Хорст Көлэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Horst Köhler.jpg

Др. Хорст Көлер (герм. Horst Köhler) 1943 онд Польшийн Скирбицов хотод төрсөн. Эвангелийн шашинтан, эхнэр, хоёр хүүхэдтэй. Улс төр судлалын чиглэлээр докторын зэрэгтэй. 1981-1982 онд Шлезвиг-Хольштайн муж улсын Ерөнхий сайд Г.Штолтенбергийн ажлын албанд референт, 1982-1990 Холбооны Сангийн яаманд сайдын ажлын алба, Бодлого зохицуулалтын газар болон Гадаад хамтын ажиллагааны газар ажиллажээ. 1990-1993 онд Холбооны Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 1993-1998 онд Германы хадгаламжийн банкнуудын холбооны ерөнхийлөгч, 1998-2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) ерөнхийлөгч, 2003 оноос Тюбингений их сургуулийн хүндэт профессор, 2000-2004 онд Олон Улсын Валютын Сангийн захирлаар ажиллаж байжээ. 2004 оны 4-р сарын 23-нд Германы Ерөнхийлөгчийн сонгуульд ХАХ-ноос нэр дэвшин өрсөлдөж ялж, 2004 оны 7-р сарын 1-ээс ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа аж.

Др.Х.Көлер ЕСБХБ-ны ерөнхийлөгчийн хувьд 1999-2000 онуудад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй, тvvний дотор Ерөнхий сайд Р.Амаржаргалтай Лондон хотноо уулзаж, Монгол Улсыг тус банкинд гишүүнээр элсүүлэх асуудлаар ярилцаж байжээ. Мөн ОУВС-гийн захирлын хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяртай Вашингтон хотноо уулзан ярилцаж байсан ажээ.