Jump to content

Бранденбургийн хаалга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бранденбургийн хаалга
Brandenburger Tor (Герман)
Зүүн талаас харагдах хаалга, 2008
Map
Interactive map of the Бранденбургийн хаалга area
Ерөнхий мэдээлэл
ТөрөлХотын хаалга
Архитектурын хэв маягНеоклассик
БайршилБерлин, Герман
Солбицол52°30′59″N 13°22′40″E / 52.5163°N 13.3777°E / 52.5163; 13.3777Солбицол: 52°30′59″N 13°22′40″E / 52.5163°N 13.3777°E / 52.5163; 13.3777
Барьж эхэлсэн1788
Дууссан1791
Өндөр
Өндөр26 м (85 фут)
Хэмжээ
Бусад хэмжээсӨргөн: 62.5 м (205 фут)[1]
Зураг төсөл ба барилга
АрхитекторКарл Готтхард Лангханс

Бранденбургийн хаалга нь XVIII зууны үед баригдсан, неоклассик хэв шинжийн уран барилга юм. Герман улсын нийслэл Берлин хотын Парисын талбайд оршдог. Бранденбургийн хаалга нь Герман улсын гол бэлгэдлийн нэг болсон түүхэн дурсгалд тооцогддог.

Прусс улсын Фридрих Вильхелм II хааны зарлигаар 1788-1791 оны хооронд, уран барилгач Карл Готтхард Лангхансын зураг төслөөр баригдсан. Дэлхийн II дайны үеэр үлэмж их гэмтэж сүйрсэн бөгөөд 2000-2002 онд Берлиний Хөшөө Дурсгал Хамгаалах Сангийн дэмжлэгээр сэргээн засварласан.

Бранденбургийн хаалга хүйтэн дайны үед Баруун, Зүүн Германыг тусгаарлаж байсан бөгөөд Берлиний хана нурах үед Германы эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж байсан.

  1. "Brandenburg Gate". berlin-welcomecard.de (Англи хэлээр). Татаж авсан: 2026-04-11.