Jump to content

Хойд Германы Холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хойд Германы Холбоо
Norddeutscher Bund
1866–1871
Хойд Германы Холбоо улсын Сүлд
Сүлд
Хойд Германы Холбоо 1870 онд
Хойд Германы Холбоо 1870 онд
Хойд Германы Холбоо (улаан). Германы эзэнт гүрнийг байгуулахаар 1871 онд нэгдсэн өмнөд Германы улсууд улбар шар өнгөөр ​​дүрслэгдсэн. 1870-1871 оны Франц-Пруссийн дайны дараа хавсаргасан Эльзас-Лотарингийн нутаг дэвсгэр бор өнгөтэй. Өмнө зүгт орших улаан нутаг дэвсгэр нь Пруссийн хаант улсын захирагчид болох Хоенцоллерны удмын анхны вант улс.
Хойд Германы Холбоо (улаан). Германы эзэнт гүрнийг байгуулахаар 1871 онд нэгдсэн өмнөд Германы улсууд улбар шар өнгөөр ​​дүрслэгдсэн. 1870-1871 оны Франц-Пруссийн дайны дараа хавсаргасан Эльзас-Лотарингийн нутаг дэвсгэр бор өнгөтэй. Өмнө зүгт орших улаан нутаг дэвсгэр нь Пруссийн хаант улсын захирагчид болох Хоенцоллерны удмын анхны вант улс.
НийслэлБерлан
Шашин
Олонх:
Протестантизм
Ард түмний нэршилХойд Германчууд
Төр засагХолбоот хагас-ерөнхийлөгчийн хагас-үндсэн хуульт хаант засаг
Ерөнхийлөгч 
 1867–1871
I Вильхельм
Канцлер 
 1867–1871
Отто фон Бисмарк
Хууль тогтоох байгууллагаХоёр танхимт
Бундесрат
Рейхстаг
Түүхэн эринШинэ Империализм
8 сарын 18, 1866
8 сарын 23, 1866
4 сарын 16, 1867
1 сарын 1, 1871
1 сарын 18, 1871
5 сарын 4, 1871
Мөнгөний нэгжХолбооны талер
Өмнө нь
Дараа нь
Германы Холбоо[a]
Шлесвигийн Гүнт Улс
Прусс муж
Позен муж
Пруссийн хаант улс
Германы эзэнт гүрэн

Хойд Германы Холбоо гэдэг нь Пруссийн Хант Улсын удирдлага дор 1866 оноос 1871 оны хооронд Майны шугамаас умард хэсэгт байсан германы бүх улсуудын нэгдлийг нэрлэдэг. Энэ холбооны улс нь түүхийн хувьд бага германыг шийдлээс германы асуултын шийдэлд хүрч, дараа нь Австрийг хасаад, Пруссийн ноёрхол бүхий Эзэнт Улсыг байгуулахын өмнөх шат байсан юм. 1866 оны наймдугаар сард эхлээд цэргийн эвсэл болж байгуулагдсан хэдий ч 1867 оны долоодугаар сарын 1-ний үндсэн хуулиар улсын байгуулал бүхий шинж чанартай болов.

Холбооны үндсэн хууль нь 1871 оны Хаант Улсын Үндсэн Хуультай дийлэнх нь ижил байсан ба үүнд: Хууль тогтоох ажлыг гүйцэтгэх газар нь Райхстаг, түүнийг сонгуулиар бүх ард түмэн сонгох, мөн түүнчлэн гишүүн улсуудын төлөөлөл (ихэнх нь херцогт улс) бүхий Холбооны Зөвлөл юм. Аливаа хуулийг батлах бол энэ хоёр байгууллага хоёулаа зөвшөөрч байж батлагдана. Холбооны төрийн тэргүүн нь пруссийн хан бөгөөд тэр Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын Газрыг тэргүүлнэ. Яамдыг хариуцах сайд нь Холбооны канцлер байв. Консерватив үзэлт пруссийн ерөнхий сайд Отто фон Бисмарк нь Хойд Германы Холбоог оршин тогтнох богинохон хугацаанд анхны ба цорын ганц канцлераар ажилласан хүн юм.

Райхстаг нь эдийн засаг, дэд бүтэц, эрх зүйн (үүний дотор өнөөгийн эрүүгийн хуулийн өмнөх хувилбар) чухал хуулиудыг шинэчлэн өөрчилсөн нь сүүлд германы нэгдэлд бэлтгэсэн бэлтгэл ажил байлаа. Зарим хууль 1871 оноос өмнө үйлчилж эхэлсэн ба үүний жишээнд германы гаалийн нийгэмлэгийн тухай хууль өмнөд германы улсуудад хэрэгжиж байв. Нийт төсвийн 95 хувийг зэвсэгт хүчний зардалд гарч байсан ч түүнийг парламентаар хянах хяналт нь сул хэвээр байсан байна.

 Commons: Хойд Германы Холбоо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан