Ядуурал
Ядуурал (Англи: Poverty; Орос: Бедность) гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурь эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно.
Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно.
Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.
Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог.
2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг.[1] Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28 хувь байсан нь 2001 онд 21 хувь болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 1990 онд 69 хувь байснаас 2007 онд 27 хувь болтлоо буурчээ.[1][2]
Харин Сахарын цөлөөс доошхи Африкт туйлын ядуурал 1981 онд 41 хувьтай байснаас 2001 онд 46 хувь болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна.[3]
Дэлхийн бусад бүсүүдэд харин өөрчлөлт бага байна. 1990 оны үеэс Зөвлөлт Холбоот Улс задарч Зүүн Европ ба Tөв Азид тогтвор муутай, шилжилтийн эдийн засагтай шинэ улс гүрнүүд бий болсноор орлого эрс бууж, ядуурлын түвшин шинэ зуун гарах хүртэл 6 хувь хүртэл өссөний дараагаас л буурч эхлэжээ.[4]
1990 оноос хойш дэлхийн ядуурлын түвшин ерөнхийдөө буурчээ[5]:
Бүс | 1990 | 1996 | 1999 | 2002 | 2005 |
---|---|---|---|---|---|
Зүүн Ази ба Номхон далай | 54.72% | 36.00% | 35.51% | 27.59% | 16.78% |
Европ ба Төв Ази | 1.96% | 4.61% | 5.13% | 4.59% | 3.56% |
Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд | 11.32% | 10.97% | 10.89% | 10.69% | 8.19% |
Ойрх Дорнод ба Хойд Африк | 4.31% | 4.10% | 4.22% | 3.56% | 3.60% |
Өмнөд Ази | 51.71% | 47.05% | 44.13% | 43.80% | 40.34% |
Сахарын цөлнөөс доошхи Африк | 57.58% | 58.78% | 58.37% | 55.03% | 50.91% |
Нийт | 41.69% | 34.45% | 33.73% | 30.53% | 25.19% |
Хэдийгээр ядуусын тоо багасч байгаа нь тодорхой боловч бүсүүд доторх өөрчлөлт нь харилцан адилгүй байна. Жишээ нь хөгжиж байгаа орнууд дотор Хятад ба Энэтхэгээс гадна дэвшил ахиц гарч буй орнууд маш цөөн байгаа, эсвэл дэвшил нь маш бага байна.[6]
Гэхдээ дэлхийн хүн ам байнга өсч байгаа тул ядуусын тоо тогтмол байгаа явдал нь ядуусын харьцаа багасч байна гэсэн үг. Хятад ба Энэтхэгийг тооцохгүйгээр, 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүн амын хувь 1981-2004 онд 31.35%-с 20.70% хүртэл буурсан.[7]
Хүний хөгжлийн бусад үзүүлэлтүүд ч сайжирч байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дундаж наслалт хөгжиж буй орнуудад ихэд өссөн бөгөөд хөгжилтэй, хөгжиж буй орнуудын дундаж наслалтын өөрчлөлт багассаар байна.
Дэлхийн хамгийн хөгжилгүй орнууд байрлах Сахарын цөлнөөс дооших Африкт ч гэсэн дундаж наслалт Дэлхийн хоёрдугаар дайны өмнө 30 жил байснаас 50 жил хүртэл дээшилж байсан. Гэвч үүнээс хойш дархлалын олдмол хомсдол ба бусад өвчнүүд ихээр тархсны дараа буцаад доошилжээ (одоогоор 47 жил). Монгол нь дундаж наслалтаараа НҮБ-ын гишүүн орнууддаас 122-д орох ба дундаж наслалт нь 66.99 жил байна.
Дундаж наслалтаас гадна:
- Таваас доош насны хүүхдүүдийн нас баралт[8]
- Нэг хүнд оногдох хоол хүнсний хэмжээ (2,200 калораас бага тэжээл ноогдох хүн ам 1960-1990 он хүртэл 56 хувиас 19 хувь болсон)
- Бичиг үсэгт тайлагдах явдал (1950-1999 онд 52 хувиас 81 хувь болсон, үүнд эмэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдах явдал ихссэн явдал нь гол ахиц болсон)
- Ажиллахгүй байгаа хүүхдүүдийн тоо (1960 онд 76% байснаас 2000 онд 90% хүртэл ихссэн)
зэрэг бусад олон үзүүлэлтүүдэд ахиц гарчээ.
Ядуурлын шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Эдийн засгийн
[засварлах | кодоор засварлах]- Ажилгүйдэл
- Хоол хүнсний хомсдол, үнийн өсөлт (үүнд үр тариаг түлш[9] болгон ашиглаж буй явдал ихэд нөлөөлнө)
- Баячууд өөрсдийн хөрөнгөө бусад орнуудад хадгалуулж шилжүүлж буй явдал[10]
- Худалдааны тэгш бус байдал. Үүнд хөгжиж буй орнуудын харьцангуй давуу тал алдагдана[11]
- Газрын тэгш бус хуваарилалт[12]
Засгийн
[засварлах | кодоор засварлах]- Ядуу орнуудад ардчилсан бус байдал[13]
- Хууль үйлчлэхгүй байдал[14]
- Үр бүлтээлтэй засаглалгүй байдал[15]
- Нөөцийн зөв ашиглалт (зөв ашиглалт байхгүйгээс болж газрын баялаг ихтэй орнууд нь түүнээсээ болж зүдэрдэг ба заримдаа нөөцөө "хараал" гэж тодорхойлох нь ч бий)
- Дэд бүтцийн хөгжил муу[16][17]
- Боловсролын стандарт, хүрэлцээ муу[16]
- Авлига, хээл хахууль[18][19]
Нийгмийн
[засварлах | кодоор засварлах]- Хүн амын хэт өсөлт, гэр бүл төлөвлөлтгүй[20][21]
- Гэмт хэрэг[22][23][24]
- Түүхийн хүчин зүйлс (ж.нь. империализм, колоничлол, коммунизмын дараах байдал)[25][26][27][28][29]
- Боловсролтой хүмүүс гадаад руу явах явдал
- Соёлын нөлөө (уламжлалт амьдралын хэв маягууд)
- Нийгмийн халамжийн тогтолцоонд ядуучууд биш зөвхөн дунд анги л хамрагддаг байдал
- Дайн (үүнд иргэний дайн, геноцид, улс төрийн аллага)[30]
- Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах үзэл (үүнд насаар болон хүйсээр ялгаварлах явдал, арьс өнгөөр ялгаварлах)[31][32]
- Хувь хүний үйлдлүүд (Исабелл Соухиллын судалгаагаар, "а. сургуулиас битгий гар б. гэрлээгүй байхдаа хүүхэдтэй битгий бол в. ямар ч ажилтай байсан түүнээс битгий гар" гэсэн зарчмуудыг дагавал ядуурах магадлал эрс буурна гэжээ.) [33]
Эрүүл мэнд
[засварлах | кодоор засварлах]- Сайн чанарын эмнэлгийн үйлчилгээгээр хангагдахгүй явдал[16]
- Хүүхэд байхдаа хоол тэжээлээр дутагдах[34]
- Өвчин эмгэг, үүнд "ядуурлын өвчнүүд" гэгдэх: ДОХ[35], хумхаа[36], сүрьеэ
- Сэтгэл гутрал[37]
- Архидалт, хар тамхиний донтолт[38]
Байгаль орчны үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]- Газар нутгийн үржил шим муу байх[39]
- Цөлжилт ба бэлчээрийн талхлалт[40][41]
- Ой модны хомсдол[42]
- Уур амьсгалын өөрчлөлт[43][44]
- Газарзүйн үзүүлэлтүүд[45]
- Усны хомсдол[46][47][48]
Үнэмлэхүй ядуурал
[засварлах | кодоор засварлах]Үнэмлэхүй ядуурлыг ядуурлын үндсэн шугамын тусламжтайгаар тодорхойлж болно. Өрхийн орлого ядуурлын түвшингээс доогуур байвал тухайн хүн эсвэл гэр бүл ядуу гэж тооцогддог. Энэ нь хүний үндсэн хэрэгцээ (хоол хүнс, ус, хувцас, орон байр) хангагдаагүй, хувь хүний бие бялдар, нийгмийн сайн сайхан байдалд шаардлагатай ариун цэврийн байгууламж, боловсрол, эмнэлгийн тусламж, мэдээлэл гэх мэт тав тухыг хангаж чадахгүй байгааг харуулж байна
Ядуурлыг багасгах
[засварлах | кодоор засварлах]- Эдийн засгийн өсөлт
- Дэлхийн Банкны ядуурлын эсрэг стратегийн чухал хэсэг нь ядуурлыг эдийн засгийн өсөлтөөр багасгах явдал юм.
- Засгийн газрын оролцоо бага, капиталист худалдаа арилжаа болон зах зээлийн эдийн засагтай байх
- Чөлөөт худалдаа
- Шууд тусламж
- Засгийн газрын хүмүүстээ үзүүлэх тусламж, тэтгэлэг болон сайн дураараа хүмүүсийн өгөх тусламж
- Хөгжлийн тусламж
- Хөгжилтэй орнуудын хөгжиж буй орнуудад өгөх тусламж туслалцаа
- Ядуусын амьдралын боломж баталгааг дээшлүүлэх
- Мянганы хөгжилтийн зорилтууд
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 The World Bank, 2007, Understanding Poverty Archive copy (Memento 7. Арваннэгдүгээр сар 2019 цахим архивт)
- ↑ Shaohua Chen and Martin Ravallion, 2007, "How Have the World's Poorest Fared Since the Early 1980s?" Table 3, p. 28. Archive copy (Memento 10. Гуравдугаар сар 2007 цахим архивт)
- ↑ The Independent, 'Birth rates must be curbed to win war on global poverty', 31 January 2007 Archive copy (Memento 19. Нэгдүгээр сар 2008 цахим архивт)
- ↑ "Worldbank.org reference". Эх хувилбараас архивласан: 2019-11-07. Татаж авсан: 2008-12-05.
- ↑ "World Bank Regional aggregation using 2005 PPP and $1.25/day poverty line - PovcalNet". PovcalNet/World Bank. Татаж авсан: 5 December 2008.
- ↑ "Institute of Social Analysis". Эх хувилбараас архивласан: 2010-06-29. Татаж авсан: 2008-12-05.
- ↑ Shaohua Chen and Martin Ravallion, 2007, "How Have the World's Poorest Fared Since the Early 1980s?"[1]
- ↑ The Eight Losers of Globalization (Memento 1. Тавдугаар сар 2008 цахим архивт) By Guy Pfeffermann.
- ↑ "2008: The year of global food crisis". Архивласан огноо 2008-03-12. Татаж авсан: 2008-03-12.
- ↑ Western bankers and lawyers 'rob Africa of $150bn every year
- ↑ Six Reasons to Kill Farm Subsidies and Trade Barriers
- ↑ Dagdeviren, Weeks and van der Hoeven(2002) "Poverty Reduction with growth and Redistribution" Development and Change, 33 (3), pp. 383-413 [2][permanent dead link]
- ↑ "Cceia.org". Эх хувилбараас архивласан: 2006-09-27. Татаж авсан: 2006-09-27.
- ↑ Ending Mass Poverty by Ian Vásquez
- ↑ Governance Matters IV. Archive copy (Memento 28. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт)
- ↑ 16.0 16.1 16.2 Global Competitiveness Report 2006, World Economic Forum, Website
- ↑ Infrastructure and Poverty Reduction: Cross-country Evidence (Memento 26. Есдүгээр сар 2011 цахим архивт) Hossein Jalilian and John Weiss. 2004.
- ↑ "Transparency International FAQ". Эх хувилбараас архивласан: 2008-10-11. Татаж авсан: 2008-12-05.
- ↑ "Nigeria's corruption totals $400 billion". Эх хувилбараас архивласан: 2007-12-11. Татаж авсан: 2008-12-05.
- ↑ Birth rates 'must be curbed to win war on global poverty (Memento 19. Нэгдүгээр сар 2008 цахим архивт) The Independent. 31 January 2007.
- ↑ Record rise in wheat price prompts UN official to warn that surge in food prices may trigger social unrest in developing countries
- ↑ "Brazil murder rate similar to war zone, data shows". Архивласан огноо 2008-07-26. Татаж авсан: 2008-07-26.
- ↑ Mexico: Drug Cartels a Growing Threat
- ↑ WHO: 1.6 million die in violence annually
- ↑ The Paradox of Africa's Poverty By Tirfe Mammo. 1999. ISBN 1-56902-049-3. Gives credit to imperialism/colonialism as a cause as one of two major schools of thought.
- ↑ Long-Run Development and the Legacy of Colonialism in Spanish America
- ↑ Reflections on Colonial Legacy and Dependency in Indian Vocational Education and Training (VET): a societal and cultural perspective by Madhu Singh
- ↑ Child poverty soars in eastern Europe
- ↑ Study Finds Poverty Deepening in Former Communist Countries
- ↑ Ethiopia rejects war criticism
- ↑ Ending Poverty in Community (EPIC)
- ↑ UN report slams India for caste discrimination
- ↑ See, e.g., "The Moral Doctrine of Poverty". Татаж авсан: 2007-01-17.
- ↑ Hunger and Malnutrition paper by Jere R Behrman, Harold Alderman and John Hoddinott.
- ↑ "The long-run economic costs of AIDS: theory and an application to South Africa". Эх хувилбараас архивласан: 2008-11-20. Татаж авсан: 2008-12-05.
- ↑ The economic and social burden of malaria.
- ↑ "Is Depression a Disease of Poverty?". 5 (1).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ ""U.S. Chamber of Commerce Fact Sheet "". Эх хувилбараас архивласан: 2006-12-14. Татаж авсан: 2007-01-17.
- ↑ Exploitation and Over-exploitation in Societies Past and Present, Brigitta Benzing, Bernd Herrmann
- ↑ "The Earth Is Shrinking: Advancing Deserts and Rising Seas Squeezing Civilization". Эх хувилбараас архивласан: 2009-08-10. Татаж авсан: 2008-12-05.
- ↑ Global food crisis looms as climate change and population growth strip fertile land
- ↑ Forest and Land Management in Imperial China By Nicholas K. Menzies
- ↑ Global food crisis looms as climate change and fuel shortages bite
- ↑ The Geography of Poverty and Wealth (Memento 13. Аравдугаар сар 2014 цахим архивт) by Jeffrey D. Sachs, Andrew D. Mellinger, and John L. Gallup. From Scientific American magazine
- ↑ Guns, Germs, and Steel Jared M. Diamond W. W. Norton & Company 1999
- ↑ "Global Water Shortages May Cause Food Shortages". Эх хувилбараас архивласан: 2007-07-04. Татаж авсан: 2008-12-05.
- ↑ Vanishing Himalayan Glaciers Threaten a Billion
- ↑ "Big melt threatens millions, says UN". Эх хувилбараас архивласан: 2007-08-19. Татаж авсан: 2008-12-05.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ядуурал - Дэлхийн Банкны портал сайт
- Ядуурлыг устгах - НҮБ-ын нийгмийн хөгжлийн дивиз