Jump to content

Берлин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Берлин
Berlin
Нийслэл, муж ба хотын захиргаа
Хоч: 
Саарал хот[1]
"Spreeathen", буюу Шпрее гол дээрх Афин[2]
Map
Интерактив газрын зураг
Берлин, Герман
Берлин
Берлин
Берлин, Европ
Берлин
Берлин
Солбицол: 52°31′12″N 13°24′18″E / 52.52000°N 13.40500°E / 52.52000; 13.40500Солбицол: 52°31′12″N 13°24′18″E / 52.52000°N 13.40500°E / 52.52000; 13.40500
УлсГерман
МужБерлин
Засаг захиргаа
  БиетБерлиний Төлөөлөгчдийн танхим
  Хотын захирагчКай Вегнер (ХАХ)
  Бундесратын санал4 (69-өөс)
  Бундестагын суудал24 (630-аас) (2025 онд)
Газар нутаг
  Хот/Муж
891.3 км2 (344.1 бээр2)
  Хотын бүс
3,743 км2 (1,445 бээр2)
Өндөр
34 м (112 фут)
Хүн ам
 (2022 тооллого)[4]
  Хот/Муж3,596,999
  Тооцоо 
(2024 оны 12 сар)[5]
3,685,265
  БайрЕвропт 5-д
Германд 1-т
  Нягтрал4,109/км2 (10,640/бээр2)
  Хотын бүс4,679,500
  Нягтрал1,250/км2 (3,200/бээр2)
Иргэдийн нэршилБерлинчүүд
Berliner (эр), Berlinerin (эм) (Германаар)
ДНБ
  Хот/Муж€218.288 тэрбум (2025)
  Нэг хүнд ноогдох€59,333 (2025)
Цагийн бүсUTC+01:00 (CET)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (CEST)
Бүсийн дугаар030
ГеодугаарNUTS бүс: DE3
ISO 3166 кодDE-BE
Улсын дугаарB
GeoTLD.berlin
ХХИ (2018)0.967[8]
маш өндөр · 2-р байр
Вэб сайтberlin.de

Берлин (Герман: Berlin) нь Германы нийслэл бөгөөд холбооны нэгдсэн 16 улсын нэг гэж тооцдог. 2023 оны байдлаар 3.6 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг. Зүүн хойд Германд байрлах бөгөөд Берлин-Бранденбург метрополи нутаг дэвсгэрт хамаарагдана. Энэ нутаг дэвсгэрт 180 гаруй орны 5 сая иргэн амьдардаг ажээ.

13-р зуунд Берлинийг анх дурьдсан байдаг бөгөөд дараалан тус тус Пруссийн Хант Улсын (1701-1918), Германы эзэнт гүрний (1871-1918), Ваймарын Бүгд Найрамдах Улсын (1919-1933), Гуравдугаар райхын (1933-1945) нийслэлүүд байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Берлин нь хуваагдсан; Зүүн Берлин нь Зүүн Германы нийслэл болсон бол Баруун Берлин нь 1961-1989 он хүртэл Берлиний ханаар хашигдаж, Барууны хэсэг болсон байна. 1990 онд Герман улс эргэн нэгдсэний дараа дахин бүх Германы буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл болжээ.

Берлин хот нь дэлхийн улс төр, урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төвд тооцогдох хот юм.[9][10][11][12] Мөн Европ тивийн агаар, төмөр замын тээвэрийн зангилаа хотуудын нэг юм. Хотын эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт төвлөрдөг бөгөөд үүнд, бүтээлийн аж үйлдвэр, мэдээллийн байгууллагууд, байгаль орчны үйлчилгээ, хурал цуглаан явуулах газрууд зэрэг орно. Берлин нь ирдэг жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг. Мөн тээврийн инженерчлэл, оптоэлектроник, мэдээллийн технологи, машины үйлдвэрлэл, эрүүлийг хамгаалах, биоэмчилгээний инженерчлэл, биотехнологи зэрэг аж үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.

Берлин нь дэлхийд алдартай олон их сургууль, судалгааний институт, спортын үйл явдал, найрал хөгжим, музей, хүмүүстэй. Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг. Мөн фестиваль, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагаараа алдартай бөгөөд чөлөөт амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ, амьдралын өртөг бага зэрэгт нь хүмүүс ихээр татагддаг.

Үндсэн өгүүлэл: Берлиний түүх

Берлин хэмээх нэр нь магад славян хэлний br’lo буюу berlo (орч. намаг, чийглэг газар эсвэл чийглэг газарт байх хэсэгхэн хуурай газар) гэх үг болон мөн славян хэлний газар нутгийн нэрний төгсгөлд ихэнхдээ бичигдэх -in төгсгөлөөс уламжлан бий гэж үздэг.[13]

Хотын нэр нь тус хотыг үндэслэгч Альбрехт ден Баерен болон Берлиний сүлд тэмдэгний дүрстэй огт хамаагүй (Берлин = Баер). Харин сүлдний нэр нь хотын нэрнээс гаралтай аж.[14]

Гүнгийн эзэмшлийн үе

[засварлах | кодоор засварлах]

Шпрее арал дээр орших Кёллн хот нь хамгийн анх 1237 онд баримтанд дурдагдсан байдаг.[15] 1244 оны баримтад Шпрее голын зүүн хойд хэсэгт орших хотын хэсгийг (Алт-: "хуучин") Берлин хэмээн дурдсан байдаг. Сүүлд хийгдсэн археологийн олдворуудаас харвал 12-р зууны хоёрдугаар хагасаас голын хоёр талд нь суурин байсныг гэрчлэх баримт нотолгоо олдсон байна.[16]

Эртний Берлин хотын газрын зураг, 1652 он
Цаг уурын мэдээлэл: Берлин (Бранденбург), 1991–2020, туйлын үе 1957–2024
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 15.1
(59.2)
19.2
(66.6)
25.8
(78.4)
30.8
(87.4)
32.7
(90.9)
38.4
(101.1)
38.3
(100.9)
38.0
(100.4)
34.1
(93.4)
27.7
(81.9)
20.9
(69.6)
15.6
(60.1)
38.4
(101.1)
Дундаж макс. °C (°F) 10.6
(51.1)
12.4
(54.3)
17.9
(64.2)
24.0
(75.2)
28.4
(83.1)
31.5
(88.7)
32.7
(90.9)
32.7
(90.9)
26.9
(80.4)
21.5
(70.7)
14.8
(58.6)
11.2
(52.2)
34.8
(94.6)
Дундаж дээд °C (°F) 3.2
(37.8)
4.9
(40.8)
9.0
(48.2)
15.1
(59.2)
19.6
(67.3)
22.9
(73.2)
25.0
(77.0)
24.8
(76.6)
19.8
(67.6)
13.9
(57.0)
7.7
(45.9)
4.1
(39.4)
14.2
(57.5)
Өдрийн дундаж °C (°F) 0.7
(33.3)
1.6
(34.9)
4.6
(40.3)
9.7
(49.5)
14.2
(57.6)
17.6
(63.7)
19.6
(67.3)
19.2
(66.6)
14.7
(58.5)
9.6
(49.3)
4.9
(40.8)
1.8
(35.2)
9.9
(49.8)
Дундаж доод °C (°F) −2.2
(28.0)
−1.8
(28.8)
0.4
(32.7)
4.0
(39.2)
8.2
(46.8)
11.7
(53.1)
14.0
(57.2)
13.5
(56.3)
9.8
(49.6)
5.6
(42.1)
1.9
(35.4)
−0.9
(30.4)
5.3
(41.6)
Дундаж мин. °C (°F) −12.0
(10.4)
−9.5
(14.9)
−5.8
(21.6)
−2.6
(27.3)
1.7
(35.1)
6.3
(43.3)
8.9
(48.0)
8.1
(46.6)
3.9
(39.0)
−1.3
(29.7)
−5.0
(23.0)
−8.9
(16.0)
−14.2
(6.4)
Мин. температур °C (°F) −25.3
(−13.5)
−22.0
(−7.6)
−19.1
(−2.4)
−7.4
(18.7)
−2.8
(27.0)
1.3
(34.3)
4.9
(40.8)
4.6
(40.3)
−0.9
(30.4)
−7.7
(18.1)
−17.8
(0.0)
−24.0
(−11.2)
−25.3
(−13.5)
Дундаж хур дунадас см (инч) 41.5
(1.63)
30.0
(1.18)
35.9
(1.41)
27.7
(1.09)
52.8
(2.08)
60.2
(2.37)
70.0
(2.76)
52.4
(2.06)
43.6
(1.72)
40.3
(1.59)
38.8
(1.53)
39.1
(1.54)
532.3
(20.96)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) 15.8 13.9 14 10.9 12.8 12.4 13.4 12.7 11.6 13.6 14.5 16.4 162
Цастай дундаж өдөр (≥ 1.0 см) 8.4 6.8 2.6 0.2 0 0 0 0 0 0 1.4 4.9 24.3
Дундаж харьцангуй чийгшил (%) 85.9 81.2 75.8 67.2 66.9 66.3 67 68.5 76 82.7 87.8 87.5 76.1
Сарын дундаж нартай цаг 52.6 77.9 126.7 196.4 231.1 232.9 233.7 222.2 168.9 113.8 57.4 45.0 1,758.6
Эх сурвалж 1: Deutscher Wetterdienst[17]
Эх сурвалж 2: NCEI(цас, хур тунадастай өдөр, чийгшэл)[18]
Рейхстаг, Берлин
Рейхстаг 1945


  1. "Nicknames For Berlin (Popular, Cute, Funny & Unique)". LetsLearnSlang.com. 2023-05-14. Архивласан огноо 2024-01-12. Татаж авсан: 2026-04-21.
  2. "Gilly & Schinkel and Athens on the Spree: Berlin Architecture 1790–1840 with Barry Bergdoll". Сонгодог архитектур ба урлагийн хүрээлэн. 2020-09-01. Архивласан огноо 2024-01-12. Татаж авсан: 2026-04-21.
  3. "Amt für Statistik Berlin Brandenburg – Statistiken". Amt für Statistik Berlin-Brandenburg (Герман хэлээр). Эх хувилбараас архивласан: 2021-03-08. Татаж авсан: 2026-04-21.
  4. "Population by nationality and federal states". destatis.de. Германы Холбооны Статистикийн Алба. 2025-01-10. Татаж авсан: 2026-04-21.
  5. "Germany: Urban Agglomerations". citypopulation.de. CityPopulation. Татаж авсан: 2026-04-21.
  6. "Bruttoinlandsprodukt, Bruttowertschöpfung" [Дотоодын нийт бүтээгдэхүүн, нийт нэмүү өртөг]. statistikportal.de (Герман хэлээр). Statistisches Bundesamt Obere Bundesbehörde im Geschäftsbereich des Bundesministeriums des Innern und für Heimat. 2025-03-28. Татаж авсан: 2026-04-21.
  7. "Subnational HDI". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Татаж авсан: 17 June 2025.
  8. Global Power City Index 2011[permanent dead link] (PDF; 1,3 MB) Abgerufen am 3. Juli 2013.
  9. Revealed: Cities that rule the world – and those on the rise. CNN (englisch), abgerufen am 14. April 2010.
  10. Leading cities in cultural globalisations/Media (Memento 2. Аравдугаар сар 2009 цахим архивт) (englisch), GaWC, abgerufen am 14. April 2010.
  11. Berlin – Stadt der Nobelpreisträger. luise-berlin.de, abgerufen am 3. September 2015.
  12. Arnt Cobbers: Kleine Berlin-Geschichte. Vom Mittelalter bis zur Gegenwart Auflage 2. aktualisierte, Berlin 2008 ISBN 978-3-89773-142-4, Seiten 14
  13. Zur Herkunft der Namen der Doppelstadt»„Berlin“ und „Cölln“. luise-berlin.de
  14. H.G. Gengler: Regesten und Urkunden zur Verfassungs- und Rechtsgeschichte der deutschen Städte im Mittelalter. Erlangen 1863, S. 181–196.
  15. Die deutsche Hauptstadt altert um Jahrzehnte.'welt.de, 18. Oktober 2012
  16. "Wetter und Klima – Deutscher Wetterdienst – CDC (Цаг уурын мэдээллийн төв)". www.dwd.de. Архивласан огноо 2022-06-19. Татаж авсан: 2026-04-21.
  17. "World Meteorological Organization Climate Normals for 1991–2020: Berlin-Brandenburg" (CSV). Үндэсний далай тэнгис, агаар мандлын захиргаа. Татаж авсан: 2026-04-21. WMO number: 10385