Хууль

§
Хуулийн заалтын тэмдэг

Хууль (Монгол хэлний тайлбар Толь бичигт) - хууль бол Засаг төрийн дээд эрхийг барих байгууллагаас улсын хэмжээгээр бүх нийтийг заавал дагаж мөрдүүлэхээр баталсан албан ёсны дүрэм, журам гэжээ.

Гүн ухаантны тайлбар- хууль бол бүх нийтээр даган мөрдөх дүрэм, нийгмийн бүх гишүүд хоорондын харилцаа, үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм, журам. Хуулийн төсөл нь хууль тогтоох төрийн дээд байгууллага болох Их хурлаар (парламентаар) батлагдсаны дараа хууль үйлчилж эхэлдэг. Хуулийн шудрага байдал гэдэг ойлголт нь тухайн газар нутагт, тухайн цаг үед ноёрхож буй нийгэмд тогтосон ёс зүй, хэв маягтай хэрхэн нийцэж буйгаас шалтгаалдаг.

Гэрийн эзэгтэйн тайлбар -хууль бол улс болон иргэд хэвийн амьдарч, оршин тогтноход чиглэгдсэн үр ашиггүй бол өөрчилж болдог уян хатан байдлаар зохиогдсон нийгмийн хэв маяг- журам юм. "Хуулийн үүрэг":Хууль нь хүмүүсийн хоорондох харилцааг зохицуулж тэднийг хамгаалах үүрэг бүхий төрийн тогтоомж.