -АНУ-ын ууган болон дэлхийн хамгийн алдартай Их сургууль юм. Массачусеттс мужийн Кембриж хотод байралдаг (Бостон хотын бүрэлдэхүүнд ордог).

2010 оны байдлаар Харвард 2100 орчим багш, 6700 орчим оюутан, 14500 аспиранттай байсан байна. 75 Нобелийн шагналтнууд тус их сургуулийн оюутан, багш, ажилчин байжээ. Харвардын их сургуулийг америкийн хамгийн олон тэрбумтнууд төгссөн байна. Номын сан нь АНУ-ын хамгийн том эрдэм шинжилгээний номын сан юм байна.

Харвардын их сургуулийг Жон Адамс, Жон Куинси Адамс, Резерфорд Хейс, Теодор Рузвельт, Франклин Рузвельт, Жон Кеннеди, Жорж Буш — залуу, Барак Обама зэрэг АНУ-ын 8 Ерөнхийлөгчя нар төгссөн байна.

Жон Харвардын хөшөө.

АНУ-ын хамгийн ууган их сургууль болох Харвард 1636 оны 9-р сарын 8-нд АНУ байгуулагдахаас өмнө байгуулагдсан байна. Английн номлогч ламтан ивээн тэтгэгч Жон Харвардын дурсгалд зориулж нэрлэсэн ажээ.

2025 оны 5-р сарын 23-нд Ерөнхийлөгч Доналд Трамп тус их сургуульд гадаадын оюутныг сурахыг хориглосон шийдвэр гаргасан.

Тус их сургууль нь 13 тусдаа эрдэм шинжилгээний салбартай - 12 сургууль, Радклиффийн ахисан түвшний судалгааны хүрээлэн - Бостон даяар кампусууд байралдаг.

Үүнд:

  • Урлаг шинжлэх ухааны факультет (1890 онд байгуулагдсан, их сургуулийн 7 факультеттай хамгийн том салбар),
  • Харвардын Анагаах Ухааны Сургууль (англи. Harvard Medical School, 1782),
  • Харвардын шүдний эмчийн сургууль (1867),
  • Харвардын Дивинитийн сургууль (шашны, англи. Harvard Divinity School, 1816),
  • Харвардын Хуулийн сургууль (англи. Harvard Law School, 1817),
  • Харвардын бизнесийн сургууль (англи. Harvard Business School, 1908),
  • Дизайн дээд сургууль (1914),
  • Харвардын Боловсролын Сургууль (1920),
  • Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн (1922),
  • Жон Кеннедигийн нэрэмжит Харвардын Засаг захиргааны сургууль (John F. Kennedy School of Government, 1936)