Ликуд
Ликуд | |
---|---|
![]() | |
![]() | |
Намын удирдлага | Биньямин Нетаньяху |
Байгуулагдсан | 1973 он (эвсэлээр) 1988 он(намаар) |
Төв байр | „Metzudat Ze’ev“, 38 King George Street, Тел-Авив, Израил |
Үзэл баримтлал | Консерватизм Үндэсний консерватизм Үндэсний либерализм Хэт барууны консерватизм Сионизм |
Өнгө(нүүд) | Blau |
Парламент дахь суудал | 29/120 |
Европын нам | ЕКШН (бүс нутгийн хамтрагч) |
Цахим холбоос | www.likud.org.il |
Ликуд (еврей. הַלִּיכּוּד), албан ёсоор Ликуд - Үндэсний Либерал Хөдөлгөөн — нь Израилын үндэсний-либерал, баруун-төв, баруун жигүүрийн нам юм.[1][2][3][4] Иргэний нам[5] гэж 1973 онд Менахем Бегин, Ариел Шарон нар хэд хэдэн баруун жигүүрийн намтай эвсэж байгуулсан. 1977 оны сонгуульд Ликуд үнэмлэхүй ялалт байгуулсан нь тус улсын улс төрийн түүхэн дэх томоохон эргэлт болж, зүүний хүчнийхэн анх удаагаа хүчээ алдсан. Израилд анх удаа баруун жигүүрийн нам олон санал авч ялалт байгуулсан нь энэ байв.[6] Гэсэн хэдий ч 1980-аад оны ихэнх хугацаанд улс орноо удирдсаны дараа нам 1992 онд Кнессетийн сонгуульд ялагдсан. Гэсэн хэдий ч Ликудын нэр дэвшигч Биньямин Нетаньяху 1996 оны ерөнхий сайдын сонгуульд ялалт байгуулж, засгийн газар байгуулах үүрэг хүлээсэн. Нетаньяхугийн засгийн газар задарсны дараа, 1999 онд сонгууль зохион байгуулагдаж, Ликуд нам Эхуд Баракийн удирдсан Нэг Израил эвслийн эсрэг ялагдахад хүргэсэн.
2001 онд Ликудийн Ариел Шарон 1999 оны сонгуулийн дараа Нетаньяхуг орлож, ерөнхий сайд Эхуд Барак огцорсны дараа зохион байгуулагдсан 2001 оны ерөнхий сайдын сонгуульд Баракийг ялсан. 2003 оны сонгуульд Ликуд нам нь үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Ариел Шарон 2005 онд Кадима намыг байгуулснаар Ликуд намд томоохон хагарал гарч байсан. Үүнээс болж Ликуд нам 2006 оны сонгуульд 4-т орж, Кнессетэд 28 суудал алдсан. 2009 оны сонгуулийн дараа Ликуд нэмж 15 суудал авч чадсан бөгөөд Нетаньяху намаа эргүүлэн хяналтдаа авснаар Бидний гэр Израил, Шас намуудтай эвсэл байгуулж засгийн газрыг хяналтдаа авав. Кадима нам олон тооны суудал авсан ч, олонх болж чадаагүй. Нетаньяху тэр үеэс Ерөнхий сайд байсан бөгөөд Ликуд 2019 оны 4-р сарын сонгуулиар Ликуд Кахоль-лаван намтай суудлын тоогоороо тэнцэж[7], 2019 оны 9-р сарын сонгуульд Кахоль-лаван нэгээр илүү суудал авах хүртэл Ликуд нам сонгууль бүрд тэргүүлж байсан.[8]
Ликуд намын гишүүнийг Ликудник (еврей. לִכּוּדְנִיק) гэж нэрлэдэг.[9]
Дарга[засварлах | edit source]
Дарга | Ажлаа авсан | Ажлаа өгсөн | Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа | Сонгууль | ||
---|---|---|---|---|---|---|
1 | Менахем Бегин | 1973 | 1983 | 1977–1983 | 1977, 1981 | |
2 | ![]() |
Ицхак Шамир | 1983 | 1993 | 1983–1984, 1986–1992 | 1984, 1988, 1992 |
3 | ![]() |
Биньямин Нетаньяху | 1993 | 1999 | 1996–1999 | 1996, 1999 |
4 | ![]() |
Ариел Шарон | 1999 | 2005 | 2001–2006 | 2001, 2003 |
(3) | ![]() |
Биньямин Нетаньяху | 2005 | - | 2009–одоо үе | 2006, 2009, 2013, 2015 |
Сонгуулийн үр дүн[засварлах | edit source]
Сонгууль | Намын дарга | Санал | % | Авсан суудал | +/- | З.Г? |
---|---|---|---|---|---|---|
1973 | Менахем Бегин | 473,309 | 30.2 (#2) | 39 / 120
|
▲ 7 | Сөрөг хүчин |
1977 | Менахем Бегин | 583,968 | 33.4 (#1) | 43 / 120
|
▲ 4 | Эвсэл |
1981 | Менахем Бегин | 718,941 | 37.1 (#1) | 48 / 120
|
▲ 3 | Эвсэл |
1984 | Ицхак Шамир | 661,302 | 31.9 (#2) | 41 / 120
|
▼ 7 | Эвсэл |
1988 | Ицхак Шамир | 709,305 | 31.1 (#1) | 40 / 120
|
▼ 1 | Эвсэл |
1992 | Ицхак Шамир | 651,229 | 24.9 (#2) | 32 / 120
|
▼ 8 | Сөрөг хүчин |
1996 | Биньямин Нетаньяху | 767,401 | 25.1 (#2) | 22 / 120
|
▼ 10 | Эвсэл |
1,501,023 | 50.5 (#1) | ерөнхий сайдын сонгууль | ||||
1999 | Биньямин Нетаньяху | 468,103 | 14.1 (#2) | 19 / 120
|
▼ 3 | Сөрөг хүчин |
1,402,474 | 43.9 (#2) | ерөнхий сайдын сонгууль | ||||
2001 | Ариел Шарон | 1,698,077 | 62.4 (#1) | ерөнхий сайдын сонгууль | Сөрөг хүчин | |
2003 | Ариел Шарон | 925,279 | 29.4 (#1) | 38 / 120
|
▲ 19 | Эвсэл |
2006 | Биньямин Нетаньяху | 281,996 | 9.0 (#4) | 12 / 120
|
▼ 26 | Сөрөг хүчин |
2009 | Биньямин Нетаньяху | 729,054 | 21.6 (#2) | 27 / 120
|
▲ 15 | Эвсэл |
2013 | Биньямин Нетаньяху | 884,631 | 23.3 (#1) | 20 / 120
|
▼ 7 | Эвсэл |
2015 | Биньямин Нетаньяху | 984,966 | 23.4 (#1) | 30 / 120
|
▲ 12 | Эвсэл |
2019 (4) | Биньямин Нетаньяху | 1,138,772 | 26.5 (#1) | 35 / 120
|
▲ 5 | Дахин сонгууль |
2019 (9) | Биньямин Нетаньяху | 1,113,617 | 25.1 (#2) | 32 / 120
|
▼4 | Дахин сонгууль |
2020 | Биньямин Нетаньяху | 1,349,171 | 29.5 (#1) | 36 / 120
|
▲4 | Эвсэл |
2021 | Биньямин Нетаньяху | 1,066,892 | 24.2 (#1) | 30 / 120
|
▼6 | н.д. |
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ "Likud", Ynetnews, 1 February 2008
- ↑ (2010) The Cambridge Dictionary of Judaism and Jewish Culture. Cambridge University Press. ISBN 9780521825979. “To overcome Labor Party dominance, the bulk of center-right parties formed Likud.... In the early twenty-first century, Likud remains a major factor in the center-right political bloc.”
- ↑ The Parties in Israel's 2019 Parliamentary Election. Tony Blair Institute for Global Change (28 March 2019). “Likud was founded as a secular, centre-right party.”
- ↑ (2013) David Seddon: A Political and Economic Dictionary of the Middle East. Taylor & Francis. ISBN 9781135355616. “Likud is centre-right, strongly nationalistic and assertive in foreign policy.”
- ↑ (2008) Itamar Rabinovich: Israel in the Middle East: Documents and Readings on Society, Politics, and Foreign Relations, Pre-1948 to the Present. Brandeis University Press.
- ↑ Bsisu, Naji (Spring 2012). "Israeli Domestic Politics and the War in Lebanon". Lights: The MESSA Journal 1 (3): 29-38.
- ↑ Benjamin Kerstein (10 April 2019). Israeli Elections Results: Likud Tied With Blue and White, But Right-Wing Bloc Remains Larger, Handing Netanyahu the Victory. Algemeiner Journal.
- ↑ Staff writer (24 September 2019). Likud wins extra seat at expense of UTJ as election committee adjusts results. The Times of Israel.
- ↑ Likudnik. Milon Morfix.