Ангела Меркель
Ангела Доратиа Меркель (герм. Angela Dorothea Merkel) 1954 оны 7 сарын 17-нд Германы Хамбург хотод төржээ. Тэрээр Германы алдартай улс төрч эмэгтэйчүүдийн нэг бөгөөд 2005 оноос тус улсын Холбооны Канцлераар (ерөнхий сайд) ажиллаж байна.Мөн тэрээр германы томоохон улс төрийн нам болох Германы Христийн Ардчилсан Холбооны ГХАХ даргаар 2000 оноос хойш ажиллаж байгаа юм.
Хатагтай Меркель 1990 - 1994 оны хооронд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настан, гэр бүлийн яамны сайдаар, 1994-1998 он хооронд Байгаль Орчны сайдаар, 1998-2000 онд ГХАХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байна.
Форбес сэтгүүлд Ангела Меркелийг сүүлийн 4 жил дэх дэлхийн хамгийн алдартай, нэр нөлөө бүхий эмэгтэйгээр тодруулсан байна. [1]
Намтар[засварлах | edit source]
Бага нас (1954–1960)[засварлах | edit source]
Ангела Меркель нь 1954 оны 7 сарын 17-нд Хамбург хотноо Хорст Каснер, Хэрлинд Каснер нарын анхны хүүхэд болон мэндэлжээ. Түүний эцэг Хорст нь Хамбургийн их сургуулийн шашин судлалын ангийг төгссөн бөгөөд эхнэр Херлинд нь латин болон англи хэлний багш байсан байна.
1954 онд буюу охиноо төрснөөс хойш хэдхэн долоо хоногийн дараа Каснерийн гэр бүл Хамбургийг орхин тухайн үеийн Ардчилсан Герман улсыг зорьсон байна. Эцэг Каснер нь одоогийн Перлебергийн ойролцоох жижиг тосгоны протестант сүмд пастераар ажиллах болсон бөгөөд тэндээ гэр бүлийн хамт суурьшжээ.
Гэвч удалгүй гурван жилийн дараа буюу 1957 онд тэдний гэр бүл Темплин уруу нүүж, тэнд Ангелагийн 2 дүү болох Маркус Каснер (07.07.1957), Ирене Каснер (19.08.1964) нар мэндэлсэн байна.
Хорст Каснер нь зүгээр ч нэг тосгоны пастер байгаагүй бөгөөд тэрээр Берлин-Бранденбург мужийн протестант сүмын гол хэсэг болох Пасторуудын сургуулийн эрхлэгчээр олон жил ажиллаж байсан улс төр нийгмийн идэвхтэн байсан юм.
Монгол Улсад[засварлах | edit source]
Тэрээр 2011 оны 10-р сарын 12-ноос 13-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ нь Герман, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Германы Засгийн газрын тэргүүний Монголд хийсэн анхны айлчлал юм.
Эшлэл[засварлах | edit source]
Цахим холбоос[засварлах | edit source]

- Ном ба утга зохиол: Ангела Меркель Германы үндэсний ном сангийн каталогт
- Түүний бүтээсэн ба түүний тухай бүтээлүүд: Ангела Меркель Германы дижитал номын санд
- УИХ-ын чуулганд үг хэлнэ
- Bundesregierung
|
- 20-р зууны улс төрч
- 21-р зууны улс төрч
- Одооны засгийн газрын тэргүүн
- Германы холбооны канцлер
- Германы байгаль орчны сайд
- Германы христийн ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
- Германы Бундестагийн гишүүн
- Зүүн Германы иргэн
- Бельгийн их сургуулийн хүндэт доктор
- Берний их сургуулийн хүндэт доктор
- Болгарын их сургуулийн хүндэт доктор
- Гентийн их сургуулийн хүндэт доктор
- Иерусалимын еврейн их сургуулийн хүндэт доктор
- Израилын их сургуулийн хүндэт доктор
- Лайпциг Иx Сургуулийн хүндэт доктор
- Худалдааны Дээд Сургууль Лайпцигийн хүндэт доктор
- Харвардын их сургуулийн хүндэт доктор
- Нидерландын их сургуулийн хүндэт доктор
- АНУ-ын их сургуулийн хүндэт доктор
- Польшийн их сургуулийн хүндэт доктор
- Бабеша-Бойяи Их Сургуулийн хүндэт доктор
- Словакийн их сургуулийн хүндэт доктор
- Сегед Их Сургуулийн хүндэт доктор
- Хятадын их сургуулийн хүндэт доктор
- Өмнөд Солонгосын их сургуулийн хүндэт доктор
- Инфант Дом Энрике одон шагналтан (Их загалмай)
- Италийн Бүгд Найрамдах Улсын гавьяаны одон шагналтан (Их загалмай)
- Стара планина одон шагналтан
- Перугийн Нарны одон шагналтан (Колланэ)
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Холбооны Германы гавьяаны загалмай одон шагналтан (Их загалмай)
- Норвегийн Гавьяаны одон шагналтан (Их загалмай)
- Австрийн Бүгд Найрамдах Улсын төлөөх гавьяаны туузат их алтан хүндэт тэмдгийн шагналтан
- Их Витаутасын одон шагналтан (Их загалмай)
- Карлын шагналтан
- Германчууд
- 1954 онд төрсөн