Jump to content

Мюнхены Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мюнхены Их сургуулийн таних тэмдэг

Людвиг болон Максимилианы нэрэмжит Мюнхены Их сургууль (герман. Ludwig-Maximilians-Universität München, товч. LMU) — Германы Мюнхен хот дахь судалгааны дээд боловсролын байгууллага. Их сургуулийг 1472 онд "Баян" хэмээх IX Людвиг хан байгуулсан бөгөөд хожим түүний болон Ромын ламтан Максимилиан I Иосиф нарын нэрэмжит болсон байна.

Мюнхены их сургууль 2018-2019 оны байдлаар 51,606 оюутантай байсан. Тус их сургууль нь 18 факультеттай бөгөөд 700 гаруй профессор багшилдаг байна. Их сургуулийн жилийн төсөв ойролцоогоор нэг тэрбум евро хүрдэг.

Мюнхений их сургуульд оюутнууд 160 мэргэжлээс аль нэгээр нь боловсрол эзэмших боломжтой.

Тэнхимүүд[засварлах | кодоор засварлах]

  1. Католик шаши судлал
  2. Евангелийн шашин
  3. Хууль зүй
  4. Эдийн засаг ба үйлдвэрлэлийн зохион байгуулалт
  5. Үндэсний эдийн засаг
  6. Анагаах ухаан (Шүдний тэнхимтэй хамт)
  7. Мал эмнэлэг
  8. Түүх, урлагийн түүх
  9. Философи, шинжлэх ухааны онол, шашин судлал
  10. Сэтгэл судлал ба сурган хүмүүжүүлэх ухаан
  11. Соёл судлал
  12. Хэл шинжлэл
  13. Утга зохиол судлал
  14. Нийгмийн ухаан
  15. Математик, компьютерийн шинжлэх ухаан, статистик
  16. Физик
  17. Хими ба эм зүй
  18. Биологи
  19. Газрын тухай шинжлэх ухаан