Феодализм
[Файл:Cleric-Knight-Workman.jpg|thumb|312x312px|Хүлэг баатар, Феодал язгууртны бэлгэ тэмдэг] Феодализм гэдэг нь 19-р зуунаас хэрэглээнд нэвтэрсэн нэршил бөгөөд, уг нэршлээр дундад зууны [Европ|Европд] 9-р зуунаас 15-р зууны хооронд цэцэглэн хөгжиж байсан нийгмийн зохион байгуулалтыг тайлбарладаг байна. Феодал нийгмийн хүчинд Европын [Цайз|цайз хэрэм] хүлэг баатруудын туульс цаашлаад [сэргэн мандалтын үе], хөрөнгөтний хувьсгал төрсөн.
Феодал нийгэм
[засварлах | кодоор засварлах]Феодал нийгэм нь газрын эзэн болон түүний хараат албат хоорондын харилцаан дээр тулгуурлан оршдог. Өөрөөр хэлбэл газрын эзэн өөрийн эзэмшил нутгаа хараат албатдаа даатган захируулахад, албат хүлээн авсан эрх мэдлээрээ тухайн нутгийг хөгжүүлж, газрын эзэндээ үнэнч байхаа тангараглдаг байна. Хэрэв албат хүсвэл доороо ахин жижиг албат авч, газар даатгуулж болно. Ийм байдлаар шатрын дүрсүүд шиг шатласан Феодал нийгэм бүрддэг байна. Дайны цагт Феодал ноёд нь өөрийн ардыг удирдан хааны туг дор тулалдах ба Феодал ноёд бүгд хүлэг баатрын шатласан хэргэм зэрэг зүүнэ.
Дундад зуунд газрын эзнийг “Лорд” (Англи. Lord, Landlord, Overlord) гэх бол газар дааж авсан иргэнийг “Албат” (Англи. Vassal) гэдэг байв. Харин тэдний харилцаанд оролцох газар нутгийг “Эдлэн” (Англи. Fief) гэнэ.
Францын хааны хувьд бол Франц улс түүний эзэмшил нутаг. Тэрээр тухайн нутгаасаа Нормандыг захируулахаар нэгэн ноёныг томливол тухайн ноён нь Норманд газрын эзэн болж “Нормандын Гүн” болно. Дундад зууны дээд үед Европын ихэнхийг хаад эсвэл сүмийн байгууллагууд хуваан эзэмшдэг байв. Энэхүү уудам газар нутгийг хаан ганцаар захирч хүчрэхгүй учир хэсэг газраа өөрөөс доошхи хараат ноёнд хариуцуулна. Нүсэр газрын эзэн болсон ноён газрыг ахин хувааж өөрийн доорх албатууддаа даатгуулна. Албатууд мөн ахин хуваагдана гэх мэт байдлаар цааш үргэлжилнэ. Хэрэв хэргэм зэрэг, газар нутгийг нь дээрээс хураагаагүй л бол энэхүү эзэмшил өвлүүлэн шилжих боломжтой. Ийнхүү угсаа залгах байдлаар өөрсдийн сүлдтэй язгууртан овгууд Европд бий болсон ба чухам энэ үеэс эхлэн Европын язгууртан давхрага бүрэлдэн тогтсон.
Албат болох нь
[засварлах | кодоор засварлах]Хаан эсвэл ноёд газар олгохын өмнө тухайн иргэнд хүлэг баатрын хэргэм зэрэг өгч өөрийн албат болгодог ёстой. Хэргэм зэргийг тусгай ёслолоор олгоно. Ёслол дээр албат болох иргэн ноёныхоо өмнө үнэнч байх тангараг өргөнө. Дараагаар нь тэд гэрээ үзэглэх ба гэрээнд албат дайны цагт ноёны талд бэлэн байхаар тусгасан байна. Хэдийгээр газрын эзэн болох нь сайхан амьдралын баталгаа болдог байсан ч эрх мэдэлтэй зэрэгцэн асар их үүрэг хариуцлага дагалдан ирдэг байв. Язгууртнуудын эдлэнгийн цар хүрээнээс шалтгаалан харъяат ардын тоо ихэснэ. Зөвхөн ардын аюулгүй байдал төдийгүй тэдний эдийг засгийг хамгаалах үүргийг жижиг газрын эзэд нь том язгууртны өмнө, том язгууртнууд нь хааныхаа өмнө хүлээдэг байв. Феодал нийгмийн нүүр царай бол Цайз. Язгууртнууд өөрсдийн бүс нутаг дахь эрх мэдлээ баталгаажуулахын тулд чулуун цайз хэрмийг босгодог байв. Анхандаа хамгаалалтын зориулалттай байсан ч дундад зууны сүүл үеэс эхлэн цайзууд нь зориулалт гэхээсээ илүү сүр хүч, хөрөнгийн илэрхийлэл болжээ.