Холбооны ерөнхийлөгч (Герман)
Xолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны ерөнхийлөгч | |
Холбооны ерөнхийлөгчийн сүлд туг холбооны бүргэд | |
Одооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер | |
Ерөнхийлөгчийн ордон | Берлин дахь Ордон Бельвю, Бонн дахь Вилла Хаммершмид |
Ерөнхийлөгчийн хугацаа | таван жил (үргэлжлүүлээд дахин нэг удаа сонгогдох эрхтэй) |
Алба бий болсон | 1949 оны 5 сарын 24 |
Сүүлийн сонгууль | 2017 оны 2 сарын 12 |
Мэндлэлт | Ноён Холбооны ерөнхийлөгч |
Орлогч | Бундесратын ерөнхийлөгч |
Цахим хуудас | www.bundespraesident.de |
ХБНГУ-ын Xолбооны Ерөнхийлөгч (герм. Bundespräsident) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн тэргүүн юм.
Энэхүү албан тушаал нь 1949 онд Англи, Франц, АНУ зэрэг улсууд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг байгуулсаны дараа бий болгосон юм. Холбооны Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн байгууллага болох Холбооны хурал тусгай хурлаар сонгодог байна. Холбооны хурлын бүрэлдэхүүнд Бундестагийн болон Орон нутгийн хурлааас пропорционал зарчмаар сонгогдсон гишүүд ордог байна. Холбооны Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай олонхын саналаар сонгогддог. Нэг удаа дахин улиран сонгогдох боломжтой байдаг. Холбооны Ерөнхийлөгч Берлин хотод -Бельвю цайз болон Бонн хотод Хаммершмидт харшид байралдаг байна. 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс уг албан тушаалд Франк-Вальтер Штайнмайер сонгогдоод байгаа.
Xолбооны ерөнхийлөгч нь тус улсын улс төрийн системийн өдөр тутмын ажилд огт оролцдоггүй. Хэдийгээр ингэж оролцох эрхийг нь үндсэн хуулиар нь хориглосон заалт байхгүй ч, Германы төрийн тэргүүд уламжлалаа даган улс төрийн бодлогын хэрэгт оролцдоггүй байна. Германд төрийг удирдах дээд эрх нь Холбооны канцлер (эсвэл Холбооны канцлер хатагтай) болон Холбооны Их Хуралд байна.[1] Ерөнхийлөгчийн алба буюу Ерөнхийлөгчийн Тамгын газар нь зөвхөн ёслолын ажлаар хязгаарлагдахгүй, харин улс төрийн хэрэгт оролцох эрх, үүрэгтэй. Ерөнхийлөгчийн албаны эрхлэх үйлийг үндсэн хуулиар зааж өгсөн байна. Үүнийг хэрэгжүүлэх эсэхээ xолбооны ерөнхийлөгч нь бие даан шийдэх ба үүнтэй холбоотойгоор түүнд өөрийнхөө саналыг илэрхийлэх эрх нь бас бий.[2]
Олон улсын эрх зүйд Холбооны Улсыг төлөөлөхөөс гадна Холбооны ерөнхийлөгч нь хямралын үед улс төрийн хэрэгт бие даан шийддэг хэд хэдэн нөөц даалгавар бас байна.[3] Үүнд жишээлбэл Бундестагийн бус замаар гарч буй хуулийг хуульчлаx зөвшөөрөл өгөх, бундес канцлерийн сонголтын ажилд, Германы Бундестагийг татан буулгах шийдвэрийг гаргах гэх мэт.
Эрх, үүрэг
[засварлах | кодоор засварлах]Холбооны ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хүрээнд дараах үүргийг гүйцэтгэнэ:
- Олон улсын эрх зүйд Холбооны Улсаа төлөөлөх
- Дипломат төлөөлөгчийг батлах
- Холбооны Улсын хэмжээнд өршөөлийн тогтоомж гаргах эрхтэй ч, ял хөнгөрүүлэх эрх байхгүй
- Түүний гарын үсгээр холбооны хууль хүчин төгөлдөр болохоос гадна холбооны хуулийн товхимолд нийтлэх зөвшөөрөл олгох
- Холбооны канцлерийг тэр Германы Бундестагаас санал болгох эрхтэй ба сонгогдсон канцлерийг томилох болон халах
- Холбооны канцлерийн саналын дагуу Холбооны сайдуудыг томилох болон ажлаас халах
Өнөөг хүртэлх холбооны ерөнхийлөгчид
[засварлах | кодоор засварлах]ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгчид | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Д/д | Нэр (амьдралын он жил) | Нам | Алба эхэлсэн хугацаа | Алба дууссан хугацаа | Өдрөөр | Сонгууль | |
1 | Теодор Хойс (1884–1963) | ГЧАН | 1 | 12.09.194912.09.1959 | 3653 | 1949/1954 | |
2 | Хайнрих Любке (1894–1972) | ГХАХ | 13.09.1959 | 30.06.1969 | 3579 | 1959/1964 | |
3 | Густав Хайнеманн (1899–1976) | ГНАН | 01.07.1969 | 30.06.1974 | 1826 | 1969 | |
4 | Вальтер Шеель (1919–2016) | ГЧАН | 01.07.1974 | 30.06.1979 | 1826 | 1974 | |
5 | Карл Карстенс (1914–1992) | ГХАХ | 01.07.1979 | 30.06.1984 | 1827 | 1979 | |
6 | Рихард фон Вайцзеккер (1920–2015) | ГХАХ | 01.07.1984 | 30.06.1994 | 3652 | 1984/1989 | |
7 | Роман Херцог (1934–2017) | ГХАХ | 01.07.1994 | 30.06.1999 | 1826 | 1994 | |
8 | Йоханнес Рау (1931–2006) | ГНАН | 01.07.1999 | 30.06.2004 | 1827 | 1999 | |
9 | Хорст Көлэр (* 1943) | ГХАХ | 01.07.2004 | 2 | 31.05.20102161 | 2004/2009 | |
Алба эзэнгүй | 29 | ||||||
10 | Кристиан Вульф (* 1959) | ГХАХ | 30.06.2010 | 3 | 17.02.2012598 | 2010 | |
Алба эзэнгүй | 29 | ||||||
11 | Йоахим Гаук (* 1940) | нам бус | 18.03.2012 | 18.03.2017 | 1830 | 2012 | |
12 | Франк-Вальтер Штайнмайер (* 1956) | ГНАН | 19.03.2017 | алба хашиж буй | 2836 | 2017 |
Теодор Хойс, Рихард фон Вайцзеккер нар хоёр удаа бүрэн эрхийнхээ хугацаанд ажилласан ерөнхийлөгчид юм.
Хайнрих Любке, Хорст Көлэр, Кристиан Вульф нар нь Холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өөрсдийн хүсэлтээр хүлээлгэн өгснөөр хугацаанаасаа өмнө дуусгавар болгожээ.
Мөн үзэx
[засварлах | кодоор засварлах]Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Дэлгэрэнгүй: Xолбооны ерөнхийлөгчийн алба ба үүрэг, Xолбооны ерөнхийлөгчийн албанаас өөрсдийн албаны хэргийг тодорхойлсон тодорхойлолт, хандсан 2012-07-22.
- ↑ Urteil des BVerfG, 2 BvE 4/13 vom 10. Juni 2014, Abs.-Nr. 21 f.
- ↑ Heinrich Wilms: Staatsrecht I. Staatsorganisationsrecht unter Berücksichtigung der Föderalismusreform. Stuttgart 2007.