Jump to content

Менахем Бегин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1978
Хүртсэн салбар: Энхтайван
Шалтгаан: Кэмп-Дэвидийн тохиролцоо

Менахем Бегин (Еврей: מְנַחֵם בְּגִין, пол. Mieczysław Biegun, Орос: Менахем Вольфович Бегин, 1913 оны 8-р сарын 16-нд төрсөн–1992 оны 3-р сарын 9-нд нас барсан) нь Израил улсын 6 дахь Ерөнхий сайд юм.

Тэрээр Оросын Хаант Улсын Брестэд (одоогийн Беларусь улс) төржээ. М.Бегины эцэг Дов Зеев (Вольфа Бегун), Брест дахь еврейчүүдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга байжээ. Эх нь Хася Бегун (Корсовская).

1919 онд түүний төрөлх хот Польшийн мэдэлд орсон байна. Брестэд еврей шашны дунд сургууль төгсөөд улсын гимназид 1931 онд элсэн орсон байна. 1935 онд Варшавын Их сургуулийн хуулийн ангийг магистраар төгссөн.

1939 оны 9 сард Нацист Герман Польшийг эзлэхэд Бегин Вильнюс руу зугтав. Нэг хэсэг Зөвлөлт Холбоот Улс Вильнюсийг эзэлж байсан ч 1939 оны 10 сарын 28-нд тус хот Литвын нийслэл болжээ. Тэр үед Вильнюсийн хүн амын 40 хувь нь еврей үндэстэн байсан гэдэг. 1940 оны 6 сарын 15-нд ЗХУ Литвыг нэгтгэж, 120,000 еврейг Сибирь лүү цөлсөн юм. Бегин ч баригдаж, Английн империализмын туршуул гэдэг хэрэг тулган хүлээгдэж, 8 жилийн ял авч Сибирьт цөлөгдөв. 1941 оны сүүлчээр И.Сталин болон цөллөгт байсан Польшийн Засгийн газрын тэргүүн Владислав Сикорски хоёрын хооронд Польшийн иргэдийг суллах тухай хэлэлцээрээр цөллөгөөс суллагджээ, Польшийн дивизийн бүрэлдэхүүнд багтан дайнд оролцов.

1942 онд тэрээр Палестинд нүүж очсон. Израил улс байгуулагдахаас өмнө тэрээр Британийн бүрэн эрхт Палестинд еврейчүүдийг буцаахад гол үүрэг гүйцэтгэсэн байгууллага болох Иргуны удирдагч байв. Тэр үедээ Иерусалим дахь Английн армийн удирдах төв байрлаж байсан Кинг Дэвид зочид буудлыг дэлбэлж, палестинчуудыг хядах ажиллагааг зохион байгуулалцаж байсан гэдэг.

Уран илтгэх ур чадвар, зарчимч байдал, улс төрийн үнэнч шударга байдал, хувь хүний ​​даруу байдал нь нэр хүндтэй парламентын гишүүн, улс төрчийн алдар нэрийг олж авч, түүний хувийн нөлөөллийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан.

Израил улс байгуулагдахад тэр Херут намыг (1973 онд Ликуд нам болсон) байгуулж, удирдагч нь болов.

1977 онд түүний удирдсан Ликуд нам сонгуульд ялж, Хөдөлмөрчдийн намын 29 жилийн засаглалыг эцэс болгон, өөрөө ерөнхий сайд болжээ.

Ерөнхий сайд байхдаа хүрсэн хамгийн том амжилт нь Египет улстай энхтайвны гэрээ байгуулсан явдал бөгөөд үүнийхээ төлөө Египетийн ерөнхийлөгч Анвар Садатын хамтаар Нобелийн энхтайвны шагнал 1978 онд хүртсэн юм.

Анвар Садат, Жимми Картер нарын хамтаар Кэмп-Дэвидэд, 1978

Кэмп-Дэвидэд байгуулсан тус гэрээ ёсоор Израил улс Синайн хойгоос цэргээ татаж, зургаан өдрийн дайнаар эзэлсэн газар нутгаа Египетэд буцааж өгсөн билээ. Бегиний засаглалын үед Израил нь Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт Израил суурин байгуулж эхэлсэн юм. Мөн тэрээр Иракийн цөмийн реакторыг бөмбөгдөх тушаал өгч, Ливан улстай дайтаж байлаа. Ливантай хийсэн дайн нь ихээхэн хохирол дагуулж, олон нийтийн санаа бодол эргэсний дээр эхнэрээ алдсан Бегин 1983 оны 10 сард огцрох өргөдлөө өгч, улс төрийн амьдралаас холдон, охинтойгоо цуг амьдарч байгаад 1992 оны 3 дугаар сарын 9-нд Тел-Авив хотноо нас нөгчжээ.

  • Ze'ev Schiff and Ehud Ya'ari, Israel's Lebanon War, Touchstone, 1985
  • Ilan Peleg, Begin’s foreign policy, 1977-1983 : Israel’s move to the right, Greenwood Press, 1987
  • Colin Shindler, The Land Beyond Promise : Israel, Likud and the Zionist Dream, I.B.Tauris, 2002
  • Eric Silver, Begin: The Haunted Prophet, Random House, 1984
  • Sasson Sofer, Begin: an anatomy of leadership, Basil Blackwell, 1988
  • Avi Shilon, Begin ,1913-1992 , 2007
 Commons: Menachem Begin – Викимедиа дуу дүрсний сан

Албан ёсны цахим хуудас

[засварлах | кодоор засварлах]

Менахем Бегин Кнессетийн вебсайт дээр

Өмнөх
Ицхак Рабин
Израилын ерөнхий сайд
1977–1983
Дараах
Ицхак Шамир
Өмнөх
шинэ нам
Херут намын удирдагч
1948–1973
Дараах
Ликуд нам байгуулагдсан
Өмнөх
шинэ нам
Ликуд намын удирдагч
1973–1982
Дараах
Ицхак Шамир