Коммунизм

Коммунизм (лат. commūnis, орчуулбал Эв хамтач, нийтийн үзэл)- нийгмийн тэгш байдлыг хангах үйлдвэрлэлийн хэрэгслийн нийгмийн өмчид суурилсан нийгэм, эдийн засгийн онолын тогтолцоо юм.

«Коммунизм» гэж коммунист нийгэм бий болгохыг зорилгоо болгон тунхагалдаг хэт зүүний үзэл суртлыг мөн хэлдэг байна. Энэ утгаараа марксизм, нийгмийн анархизм (анархи-коммунизм) болон бусад түүнд ойр төрлийн улс төрийн үзэл баримтлалууд багтдаг гэж үзэж болно.

Амьдрал дээр ийм нийгэмтэй улс орон хэзээ ч байгаагүй ч, 1990-ээд оноос өмнө өрнөдийн хэвлэлд ЗХУ болон бусад социалист гэгдэж байсан орнуудыг «коммунист улс» гэсэн нэр томьёогоор нэрэлдэг байжээ.


Энэ үзэл 20-р зууны түүхэнд гол нөлөө үзүүлсэн (коммунист улсууд болон капиталист улсуудын хоорондох ширүүн тэмцэл, зүүнтний бүлэг болон чөлөөт дэлхийн хоорондох хүйтэн дайны үе).

Марксист онолоор, коммунизм бол тодорхой түүхэн үе шат дахь нээлтүүдэд зайлшгүй гарч ирэхэд нь, өөрт ашигтай хүч болон материалист хөрөнгөөр тэргүүлэх мөн чөлөөт харилцаа холбоонд суурилахыг зөвшөөрдөг. Коммунизмын нарийн тодорхойлолтууд нь хоорондоо ялгаатай байдаг ба энэ нь голдуу нийтлэг улс төрийн бодлогын алдаа байдаг. Марксист онолын төлөө тэмцэл: социализм бол ердөө л коммунизмд хүрэх шилжилтийн замын үе шат юм гэдэг. Ленинист пролетарийн удирдсан манлай бүлгийн үзэл санааг энэ онолд шинээр нэвтрүүлсэн бөгөөд эргэлтийн дараах улс төрийн бүх эрх мэдлийг барих, “Ажилчид” ба ажилчдын оролцоо, капитализм ба социализмын хоорондох шилжилтийн үе шат гэж тодорхойлсон.

Коммунист зөвлөл, марксист бус хувь хүний эрх чөлөөний төлөө тэмцэгч коммунистууд, замбараагүй коммунистууд гэх мэт коммунистууд шилжилтийн манлай намыг эсэргүүцдэг ба коммунизмын байгуулал дахь капитализмын эхлэлийг дэмждэг. Өргөн цар хүрээний онолууд дахь тэдгээр коммунистуудын бодлоор ялгаатай эдийн засгийн хөдөлгүүрүүд (Жишээ нь хоол хүнсний хэрэглээ, боловсрол, эмнэлэг гэх мэт) байдаг гэж үздэг. Зарим коммунистууд үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлийг өмчлөх хувийн өмч ноёрхсон капиталист нийгэмд үйлдвэрлэлийн нийгмийн шинж хөгжлийн явцад улам бүр хөгжиж, энэ нь нийгмийн үйлдвэрлэлийн үр дүнг эзэмших хувийн эзэмшил, хувийн өмчтэй эвлэршгүй зөрчилтэй болж, эцэстээ социалист хувьсгал хийж ажилчин ангийн засаглалыг тогтоон капитализмыг устгах замаар социализмыг тогтоон коммунизмыг байгуулахад хүргэнэ. Капитализмын бүтээгдэхүүн болох пролетари анги зөвхөн өөрийнхөө хүчээр өөрийгөө чөлөөлж чадах тул энэ анги улс төрийн засгийн эрхийг байлдан авах нь түүхэн зайлшгүй шинжтэй. Капитализм бол хувийн өмч, мөлжлөгт үндэслэдэг тул шударга биш нийгэм мөн. Харин коммунизм бол төгс энэрэнгүй нийгэм байх болно гэж коммунистууд үздэг. Орчин үеийн толь бичигт социологичид ба улс төрийн тайлбарлагчид улс төрийн зонхилох чиг хандлагын талаар маргалддаг, коммунизм нь голдуу улс төрийн намуудын бодлогуудыг дурьдсан байдаг ба эдийн засгийн бодит байдлыг харгалзахгүйгээр өөрсдөө тэргүүлдэг.

Нэр томьёо[засварлах | кодоор засварлах]

Амьдрал дээр ийм нийгэмтэй улс орон хэзээ ч байгаагүй ч, 1990-ээд оноос өмнө өрнөдийн хэвлэлд ЗХУ болон бусад социалист гэгдэж байсан орнуудыг «коммунист улс» гэсэн нэр томьёогоор нэрлэдэг байжээ.

Коммунизмын бэлгэ тэмдэг алх хадуур

Онол[засварлах | кодоор засварлах]

Нийтийн хөдөлгөөн[засварлах | кодоор засварлах]

Түүх[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн газрын зураг дээрх (улаан) коммунист ба (шар) өмнөх коммунист орнууд

К.Маркс, Ф.Энгельс нар 1847 онд Английн Лондон хотод амьдардаг германий цагаачдын дунд “Коммунистуудын Холбоо” гэх хууль бус байгууллагыг байгуулж 1848 онд “Коммунист намын тунхаглал” -аа гаргасан байдаг ажээ.

Коммунизмын бөөнөөр устгасан хэргүүд[засварлах | кодоор засварлах]

Коммунист дэглэмийг тогтоох үед 1917-1990 онуудад нийт 100 сая гаруй энгийн номхон иргэдийг дэлхий даяар харгислан устгажээ.[1] [2] Үүнээс Монгол улсад гэхэд нийт үндэстний 10% гаруй буюу 80 000 - 100 000 орчим иргэдийг 1921-1939 онуудад устгаж Монголын нийгмийг айдаст автуулж байж Коммунизмын үзэл суртлыг нийгэмд тулгасан байдаг.[3] Украйнд 1929-1939 онуудад ЗХУ-ын Коммунист харгислалыг нийтээр өлсгөлөнд оруулах аргыг хэрэглэж 5-7 сая иргэдийг өлсгөлөнгөөр устгаж байж Коммунист дэглэмийг тогтоосон түүхтэй. [4]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]