Аахен
Аахен
Oche (Аахен аялга) | |
|---|---|
Аахен хотын харагдац Цогчин дуганы тахилын ширээ | |
![]() Интерактив газрын зураг | |
| Солбицол: 50°46′32″N 06°05′01″E / 50.77556°N 6.08361°EСолбицол: 50°46′32″N 06°05′01″E / 50.77556°N 6.08361°E | |
| Улс | |
| Муж | Умард Райн-Вестфали |
| Захиргааны дүүрэг | Кёльн |
| Тойрог | Аахен |
| Засаг захиргаа | |
| • Хотын дарга (2025–30) | Михаэль Цимонс[1] (ХАХ) |
| • Эрх баригч намууд | Ногоонууд / SPD[2] |
| Газар нутаг | |
• Нийт | 160.85 км2 (62.10 бээр2) |
| Өндөр | 173 м (568 фут) |
| Хүн ам (2021-12-31)[3] | |
| • Нийт | 249,070 |
| • Нягтрал | 1,500/км2 (4,000/бээр2) |
| Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
| Шуудангийн код | 52062–52080 |
| Залгах код | 0241 / 02405 / 02407 / 02408 |
| Улсын дугаар | AC / MON |
| Вэб сайт | aachen |
Аахен (Герман: Aachen [ˈaːxn̩] , аахен аялгаар Oche; францаар Aix-la-Chapelle [ɛkslaʃaˈpɛl]; нидерландаар Aken; латинаар Aquæ Granni) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Умард Райн-Вестфален мужийн Көльн хотын Засаг захиргааны нэгжид багтдаг бие даасан томоохон хот юм. Аахен бүс хот нь Райн-Вестфален мужийн хөдөө аж ахуйн нэгтгэлийн гишүүн бөгөөд 2009 оны 10 сарын 21-ний өдрийн шийдвэрээр тус нэгтгэлийн үйл ажиллагааг хотын захиргаанаас хариуцан явуулж байна. 1890 онд хотын хүн амын тоо анх удаа 100,000-аас даван, тэр цагаас хойш баруун Германы томоохон хотуудын нэгд зүй ёсоор тооцогдох болсон. Газарзүйн байрлалын хувьд Аахен хот нь Нидерланд болон Бельги улсуудтай хил залгаа оршдог Герман улсын хамгийн баруун талд орших том хот юм.
2007 оноос хойш Райн-Вестфалений Техникийн Их Сургууль (RWTH) нь бусад их сургуулиудын хамтаар Германы Шинжлэх Ухаан, Хүмүүнлэгийн Зөвлөл, Германы судалгааны сангийн шилдэг санаачлагчийн нэгээр өргөмжлөгдсөн ба Европын хамгийн том бөгөөд уламжлалт Техникийн их сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдох болсон. Хотын нэрийн хуудас нь Аахен хотын цогчин дуган бөгөөд Их Карл хааны ордноор ашиглагдаж байсан Карлын эзэнт гүрний үеийн уран барилгын хосгүй дурсгалын нэг юм.
1978 онд Аахен хотын цогчин дуган нь Эрдэнэсийн сангийн хамтаар ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Герман Улсаас анхны бөгөөд Дэлхий хэмжээнд 2 дах нь болж бүртгэгдсэн.
Энэхүү хотод Ромын Католик сүмийн Хамбын зөвлөл болон жил бүр зохион байгуулагддаг CHIO Аахен (Concours Hippique International Officiel)-ийн Морин Уралдааны тэмцээн байрладаг. Түүнчлэн хотын нэрийн бүтээгдэхүүн болох Аахены жигнэмэг нь тус хотыг Германы амттан үйлдвэрлэлийн чухал газруудын нэгд оруулдаг бөгөөд түүнийг дагаад томоохон үйлдвэрлэлүүд тус хотод байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. "Европын зүрхэнд" хилийн зурвас дагуу байрласан байрлал нь хөрш залгаа бүс нутгууд болох Бельги-Нидерландийн тоймгүй олон соёлын болоод архитекторын онцгой шийдлүүдийг нэг дор харах боломжийг олгодог.
Зөвхөн Европын дүр төрхийг төлөөлөөд зогсохгүй, Европын эцэг хэмээн нэрлэгдсэн Их Карл хааны үед Аахен нь улс төр, соёлын болоод түүний эзэнт гүрний амин чухал түшиц газар байсаар ирсэн нь 1950 оноос эхлэн жил бүр Карл хааны нэрэмжит олон улсын шагналыг Европын интеграцчилалд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын болоод гадаадын хувьд хүнд өгдөг уламжлалыг бий болгосон.
Аахенд олонд танигдсан Монхеймсаллее болон Буртшейдын халуун рашааны сувилал байдаг. Урьд өмнө хотын нэртэй хамтаар халуун рашааны нэрс албан ёсоор хэрэглэгдэж байгаагүй ч жуулчдад зориулагдсан сурталчилгаануудад эдгээр рашааны нэр үе үе хэрэглэгддэг болсон.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Хотын эртний нэр одоог хүртэл тодорхойгүй хэвээр байдаг. Учир нь Их Карл хаан хотын үндсийг тавьснаас хойш Ромын эзэнт гүрний үеэс эхлэн халуун рашаан сувиллаар ашиглаж ирсэн тул латин хэлний "aqua" буюу "ус" гэсэн үгнээс үүсэлтэй гэж үздэг. Дундад зууны үеийн латин бичээсүүдэд энэхүү газрыг зарим тохиолдолд энгийнээр "Aquae" эсхүл "Aquis" хэмээн нэрлэдэг байсан боловч сүүлд "Aquisgrani" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн тохиолдлууд нь их. Тиймээс эртний нэрийг Aquae Granni байх боломжтой гэж үздэг ба кельтүүдийн бурхан Grannus-ийн нэрээс үүсэлтэй хэмээн таамагладаг.
Газар зүйн байрлал
[засварлах | кодоор засварлах]Байршил
[засварлах | кодоор засварлах]Цаг уур
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Аахен (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1891–одоо) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 16.2 (61.2) |
20.5 (68.9) |
24.5 (76.1) |
30.0 (86.0) |
34.2 (93.6) |
36.6 (97.9) |
38.6 (101.5) |
37.2 (99.0) |
34.3 (93.7) |
26.9 (80.4) |
22.1 (71.8) |
17.6 (63.7) |
38.6 (101.5) |
| Дундаж макс. °C (°F) | 12.5 (54.5) |
13.9 (57.0) |
18.5 (65.3) |
23.3 (73.9) |
26.8 (80.2) |
30.4 (86.7) |
32.4 (90.3) |
31.9 (89.4) |
27.0 (80.6) |
22.5 (72.5) |
16.5 (61.7) |
12.7 (54.9) |
34.1 (93.4) |
| Дундаж дээд °C (°F) | 5.7 (42.3) |
6.8 (44.2) |
10.6 (51.1) |
14.7 (58.5) |
18.5 (65.3) |
21.4 (70.5) |
23.7 (74.7) |
23.3 (73.9) |
19.4 (66.9) |
14.8 (58.6) |
9.4 (48.9) |
5.6 (42.1) |
14.5 (58.1) |
| Өдрийн дундаж °C (°F) | 3.2 (37.8) |
3.8 (38.8) |
6.6 (43.9) |
10.0 (50.0) |
13.8 (56.8) |
16.6 (61.9) |
18.7 (65.7) |
18.3 (64.9) |
14.8 (58.6) |
10.8 (51.4) |
6.7 (44.1) |
3.3 (37.9) |
10.5 (50.9) |
| Дундаж доод °C (°F) | 0.8 (33.4) |
1.2 (34.2) |
3.4 (38.1) |
5.8 (42.4) |
9.3 (48.7) |
12.0 (53.6) |
14.4 (57.9) |
14.0 (57.2) |
11.2 (52.2) |
7.7 (45.9) |
4.4 (39.9) |
1.2 (34.2) |
7.1 (44.8) |
| Дундаж мин. °C (°F) | −6.9 (19.6) |
−5.8 (21.6) |
−2.9 (26.8) |
−0.6 (30.9) |
3.0 (37.4) |
6.8 (44.2) |
9.4 (48.9) |
9.4 (48.9) |
6.2 (43.2) |
1.2 (34.2) |
−1.9 (28.6) |
−5.1 (22.8) |
−9.2 (15.4) |
| Мин. температур °C (°F) | −20.4 (−4.7) |
−20.2 (−4.4) |
−11.9 (10.6) |
−4.8 (23.4) |
−1.3 (29.7) |
1.8 (35.2) |
5.8 (42.4) |
3.4 (38.1) |
0.0 (32.0) |
−5.7 (21.7) |
−8.9 (16.0) |
−16.5 (2.3) |
−20.4 (−4.7) |
| Дундаж хур тунадас см (инч) | 64.3 (2.53) |
63.4 (2.50) |
59.3 (2.33) |
53.5 (2.11) |
65.0 (2.56) |
70.0 (2.76) |
79.0 (3.11) |
80.6 (3.17) |
68.1 (2.68) |
66.1 (2.60) |
66.6 (2.62) |
74.4 (2.93) |
811.4 (31.94) |
| Average extreme snow depth см (инч) | 4.6 (1.8) |
5.4 (2.1) |
1.7 (0.7) |
0.4 (0.2) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.7 (0.3) |
4.3 (1.7) |
9.8 (3.9) |
| Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) | 17.0 | 16.5 | 16.4 | 13.5 | 15.9 | 14.6 | 15.3 | 14.4 | 14.1 | 15.1 | 18.2 | 18.2 | 189.6 |
| Цастай дундаж өдөр (≥ 1.0 см) | 5.5 | 5.1 | 1.2 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1.1 | 3.8 | 17.1 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 82.1 | 80.1 | 74.9 | 68.9 | 70.3 | 70.5 | 70.7 | 72.1 | 77.4 | 80.7 | 83.7 | 84.8 | 76.4 |
| Сарын дундаж нартай цаг | 68.3 | 75.0 | 126.2 | 168.7 | 194.9 | 207.9 | 208.1 | 196.9 | 151.3 | 121.5 | 68.0 | 52.5 | 1,634.3 |
| Эх сурвалж 1: NOAA[4] | |||||||||||||
| Эх сурвалж 2: Өгөгдлийг Deutscher Wetterdienst[5][6][7][8] | |||||||||||||
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Kommunalwahl 2025: Wahlergebnisse Aachen, Stadt". wdr.de (Герман хэлээр). 2025-09-30. Татаж авсан: 2026-06-03.
- ↑ Peltzer, Albrecht (2022-10-28). "Koalitionsvertrag: Grüne und Rote geben jetzt in Aachen die Richtung vor". Aachener Zeitung. Архивласан огноо 2023-03-27. Татаж авсан: 2026-06-03.
- ↑ "Bevölkerung der Gemeinden Nordrhein-Westfalens am 31. Dezember 2021" (Герман хэлээр). Landesbetrieb Information und Technik NRW. Татаж авсан: 20 June 2022.
- ↑ "Aachen Climate Normals 1991–2020". Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Эх хувилбараас архивласан: 2023-09-14. Татаж авсан: 2026-06-03.
- ↑ Federal Ministry of Transport, Building, and Urban Development 2013.
- ↑ "Extremwertanalyse der DWD-Stationen, Tagesmaxima, Dekadenrekorde, usw" (Герман хэлээр). DWD. Татаж авсан: 2026-06-03.
- ↑ "Extremwertanalyse der DWD-Stationen, Tagesmaxima, Dekadenrekorde, usw" (Герман хэлээр). DWD. Татаж авсан: 2026-06-03.
- ↑ "Monatsauswertung". sklima.de (Герман хэлээр). SKlima. Татаж авсан: 2026-06-03.
