Ицхак Рабин

Ицхак Рабин

Ицхак Рабин (иврит. ‏יצחק רבין (; англи. Yitzhak Rabin, 1922 оны 3-р сарын 1-нд Палестины Иерусалим хотод төрсөн, -1995 оны 11-р сарын 4-нд Израил улсын нийслэл Тель-Авив хотод нас барсан) -израилийн улс төр, цэргийн зүтгэлтэн. Израил улсын 5 дахь болон 11 дахь Ерөнхий сайд (1974-1977, 1992-1995) байсан. 1994 онд Нобелийн Энхтайваны шагнал хүртсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ицхак Рабины эцэг нь 1886 онд Оросын эзэнт улсын Киев хотоос холгүй төрсөн Нехемия Рабичев гэж хүн байсан. Нехеми Рабичeв 18 нас хүрээд АНУ руу ажил хийж мөнгө олохоор явжээ. АНУ-д сионист ажилчны «Поалей Цион» нэртэй хөдөлгөөнд нэгдэж Рабичев овогоо иврит Рабин болгон өөрчилжээ. 1917 онд тэрээр Палестин руу явж Британий засаг захиргааны байгуулсан "еврей легион"-д элссэн байна.

Ицхакийн эх нь Оросын эзэнт гүрний Могилёв хотод (өнөөгийн Белорусь) төрсөн Роза Каган. Эх Роза нь еврей Исаак Каганы гэр бүлд төржээ.

Түүний эх Роза Каган, эцэг Нехемия Рабин нар Хайфа хотод танилцаж тэндээ гэрлэж хүү Ицхак, охин Рахель нарыг төрүүлжээ.

Ицхак Рабин 1974 онд Ерөнхий сайд болж Израилийн иргэн хүн хилийн чанадад данс эзэмшиж болохгүй гэсэн хатуу хуулийг зөрчсөн хэрэгт эхнэрийн хамт холбогдон, 1977 онд засгийн эрхээс буужээ. Энэ явдал тухайн цагтаа ихээхэн дуулиан дэгдээж, Израилийн Сангийн сайд Иегошуа Рабиновичийн тодорхойлсноор тус улсын түүхэн дэх хамгийн том улс төрийн хямрал болсон байна.

Ицхак Рабин олон жил нам гүм байсны эцэст гэнэт эргэн ирсэн агаад Израиль, Палестиний хооронд энхийн гэрээ байгуулна гэсэн амлалт өгч 1984 онд Батлан хамгаалахын сайд, 1992 онд Ерөнхий сайдаар томилогджээ. Харамсалтай нь тэрбээр гурван жилийн дараа иедуйн шашинт хэт үзэлтнүүдийн гарт амиа алдсан байна.