Jump to content

Роман Херцог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Роман Херцог

Роман Херцог (герман. Roman Herzog; 1934 оны 4-р сарын 5-нд Ваймарын улсад Бавари мужид төрсөн—2017 оны 1-р сарын 10-нд Бад-Мергентхаймд нас барсан) — германы төрийн зүтгэлтэн, Германы Христийн Ардчилсан холбоо намын гишүүн, 1994—1999 онуудад ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч байсан хүн.

Тэрээр 1934 онд протестант шашинтай гэр бүлд төрсөн. Түүний эцэг нь архивч байсан.

1953 онд Мюнхены Их сургуулийн хуулийн ангийг төгсөж, 1961 онд докторын зэрэг хамгаалжээ. Хэсэг хугацаанд тэрээр төгссөн Их сургуульдаа профессор Теодор Майнцын туслахаар ажилласан. 1965 он хүртэл тэндээ доцент багшаар хичээл орж байсан.

1966 онд Берлиний Чөлөөт Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүй, улс төрийн тэнхимд шилжиж, 1967-1968 онд дэд декан, 1968-1969 онд Хууль зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байжээ. 1969 онд оюутны хөдөлгөөний төлөөлөгчидтэй ширүүн мөргөлдөөн гарсны дараа тэрээр Шпейер дэх Германы Захиргааны шинжлэх ухааны дээд сургуулийн улс төр судлал, улс төрийн тэнхимд шилжиж, 1971-1972 онд ректороор ажиллаж байсан.

1978-1980 онд Германы Баден-Вюртемберг нутгийн Соёл, спортын сайд. 1980 онд тэрээр Баден-Вюртемберг нутгийн парламентад сонгогдож, 1983 он хүртэл Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Энэ албан тушаалд тэрээр зөвшөөрөлгүй жагсаалыг тараахын тулд цагдаа нарт резинэн сум хэрэглэж байх шийдвэр гарсан байна.

1983 онд Карлсруэ дахь ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн нэгдүгээр сенатын дэд ерөнхийлөгч, даргаар томилогдсон бөгөөд 1987-1994 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 1990 онд тэрээр Зүүн Германы сүүлчийн засгийн газар болон Холбооны засгийн газарт нэгтгэх хэлэлцээр, ялангуяа 1945-1949 он хүртэл өмч хураан авсан асуудлаар зөвлөгөө өгсөн юм.

Холбооны Ерөнхийлөгч

[засварлах | кодоор засварлах]

1994-1999 онд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 1996 онд төрийн тэргүүн байхдаа Германд Үндэсний социализмын хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг албан ёсны өдөр болгон тэмдэглэснээр энэ өдөр дурсгалын цагийг бий болгосон юм. Тэрээр мөн шинэчлэлийг дэмжсэн илтгэлүүд, ялангуяа энэ сэдвээр 1997 онд Берлинд хэлсэн үгээрээ алдартай байв.