Сүга Ёшихидэ
Сүга Ёшихидэ (Англи: 菅 義偉, 1948 оны 12 дугаар сарын 6-нд Японы Акита аймгийн Огати тойргийн Акиномия тосгонд төрсөн) - Японы улс төрийн зүтгэлтэн. 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс Японы Либерал Ардчилсан Намын дарга, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 9-р сарын хооронд Японы Ерөнхий сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Сүгагийн эцэг нь гүзээлзгэнэ тариалагч, эх нь сургуулийн багш байжээ. Тэрбээр бакалаврын зэргээ 1973 онд Токио дахь Хоосэй их сургуулийн хуулийн ангийг дүүргэж авчээ.
1975 оноос 11 жилийн турш тэрбээр парламентын гишүүний туслахаар, дараа нь 1984 оноос Гадаад худалдаа, аж үйлдвэрийн яаманд ажиллаж байгаад 1987 онд Ёкохама хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ.
Анх 1996 онд Либерал Ардчилсан Намын нэрсийн жагсаалтаар Японы парламентад сонгогдсон. Уг нь Ерөнхий сайд Обүчи Кэйзогийн фракцын гишүүн байсан бөгөөд Хашимото Рюүтарог огцорсны дараа Обүчиг 1998 онд намын даргын сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжихээс татгалзаж фракцаас гарсан юм.
2001 оноос Либерал Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор, 2007 оноос тус намын даргын орлогчоор ажилласан байна.
Абэ Шинзоогийн анхны танхимд 2006 оны 9 дүгээр сараас 2007 оны 8 дугаар сар хүртэл Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар ажиллаж байв.
Японы Сайд нарын Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга (2012-2020) байсан.
2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 9-р сар хүртэл Японы Ерөнхий сайдаар ажилласан.
Гэр бүл, хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Түүний эхнэр Марико, тэд гурван хүүтэй ажээ. Тэрбээр фитнэсс болон каратэгаар хичээлдэг бөгөөд хар бүс 3 дугаар дантай. Сүга архи, тамхи хэрэглэдэггүй аж.