Jump to content

Жимми Картер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жимми Картер (1977)

Жимми Картер (англи. Jimmy Carter, бүтэн нэр нь -Жэймс Эрл Картер - залуу, англи. James Earl Carter Jr.; 1924 оны 10 сарын 1-нд АНУ-ын Жоржиа мужийн Плейнс хотод төрсөн- 2024 оны 12-р сарын 29-нд Жоржиа мужийн Плейнс хотод нас барсан) - Америкийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн, Ардчилсан намаас нэр дэвшсэн АНУ-ын 39 дахь Ерөнхийлөгч (1977-1981). 2002 оны Нобелийн Энхтайвны шагналтан. АНУ-ын түүхэн дахь хамгийн урт насалсан Ерөнхийлөгч. Америкийн гүн ухааны нийгэмлэгийн гишүүн (1991).

Жэймса Эрл Картер-том болон Лилиан Картер нарын ууган хүү болж 1924 онд Жоржиа мужийн Плейнс (англи. Plains) жижиг хотод төрсөн. Эцэг нь газар тариалн эрхэлдэг ажил хэрэгч хүн байсан. Жэймс хүү багаасаа баптизм шүтдэг байсан. Тэрээр эрэгтэй дүү Билли (1937-1988) эмэгтэй дүү Глория (1926-1990), Рут (1929-1983) нартай байжээ.

Тэрээр Жоржиа мужийн Технологийн дээд сургууль болон Тэнгисийн цэргийн академи төгсөөд Номхон болон Атлантын далай дахь цэргийн ангид 7 жил шумбагч усан онгоцны офицероор алба хаажээ. Адмирал Хайман Риковер тухайн үед дэслэгч Картерыг цөмийн шумбагч усан онгоц зохион байгуулах хөтөлбөрт авч байжээ.

1945 онд Розалин Смит (үүнээс өмнө тэдний гэр бүлийнхэн хоорондоо танил байсан)-тэй танилцаад 1946 оны 7 сарын 7-нд гэрэлсэн байна. Жимми, Розалин Картер нар 4 хүүхэдтэй болсон: Жон Уильям «Жек» (1947), Жэймс Эрл «Чип» (1950), Доннел Жеффри «Джефф» (1952), Эми Линн (1967) нар юм.

1953 онд цэргийн албанаас халагдаж төрлөх Плейнс хотод иргэж ирээд нас барсан эцгийнхээ самар ургуулах гэр бүлийн бизнес эрхэлжээ. Энэ үеэр Розалин санхүүгийн ажлыг гүйцэтгэж үндсэндээ нөхрийнхөө түнш болжээ.

Тэрээр 1962, 1964 онд Жоржиа мужийн Сенатад сонгогдсон бөгөөд 1966 оны Жоржиа мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч намын дотоод сонгуульд ялагдсан юм. 1970 онд Картер мужийн амбан захирагчийн сонгуульд дахин өрсөлдөж, сонгогчдын 59 гаруй хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулжээ. 1974 оны 12 сарын 12-нд Картер 1976 оны сонгуульд Ардчилсан намын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд орохоо албан ёсоор зарласан байна.

1976 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Жимми Картерын үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэг авах гол боломж нь өмнөд хэсэгт Ардчилсан намын өрсөлдөгч Жорж Уоллесыг үнэмлэхүй ялах явдал байх нь тодорхой байсан юм. Жоржиа мужийн төлөөлөгч И.Янг, Детройт хотын дарга Колеман Янг зэрэг Африк гаралтай Америкийн нэр хүндтэй удирдагчдын дэмжлэг Картерын "шинэ Өмнөд" нэр дэвшигчийн дүр төрхийг бэхжүүлсэн юм. Улмаар тэрээр 1976 оны 11 сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

1978 онд Кэмп Дэвид хотод Картерын даргалсан уулзалт дээр Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат, Израилийн Ерөнхий сайд Менахем Бегин нар энх тайван тогтоох, харилцан хүлээн зөвшөөрөх, Синайн хойгийг Египетэд шилжүүлэх тухай тохиролцсон; Энэ нь Египет-Израилийн дөрвөн цуврал дайныг дуусгавар болгосон юм.

1979 онд Картер БНХАУ-тай дипломат харилцаагаа сэргээсэн нь АНУ-ын «Хүйтэн дайн»-д ялахад ихээхэн дөхөм болсон гэж хэлж болно.

Тэрээр Вьетнамын дайнд цэрэг татлагаас зайлсхийсэн хүмүүст өршөөл үзүүлэхийг зарлаж, хоёр эмэгтэйг Засгийн газрын танхимд оруулж, үндэсний цөөнхийн төлөөлөгчдөд улс төрийн хариуцлагатай албан тушаалуудыг олсон.

Жимми Картер Монголд, 2014 он

1979 оны 8 сард ерөнхийлөгч Жимми Картер Пол Волкерыг Холбооны Нөөцийн товчооны тэргүүнээр томилсон юм.

1982 онд тэрээр "Картерын төв"-ийг байгуулсан.

АНУ-ын 39 дахь Ерөнхийлөгч Ж.Картерыг улс орноо удирдаж байх хугацаанд газрын тосны үнэ огцом өсч улмаар ажилгүйдэл болон инфляц маш ихээр өссөн байдаг юм.

Тэрээр 2014 онд эхнэр Розалины хамт Монголд хувиараа ирж загасчилж, ан хийж байсан.

2018 оны 10 сарын 1-нд энэ Картер Жорж Бушийн дараа 94 нас хүрсэн АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч, жилийн дараа 95 нас хүрсэн анхны Ерөнхийлөгч болсон юм. Тэрээр АНУ-ын 90 насны босго давсан зургаан Ерөнхийлөгчийн нэг (Ж.Адамс, Х.Гувер, Р.Рейган, Ж.Форд, Ж.Буш нарын дараа) болоод байна.

Ж.Картер удаан өвдсөний дараа 2024 оны 12-р сарын 29-нд төрсөн Жоржиа мужийн Плейнс хотод гэртээ нас барсан байна.