Вильнюс
Вильнюс
Vilnius | |
|---|---|
| Хоч: | |
Уриа: Unitas, Justitia, Spes (Латин: Эв нэгдэл, Шударга ёс, Итгэл найдвар) | |
| Солбицол: 54°41′14″N 25°16′48″E / 54.68722°N 25.28000°EСолбицол: 54°41′14″N 25°16′48″E / 54.68722°N 25.28000°E | |
| Улс | |
| Хошуу | Вильнюс хошуу |
| Хотын захиргаа | Вильнюс хотын захиргаа |
| Анх дурдагдсан | 1323 |
| Хотын эрх олгогдсон | 1387 |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Хотын дарга–зөвлөлийн засгийн газар |
| • Биет | Вильнюс хотын зөвлөл |
| • Хотын дарга | Валдас Бенкунскас |
| Газар нутаг | |
| 401 км2 (155 бээр2) | |
| • Хотын бүс | 350 км2 (140 бээр2) |
| • Бөөгнөрөл | 9,730 км2 (3,760 бээр2) |
| Өндөр | 112 м (367 фут) |
| Хүн ам (2026 оны 1 сарын 1)[6] | |
| • Нийслэл | 617,984 |
| • Байр | (ЕХ-д 35-д) |
| • Нягтрал | 1,515/км2 (3,920/бээр2) |
| • Хотын бүс | 767,907[7] |
| • Нягтрал | 1,390/км2 (3,600/бээр2) |
| • Бөөгнөрөл | 888,043[8][6] |
| • Нягтрал | 90/км2 (200/бээр2) |
| Иргэдийн нэршил | Вильнюсчууд (Монгол) vilniečiai (Литва) |
| ДНБ (Нэрлэсэн) | |
| • Бөөгнөрөл | €36.2 тэрбум (US$42.81 тэрбум) |
| • Нэг хүнд ноогдох | €41,500 (US$49,082.05) |
| Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
| Шуудангийн код | 01001–14191 |
| Бүсийн дугаар | (+370) 5 |
| Олон улсын нисэх буудал | Вильнюс Чюрлёнис (VNO) |
| Хотын төсөв | €1.7 тэрбум (2026)[10] |
| ХХИ (2021) | 0.918[11] – маш өндөр |
| Уур амьсгал | Dfb |
| Вэб сайт | vilnius |
| Албан нэр | Вильнюс хотын түүхэн төв |
| Төрөл | Соёлын |
| Шалгуур | ii, iv |
| Бүртгэгдсэн | 1994 (18-р чуулган) |
| Эшлэл ду. | [12] |
| ЮНЕСКО-гийн бүс | Европ |
Вильнюс (лит. Vilnius [ˈvʲɪlʲɲʊs] , 1918 он хүртэл Вильна, 1919—1939 онуудад Вильно, польш. Wilno) — Бүгд Найрамдах Литва Улсын нийслэл.
Вильнюс хотын хүн ам 2026 оны байдлаар — 618 мянга байсан. Үүнээс 67,1% литвачууд, 15,4% польшууд, 9,7% оросууд, 2,7% беларусь, 0,8% украинчууд (2021 он) байжээ.
Хотын талбай нь 401 км² бөгөөд нийт талбайн 20.2% нь барилгажсан, ногоон байгууламж нь нутаг дэвсгэрийн 43.9% -ийг эзэлдэг байна.
Тус нийслэл хот Литва улсын зүүн өмнөд хэсэгт, Вильня гол (тиймээс хотын нэр нь ийм байх магадлалтай) болон Нерис голын бэлчирт, Беларусьтай хиллэдэг улсын хилээс 34 км-ийн зайд орших энэ хот нь Литвийн улс төр, эдийн засаг, соёлын гол төв юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Вильнюс хотын өнөөгийн нутаг дэвсгэрт хамгийн эртний суурингууд нь хотын янз бүрийн хэсгээс олдсон археологийн олдворуудаас Мезолитийн үед хамаарах нь нотлогдож байгаа юм.
Энэ хот нь Литвийн зүүн хэсэгт орших дундад зууны эхэн үеийн феодалын өмнөх Балтийн толгод соёл хөгжсөн газар нутагт байрладаг. Хотын дотор арав гаруй толгод байдаг.
1323 онд Литвын Их ван Гедимин (латин: Gedeminne, Gedeminnus; 1275 –1341) латин хэлээр илгээсэн захидалдаа Вильна хотыг өөрийн Ванлигийн гол нийслэл гэж анх дурдсан байдаг боловч үүнээс өмнө байгуулагдсан гэдэг. Олон зууны турш Литвын Их Гүнт улсын гол хот, 1569 оноос хойш Польш-Литвын холбооны хамгийн том хотуудын нэг байв. 1795 онд Польш-Литвын холбоо гурав дахь удаа хуваагдсаны дараа Оросын нэг хэсэг болсон бөгөөд 1918 он хүртэл Вильна гэж нэрлэгддэг байв. Вильнюс хот нь Оросын эзэнт улсын Вилени (1795-1797), дараа нь Литва (1797-1801), Литва-Вилени (1801-1840), 1840 оноос хойш албан бус баруун хойд нутаг дэвсгэрийн нэг хэсэг байгаад Вилени мужийн захиргааны төв болж байсан түүхтэй.
1922 оны 2-р сарын 20-нд Вилений Сейм шийдвэр гаргаж Польшийн нэг хэсэг болсон 1939 он хүртэл Вилна нэртэй байжээ. 1939 оноос хойш Вильнюс нэрээр Бүгд Найрамдах Литва Улсын, дараа нь 1940 оны 8-р сарын 3-нд ЗХУ Литва улсыг өөртөө нэгтгэхэд тус хот нийслэл нь болсон.
1990 оны 3-р сарын 11-нд Вильнюс хотод Литвын ЗСБНХУ-ын Дээд зөвлөл Литвын улсын тусгаар тогтнолыг сэргээж буй тухай шийдвэрийг батлаж өнөөгийн тусгаар тогтносон Бүгд Найрамдах Литва улсын нийслэл хот болсон байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2026 оны байдлаар хотын байнгын оршин суугчид 618,000 байсан.
Вильнюс хотын хүн ам жилд дунджаар 10,000 оршин суугчаар өсч байгаа нь голчлон их сургуулийн төгсөгчид сургуулиа төгсөөд хотод үлдсэнтэй холбоотой юм.
Энэ хот олон үндэстний хүн амаараа эртнээс ялгарч ирсэн. 1897 оны Бүх Оросын хүн амын тооллогоор 154,532 оршин суугчтай байснаас 61,847 (40.0%) нь еврей, 47,795 (30.9%) нь польш, 30,967 (20.1%) нь орос, 6,514 (4.2%) нь белорус, 3,238 (2.1%) нь литва, 4,171 (2.7%) нь бусад үндэстэн байжээ.
2021 оны хүн амын тооллогоор Вильнюс хотын 556,490 оршин суугчийн 373,513 (67.1%) нь Литва үндэстэн, 85,436 (15.4%) нь Польш, 53,887 (9.7%) нь Орос, 15,156 (2.7%) нь Беларусь, 4,687 (0.8%) нь Украин, 5,705 (1.0%) нь бусад, 18,112 (3.3%) нь мэдээлэлгүй байв.
Хотод Литва, Орос, Польш хэлээр өргөн ярьдаг бөгөөд олон оршин суугчид англи хэл мөн сайн мэддэг байна.
Вильнюс хотын хүн ам шашин шүтлэг: 66% нь католик шашинтнууд, 9.7% нь үнэн алдартан шашинтнууд, 1.2% нь хуучин итгэгчид, лютеранчууд болон евангелийн шинэчлэгчид - тус бүр 0.2%.
Хотын удирдлага
[засварлах | кодоор засварлах]Вильнюс хотын өөрөө удирдах Зөвлөл нь 51 гишүүнээс бүрддэг. Энэ нь Литва улсын бүртгэлтэй улс төрийн намуудын нэр дэвшигчдийн жагсаалтаас 4 жилийн хугацаатай сонгогддог. Хотын зөвлөл эхний хоёр сарын хугацаанд хотын даргыг сонгох, хотын орлогч дарга нар болон хотын захиргааны захирлыг томилох, зөвлөлийн хороо, удирдах зөвлөлийг байгуулах ёстой.
2015-2023 онуудад Литвийн Хууль зүйн сайд асан Ремижюс Шимашюс хотын даргаар ажиллаж байсан.
2023 оны 4-р сарын 26-наас хойш "Эх орны холбоо - Литвийн Христийн ардчилсан нам"-ын төлөөлөгч Валдас Бенкунскас Вильнюс хотын даргаар ажиллаж байна.
Хотын өөрөө удирдах газар нутаг 21 ахлагчдын зөвлөл (seniūnija) -д хуваагддаг байна. үүнд:
- Антакальнис
- Вилкпеде
- Виршулишкес
- Вяркяй
- Григишкес
- Жверинас
- Жирмунай
- Каролинишкес
- Лаздинай
- Науйининкай
- Науйойи-Вильня
- Науяместис (Шинэ хот)
- Панеряй
- Пашилайчяй
- Пилайте
- Расос
- Сянаместис
- Фабийонишкес
- Шнипишкес
- Шяшкине
- Юстинишкес
Хотын дарга нар
[засварлах | кодоор засварлах]- Паксас, Роландас - 1997-2000
- Зуокас, Артурас- (2000–2007)
- Имбрасас, Жуозас — 2007 оноос 2009 оны 2-р сарын 11 хүртэл
- Навицкас, Вилиус — 2009 оны 2-р сараас 2010 оны 12-р сарын 15 хүртэл
- Зуокас, Артурас — 2011-2015 он хүртэл
- Шимашиус, Ремигиюс — 2015-2023 он хүртэл
- Бенкунскас, Валдас — 2023 оны 4-р сарын 26-наас хойш
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Вильнюс бол Литва улсын гол тээвэр, санхүү, худалдаа, эдийн засгийн төв бөгөөд хотод жижиглэн худалдаа, үйлчилгээний салбар хөгжсөн. Хотын бүс нутгийн нийт бүтээгдэхүүн нь улсын ДНБ-ий 25%-ийг эзэлдэг (2011) бөгөөд татварын орлого нь улсын төсвийн 22%-ийг эзэлдэг боловч нийслэлийн хүн ам Литвийн нийт хүн амын ердөө 15%-ийг эзэлдэг.
Ажлын байрны дийлэнх нь (72%) үйлчилгээний салбарт байдаг бөгөөд аж үйлдвэр нь нийт ажилчдын 20%-ийг, барилга байгууламжийн 7.4%-ийг, хөдөө аж ахуй, ойн аж ахуй 0.5%-ийг эзэлдэг байна.
Аялал жуулчлал бол хотын эдийн засгийн чухал салбар юм: Вильнюс хотод жилд 1-1.5 сая жуулчин ирдэг бөгөөд голчлон Беларусь (20%), Польш (15%)-аас ирдэг.
Энэ хотод 1993 онд байгуулагдсан Вильнюсын хөрөнгийн бирж болон 7 арилжааны банк байрладаг.
Вильнюс хотод 50,000 бүртгэлтэй аж ахуй (улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх бизнесийн дөрөвний нэг) байрладаг.
Хотын хамгийн хөгжсөн аж үйлдвэрийн салбаруудад цахилгаан инженерчлэл (цахилгаан мотор болон цахилгаан тоног төхөөрөмж), хөнгөн үйлдвэр (нэхмэл эдлэл, арьс шир, хувцас, гутал), хүнсний боловсруулалт, химийн болон эмийн үйлдвэрүүд, мод боловсруулах болон тавилга үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, механик инженерчлэл багтдаг.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Европын хурдны замууд Е28 (Берлин - Гданьск - Калининград - Кыбартай - Мариямполе - Вильнюс - Минск), Е85 (Клайпеда - Каунас - Вильнюс - Лида - Черновцы - Бухарест - Александруполи), Е272 (Клайпеда - Паланга - У. Вильнюс) Вильнюсээр дамжин Литва улсыг өнгөрдөг. Вильнюс-Каунас-Клайпеда, Вильнюс-Паневежис (цаашид Рига гэх) хурдны замууд нь Вильнюсээс гарч, олон улсын Виа Балтика хурдны замтай холбогддог.
Вильнюсын Олон улсын нисэх онгоцны буудал нь Европын томоохон чиглэлд олон улсын нислэг үйлддэг.
"Вильнюс" галт тэрэгний өртөө нь хэд хэдэн төмөр замын зангилаа юм. Төмөр замын буудлын хажууд дотоодын болон олон улсын автобусны чиглэлд үйлчилдэг Вильнюс хотын төв автобусны буудал байдаг.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Вильнюс (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1777–одоо) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 12.3 (54.1) |
14.4 (57.9) |
24.7 (76.5) |
29.0 (84.2) |
31.8 (89.2) |
34.2 (93.6) |
36.4 (97.5) |
34.9 (94.8) |
33.1 (91.6) |
24.5 (76.1) |
15.5 (59.9) |
10.5 (50.9) |
36.4 (97.5) |
| Дундаж макс. °C (°F) | 4.9 (40.8) |
5.7 (42.3) |
13.1 (55.6) |
22.4 (72.3) |
26.7 (80.1) |
28.8 (83.8) |
30.8 (87.4) |
30.3 (86.5) |
25.4 (77.7) |
18.3 (64.9) |
11.1 (52.0) |
6.1 (43.0) |
32.1 (89.8) |
| Дундаж дээд °C (°F) | −1.5 (29.3) |
−0.4 (31.3) |
4.5 (40.1) |
12.7 (54.9) |
18.5 (65.3) |
21.8 (71.2) |
23.8 (74.8) |
23.1 (73.6) |
17.4 (63.3) |
10.3 (50.5) |
3.9 (39.0) |
−0.1 (31.8) |
11.2 (52.2) |
| Өдрийн дундаж °C (°F) | −3.7 (25.3) |
−3.1 (26.4) |
0.7 (33.3) |
7.4 (45.3) |
12.9 (55.2) |
16.3 (61.3) |
18.5 (65.3) |
17.6 (63.7) |
12.6 (54.7) |
6.8 (44.2) |
1.9 (35.4) |
−2 (28) |
7.2 (45.0) |
| Дундаж доод °C (°F) | −6 (21) |
−5.6 (21.9) |
−2.7 (27.1) |
2.6 (36.7) |
7.5 (45.5) |
11.2 (52.2) |
13.6 (56.5) |
12.7 (54.9) |
8.5 (47.3) |
3.8 (38.8) |
−0.1 (31.8) |
−4.1 (24.6) |
3.5 (38.3) |
| Дундаж мин. °C (°F) | −19.3 (−2.7) |
−17.5 (0.5) |
−10.8 (12.6) |
−4.2 (24.4) |
0.1 (32.2) |
4.9 (40.8) |
8.1 (46.6) |
6.8 (44.2) |
1.1 (34.0) |
−3.8 (25.2) |
−8.7 (16.3) |
−14.1 (6.6) |
−22.0 (−7.6) |
| Мин. температур °C (°F) | −37.2 (−35.0) |
−35.8 (−32.4) |
−29.6 (−21.3) |
−14.4 (6.1) |
−4.4 (24.1) |
0.1 (32.2) |
3.5 (38.3) |
1.0 (33.8) |
−4.8 (23.4) |
−14.4 (6.1) |
−22.8 (−9.0) |
−30.5 (−22.9) |
−37.2 (−35.0) |
| Дундаж хур тунадас см (инч) | 48 (1.9) |
42 (1.7) |
41 (1.6) |
43 (1.7) |
56 (2.2) |
65 (2.6) |
92 (3.6) |
76 (3.0) |
57 (2.2) |
60 (2.4) |
47 (1.9) |
51 (2.0) |
678 (26.7) |
| Дундаж хур тунадастай өдрүүд | 21.7 | 18.4 | 17.5 | 10.2 | 12.4 | 11.7 | 11.4 | 10.5 | 9.7 | 13.5 | 16.7 | 21.2 | 174.9 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 88 | 85 | 76 | 67 | 67 | 70 | 73 | 73 | 79 | 85 | 90 | 90 | 79 |
| Дундаж шүүдрийн цэг °C (°F) | −5 (23) |
−5 (23) |
−3 (27) |
1 (34) |
6 (43) |
10 (50) |
13 (55) |
12 (54) |
9 (48) |
4 (39) |
0 (32) |
−3 (27) |
3 (38) |
| Сарын дундаж нартай цаг | 35.1 | 56.4 | 131.9 | 194.6 | 260.7 | 263.3 | 262.9 | 245.7 | 168.1 | 95.1 | 31.0 | 24.6 | 1,769.4 |
| Дундаж хэт ягаан туяаны индекс | 0 | 1 | 2 | 3 | 5 | 6 | 6 | 5 | 3 | 2 | 1 | 0 | 3 |
| Эх сурвалж 1: Литвийн Ус Цаг Уурын Алба,[13] WMO (дундаж макс, мин),[14] NOAA (туйлшрал)[15] | |||||||||||||
| Эх сурвалж 2: Météo Climat (хур тунадастай өдөр),[16] Time and Date (шүүдрийн цэг, 1985–2015)[17] ба Weather Atlas[18] | |||||||||||||
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Vilnius: In Search of the Jerusalem of Lithuania – Lithuanian Jewish Community". lzb.lt. 2016-11-18. Эх хувилбараас архивласан: 2024-04-14. Татаж авсан: 2026-06-14.
- ↑ 16-р зуунаас өнөөг хүртэл Вильнюс дахь олон католик сүм хийд болон төвийн ерөнхий шашны уур амьсгалыг дурдах зорилгоор энэ хочийг өргөнөөр ашиглаж ирсэн. Энэ хочийг зөвхөн гадаадынхан төдийгүй нутгийн иргэд ч ашигладаг байсан. 19-р зууны Литвийн соёлын зүтгэлтэн Дионизас Пошка Вильнюсийг "Умардын Ром" гэж нэрлэсэн, учир нь түүний хэлснээр Вильнюс нь "тэрс шашны хотоос Христийн шашны цайз болж хувирсан эртний шашны төв" юм. Д. Пошза, Raštai, Вильнюс, 1959, х. 67
- ↑ Соёлын сонин, Энэ нь 1990 оноос хойш Вильнюс хотод хэвлэгдсэн ба "Šiaurės Atėnai" (Умардын Афин) гэж нэрлэсэн[permanent dead link] ба 19-р зууны эхний хагас, 20-р зууны эхний хагаст өргөн хэрэглэгддэг байсан Вильнюсийн хочны нэгээс иш татсан, хэвчлэн Вильнюсийн их сургуультай холбоотой. Дайны хоорондох хугацаанд Вильнюс хотод хэвлэгдсэн Польшийн шинжлэх ухааны сониныг мөн "Atheneum Wileńskie" гэж нэрлэжээ.
- ↑ Ялангуяа 16-17-р зууны үед Вильнюсийг "Шинэ Вавилон" гэж нэрлэдэг байсан, учир нь тэнд олон хэлээр ярьдаг, түүнчлэн олон шашин шүтдэг (христийн янз бүрийн урсгалууд, мөн еврейчүүд, мусульман татарууд) байсан. E.g.: S. Bodniak, "Polska w relacji włoskiej z roku 1604", Pamiętnik biblioteki kórnickiej, 2, (Kórnik, 1930), p. 37.
- ↑ Энэ хоч нь Литвын язгууртнууд, Вильнюс хотын иргэд, яруу найрагчдын дунд, ялангуяа Барокко үед маш их алдартай байсан. Тухайн үеийн олон яруу найрагчид, түүний дотор Мацей Казимеж Сарбиевский Вильнюсийг "Палемоны нийслэл" эсвэл "Палемоны хот" гэж нэрлэжээ. Živilė Nedzinskaitė, Vilnius XVII–XVIII a. LDK lotyniškojoje poezijoje, Acta Academiae Artium Vilnensis, Вильнюс, 2010, х. 16; Eugenija Ulčinaitė, Motiejus Kazimieras Sarbievijus: Antikos ir krikščionybės sintezė; Vilniaus pasveikinimas, Lietuvių literatūros ir tautosakos institutas, Вильнюс, 2001, х. 47, 59, 61, 63; г.м
- 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "pop.lt". - ↑ "Евростат". eurostat.ec.europa.eu.
- ↑ Вильнюс хошуутай
- ↑ "Gross domestic product by region in 2024 M." osp.stat.gov.lt.
- ↑ "Patvirtintas 1,75 mlrd. eurų Vilniaus biudžetas – didžiausias dėmesys švietimui, judumui ir aplinkai". vilnius.lt (Литва хэлээр).
- ↑ Sub-national HDI. "Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org.
- ↑ "Vilnius Historic Centre". UNESCO World Heritage Centre. Татаж авсан: 2022-01-01.
- ↑ "Klimato duomenys 1991-2020". Lietuvos hidrometeorologijos tarnyba (Литва хэлээр).
- ↑ "World Weather Information Service – Vilnius". World Meteorological Organization. Эх хувилбараас архивласан: 2019-12-23. Татаж авсан: 2026-06-14.
- ↑ "Vilnius Climate Normals 1961–1990". National Oceanic and Atmospheric Administration. Эх хувилбараас архивласан: 2022-03-18. Татаж авсан: 2026-06-14.
- ↑ "Météo Climat 1991–2020 averages for Lithuania". Météo Climat. Татаж авсан: 2026-06-14.
- ↑ "Climate & Weather Averages in Vilnius". Time and Date. Татаж авсан: 2026-06-14.
- ↑ "Vilnius, Lithuania – Detailed climate information and monthly weather forecast". Weather Atlas. Yu Media Group. Эх хувилбараас архивласан: 2022-06-20. Татаж авсан: 2026-06-14.
