Холбооны канцлер (Герман)
Холбооны канцлер (бундеска́нцлер. герм. Bundeskanzler) - Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Засгийн газрын тэргүүн юм. Канцлер нь Холбооны сайд нарыг томилох ба Xолбооны засгийн газрын улс төрийн бодлогыг тодорхойлон удирдана.
Холбооны канцлер нь хуулийн дагуу Германы төрийн албан дахь улс төрийн хамгийн хүчтэй албан тушаалтан боловч төрд эзлэх зэрэг дэвийн хувьд Xолбооны ерөнхийлөгч болон Бундестагийн ерөнхийлөгчийн дараа гуравт ордог.[1]
Холбооны канцлерыг холбооны ерөнхийлөгч Бундестагд санал оруулах боловч түүний саналыг ямар нэгэн хэлэлцээр хийлгүй шууд сонгодог.[2] Бусад хууль тогтоох хүчний байгууллагын албатантай, жишээлбэл холбооны ерөнхийлөгчтэй адил нэг л удаа улиран сонгогдож болно гэсэн ойлголт xолбооны канцлерын албанд байхгүй учраас хэдэн ч удаа улиран сонгогдох боломжтойгоороо бусад улсуудын засгийн газрын тэргүүнүүдээс ялгаатай юм.
Одооогийн холбооны канцлераар Фридрих Мерц сонгогдон ажиллаж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Канцлер гэх үг нь дундад зууны үеэс гаралтай бөгөөд хөрөнгөтнүүдийн эзэмшил орд харшийн бичиг хэргийн асуудлыг хариуцсан даргыг нэрлэдэг байжээ. Тухайн эзэмшил газрын эзний албат дотроос хамгийн өндөр эрх мэдэлтэй албатан нь канцлер байсныг Египетийн төрийн бичээчтэй эн зэрэгцүүлж болно. Хэл зүйн үүднээс авч үзвэл латин хэлний "cancelli" (канцелли) гэх үгнээс гаралтай: Канцлер нь хаалт эсвэл төмөр тороор (cancelli) таслагдсан өрөөнд суун, ихэнхдээ баталгаа (нотариат) гаргаж өгдөг хүнийг хэлнэ.
1949 оноос хойших Холбооны канцлерууд
[засварлах | кодоор засварлах]| Холбооны канцлерууд | ||||
| № | Нэр, овог | Эхэлсэн | Дууссан | Нам |
|---|---|---|---|---|
| 1 | Конрад Аденауэр (1876—1967) | 1949.09.15 | 1963.10.16 | Германы Христиан-демократ холбоо |
| 2 | Людвиг Эрхард (1897—1977) | 1963.10.16 | 1966.12.01 | Германы Христиан-демократ холбоо |
| 3 | Курт Георг Кизингер (1904—1988) | 1966.12.01 | 1969.10.21 | Германы Христиан-демократ холбоо |
| 4 | Вилли Брандт (1913—1992) | 1969.10.21 | 1974.05.07 | Германы Социал демократ нам |
| үүр. гүйцэтгэгч | Вальтер Шеель (1919—2016) | 1974.05.07 | 1974.05.16 | Германы Чөлөөт ардчилсан нам |
| 5 | Хельмут Шмидт (1918—2015) | 1974.05.16 | 1982.10.01 | Германы Социал демократ нам |
| 6 | Хельмут Коль (1930—2017) | 1982.10.01 | 1998.10.27 | Германы Христиан-демократ холбоо |
| 7 | Герхард Шрёдер (1944-) | 1998.10.27 | 2005.11.22 | Германы Социал демократ нам |
| 8 | Ангела Меркель (1954-) | 2005.11.22 | 2021.12.08 | Германы Христиан-демократ холбоо |
| 9 | Олаф Шолц (1958-) | 2021.12.08 | 2025.05.06 | Германы Социал демократ нам |
| 10 | Фридрих Мерц (1955-) | 2025.05.06 | өнөө хүртэл | Германы Христиан-демократ холбоо |
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Seite des Bundesministeriums des Innern über protokollarische Fragen
- ↑ Artikel 63 Abs. 1 GG