Jump to content

Лайпциг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лайпциг
Лайпциг   далбаа
Лайпциг   сүлд
Map
Интерактив газрын зураг
Лайпциг  , Герман
Лайпциг
Лайпциг
Лайпциг  , Саксон
Лайпциг
Лайпциг
Солбицол: 51°20′24″N 12°22′30″E / 51.34000°N 12.37500°E / 51.34000; 12.37500Солбицол: 51°20′24″N 12°22′30″E / 51.34000°N 12.37500°E / 51.34000; 12.37500
Улс Герман
МужСаксон
ТойрогХотын тойрог
Засаг захиргаа
  Хотын дарга (202027) Бурхард Юнг[1] (СДН)
Газар нутаг
  Хот
297.36 км2 (114.81 бээр2)
Хүн ам
 (2024-12-31)[2]
  Хот611,850
  Нягтрал2,100/км2 (5,300/бээр2)
  Бөөгнөрөл
1,001,220 (LUZ)[3]
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+02:00 (ТЕЗЦ)
Шуудангийн код
04001–04357
Залгах код0341
Улсын дугаарL
Вэб сайтleipzig.de

Лайпциг (Герман: Leipzig, Дээд Сорби хэлээр: Lipsk) буюу Лейпциг нь 515,459[4] оршин суугч бүхий, Германы Саксон Холбооны мужийн хамгийн том хот юм.

Лайпциг 1015 онд худалдааны гол зам болсноор үндэс нь тавигдсан, 1165 онд хотын статустай болсон. XIII-XV зууны үеийн эдийн засгийн гол төв болсон байна. XVI-XYIII зууны үед Германы эдийн засаг, соёл боловсролын гол цөм болжээ. Лайпцигийн их сургууль Европын хамгийн ууган их сургуулийн нэг бөгөөд 1409 оны 12-р сарын 4-нд байгуулагдсан. Тус сургуульд Нобелийн шагналт Вернер Хайзенберг (профессор физикч) 1927 –оос 1942 он хүртэл , физикч Густав Людвиг Герц, химич Вильгельм Фридрих Оствальд, филологич Теодор Моммзен нар ажиллаж байжээ. Тэнд Гёте, Лессинг, Клопшток, Иоганн Себастьян Бах нар 1723-1750 онд суралцаж байсан ажээ. 2007-2008 оны хичээлийн жилийн эхний хагаст 27000 оюутан суралцаж байсан аж. Урлагийн академи 1764 онд байгуулагдсан. Лайпцигийн Менежментийн дээд сургууль 1889 онд байгуулагдсан олон улсад асар их нэр хүндтэй сургууль юм. 1843 онд хөгжим театрын дээд сургууль байгуулагдсан. Германы анхны хөгжмийн дээд сургууль юм. 1900 онд Лайпцигт Германы хөл бөмбөгийн холбоо байгуулагджээ. (DFB). Лайпцигт 1863 оны тавдугаар сарын 23-нд Германы ажилчдын холбоо байгуулагдсан. Германы ажилчны хувьсгалчдын төв юм. 1918 онд Ажилчны хөдөлгөөний “Искра” сонины анхны дугаар хэвлэгдэж байжээ.

Лайпциг хотод 1813 онд хөгжмийн зохиолч Рихард Вагнер төржээ. Энэ онд Наполеон Бонапарт тус хот руу довтолж байжээ. Напелеон Прусс, Австри, Оросын холбооны армид ялагдал хүлээсэн байна. Наполеоны эсрэг 1813 оны аравдугаар сарын 16-19-нд тулалдаж амь үрэгдсэн ард иргэд, цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 1898-1913 онд үндэсний баатруудын хөшөө босгосон бөгөөд энэ нь тус хотын билэг тэмдэг болдог төдийгүй Европдоо томд ордог юм байна. Нийт хэмжээ 100 метр өндөр, хотын эргэн тойрныг харахад зориулагдсан хэсэг нь 91 метрт байдаг аж.

XIY зууны үеийн гот маягийн загварыг илтгэсэн Сүм нь 1212 онд суурь тавигдсан байна. Дээрх сүмд эрэгтэй хүүхдүүдийн найрал дууны анги хичээллэдэг байсан бөгөөд агуу их хөгжмийн зохиолч Иоханн Себастиан Бах 27 жил энэ найрлыг удирджээ. Янз бүрийн цаг үед Мендельсон, Шуман, Вагнер нар ажиллаж байсан. Шиллер өөрийнхөө бүтээлийг бичиж байжээ. 1912 онд Германы номын сан байгуулагдсан. Лайпцигийн их сургуульд 1661-1666 он хүртэл философич, математикч Готфрид Вильгельм фон Лейбниц суралцаж байжээ. Түгээмэл хэвлэл нь «Leipziger Volkszeitung» (LVZ) сонин 1894 онд үндэслэгдсэн, Лайпцигт Германы үндэсний номын сан, төмөр замын станц, усан оргилуур зэрэг олон сонирхолтой газрууд бий. Жил бүр 25 орны хүмүүс зочилдог. Лайпцигт 2009 оны 10-р сард цагдаа, нацистуудын хооронд мөргөлдөөн гарч, 8 цагдаа ноцтой шархадсан байна. 1866 онд Лайпциг хотод В.Юүлгийн тод үсгийн “Шидэт хүүрийн үлгэр”-ийг хэвлүүлсэн байна, Лайпцигт Монголын их зохиолч Д. Нацагдорж, гэргий Пагмадуламын хамт 1927-1929 оны үед сурч байжээ.

Лайпцигт хамгийн эртний бирж, амьтны хүрээлэн, Олон улсын яармаг, номын яармаг байдаг. Лайпцигийг номын хот хэмээн нэрлэдэг ажээ. Амьтны хүрээлэн нь 1878 оны 6-р сарын 9-нд нээгдсэн, 225,000 m² талбайтай, 500 төрлийн 2000 амьтан байдаг. Тус хотод 2012 онд зуны олимп зохион байгуулахаар 2003 онд нэр дэвшүүлж байжээ.

2006 онд Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Лайпцигт жил бүр олон улсын спортын ямар нэгэн тэмцээн заавал зохион байгуулагддаг.

Цаг уурын мэдээлэл: Лайпциг (Лайпциг/Халле нисэх буудал) (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1973–2013)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 15.9
(60.6)
18.6
(65.5)
23.0
(73.4)
29.5
(85.1)
31.9
(89.4)
34.8
(94.6)
36.6
(97.9)
37.2
(99.0)
34.9
(94.8)
28.2
(82.8)
18.7
(65.7)
16.5
(61.7)
37.2
(99.0)
Дундаж дээд °C (°F) 3.6
(38.5)
5.0
(41.0)
9.1
(48.4)
14.7
(58.5)
19.1
(66.4)
22.5
(72.5)
25.0
(77.0)
24.6
(76.3)
19.7
(67.5)
14.1
(57.4)
8.0
(46.4)
4.5
(40.1)
14.2
(57.6)
Өдрийн дундаж °C (°F) 1.0
(33.8)
1.7
(35.1)
4.9
(40.8)
9.6
(49.3)
13.9
(57.0)
17.3
(63.1)
19.5
(67.1)
19.2
(66.6)
14.8
(58.6)
9.9
(49.8)
5.1
(41.2)
2.0
(35.6)
9.9
(49.8)
Дундаж доод °C (°F) −1.8
(28.8)
−1.5
(29.3)
1.0
(33.8)
4.4
(39.9)
8.5
(47.3)
11.9
(53.4)
14.1
(57.4)
14.0
(57.2)
10.2
(50.4)
6.2
(43.2)
2.3
(36.1)
−0.6
(30.9)
5.7
(42.3)
Мин. температур °C (°F) −27.6
(−17.7)
−21.6
(−6.9)
−16.6
(2.1)
−6.5
(20.3)
−2.6
(27.3)
1.8
(35.2)
5.7
(42.3)
5.5
(41.9)
0.5
(32.9)
−6.7
(19.9)
−12.9
(8.8)
−20.2
(−4.4)
−27.6
(−17.7)
Дундаж хур тунадас см (инч) 33.4
(1.31)
24.5
(0.96)
36.5
(1.44)
32.0
(1.26)
51.2
(2.02)
54.4
(2.14)
75.8
(2.98)
63.6
(2.50)
50.5
(1.99)
35.2
(1.39)
40.4
(1.59)
34.3
(1.35)
531.9
(20.94)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 15.7 12.6 14.2 11.1 12.7 12.7 13.9 13.0 11.8 13.3 14.5 15.3 160.8
Цастай дундаж өдөр (≥ 1.0 см) 8.1 7.7 3.7 0.6 0 0 0 0 0 0.1 1.4 4.9 26.5
Дундаж харьцангуй чийгшил (%) 82.3 79.0 74.3 67.5 67.8 67.8 66.7 68.1 75.4 80.9 84.5 83.8 74.8
Сарын дундаж нартай цаг 61.9 81.0 128.5 190.9 231.4 229.9 233.9 219.6 163.9 119.3 64.9 53.3 1,748.8
Эх сурвалж 1: Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага[5]
Эх сурвалж 2: Deutscher Wetterdienst, тэмдэглэл[6]
 Commons: Лайпциг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Лайпциг – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Wahlergebnisse 2020 Архивлагдсан 2021-07-11 at the Wayback Machine, Freistaat Sachsen, accessed 10 July 2021.
  2. "Bevölkerung der Gemeinden Sachsens am 31. Dezember 2024 – Fortschreibung des Bevölkerungsstandes auf Basis des Zensus vom 15. Mai 2022 (Gebietsstand 01.01.2024)" (German хэлээр). Statistisches Landesamt des Freistaates Sachsen.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. "1-р сарын 1-нд хүн амын нас, хүйсээр - үйл ажиллагаа явуулж буй хот суурин газрууд". Евростат. Архивласан огноо 2020-12-20. Татаж авсан: 2024-11-06.
  4. www.statistik.sachsen.de
  5. "World Meteorological Organization Climate Normals for 1991–2020". World Meteorological Organization Climatological Standard Normals (1991–2020). Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Эх хувилбараас архивласан: 2023-10-12. Татаж авсан: 2026-05-27.
  6. "Klima Leipzig, Deutschland" (Герман хэлээр). Архивласан огноо 2019-03-22. Татаж авсан: 2026-05-27.