Jump to content

Олон улсын эрх зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон улсын эрх зүй (лат. ius gentium)- International law -улс орнууд хоорондын харилцааг зохицуулдаг заавал дагаж мөрдөх ёстой дүрэм, хэм хэмжээ болон стандартуудын цогц юм. Энэ нь дайн ба дипломат, эдийн засгийн харилцаа болон хүний эрхүүдийг багтаан өргөн хүрээний хэм хэмжээг тогтоодог. Үндсэндээ, тусгаар тогтносон улс орнуудад хэрэгжүүлэх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх мэдэл үгүй тул хувь хүмүүсээс илүү улс орнуудад хэрэгжхээс гадна зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажилгаагаа явуулдагаараа төрд суурилсан дотоодын хуулийн системээс ялгаатай. Улс орнууд олон улсын эрх зүйг дагаж мөрдөхгүй байх, тэр ч байтугай гэрээ, хэлэлцээр зөрчиж болох боловч ийм зөрчил, тухайлбал захирангуй хэм хэмжээ нь бусдаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх болон зарим тохиолдолд дипломат болон эдийн засгийн хориг тавихаас эхлэн дайн хүртэлх албадлагын арга хэмжээ тулгарч болзошгүй.

Өргөн утгаараа дараах 3 үндсэн хэсэгт хуваагддаг.

  • Олон улсын нийтийн эрх зүй;
  • Олон улсын хувийн эрх зүй;
  • Үндэстэн давсан эрх зүй.

Гарал үүсэл нь эрт дээр үеэс улбаатай тул улс хоорондын зөвшилцөлийн хэлэлцээр нь урт удаан түүхтэй. Анхны бүтцийг эртний Ромчуудын боловсруулсан бөгөөд энэхүү үндэстнүүдийн хуулийн санааг олон улсын эрх зүйн орчин үеийн үзэл баримтлалыг бий болгоход янз бүрийн эрдэмтэд ашигласан.