Абэ Шинзоо

Абэ Шинзоо
安倍 晋三
ЯпонЯпон Японы ерөнхий сайд
Албан тушаал хашсан
2012 оны 12 сарын 26 – 2020 оны 9 сарын 16
MonarchАкихито
Нарүхито
DeputyАсоо Тароо
ӨмнөхНода Ёшихико
ДараахСүга Ёшихидэ
Албан тушаал хашсан
2006 оны 9 сарын 26 – 2007 оны 9 сарын 26
MonarchАкихито
ӨмнөхКоизүми Жүн-Ичироо
ДараахФүкүда Ясүо
Либерал Ардчилсан Намын дарга
Албан тушаал хашсан
2012 оны 9 сарын 26 – 2020 оны 9 сарын 14
DeputyКоомүра Масахико
ӨмнөхТанигаки Садаказү
ДараахСүга Ёшихидэ
Албан тушаал хашсан
2006 оны 9 сарын 20 – 2007 оны 9 сарын 26
ӨмнөхКоизүми Жүн-Ичироо
ДараахФүкүда Ясүо
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга
Албан тушаал хашсан
2005 оны 10 сарын 31 – 2006 оны 9 сарын 26
Ерөнхий СайдКоизүми Жүн-Ичироо
ӨмнөхХосода Хироюки
ДараахШиозаки Ясүхиса
Хувийн мэдээлэл
Төрсөн1954 оны 9 сарын 21 (1954-09-21)
Ямагүчи, Нагато
Нас барсан2022 оны 7 сарын 8
Касихара, Нара, Япон
Улс төрийн намЛиберал Ардчилсан Нам
Эхнэр, НөхөрМацүзаки Акиэ
Алма матерСэйкэй их сургууль
Өмнөд Калифорнийн их сургууль

Абэ Шинзоо (安倍 晋三, あべ しんぞう, 1954-2022) нь Японы улс төрч, 90, 96 дахь ерөнхий сайд. Либерал Ардчилсан Намд харьяалагдах, Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн (7 удаа сонгогдсон), Либерал Ардчилсан Намын 21, 25 дахь дарга байсан.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1954 оны 9-р сарын 21-нд Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет, Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн. Улс төр судлалын магистр.

Их сургууль төгссөнийхөө дараа "Кообэ Сэймоо" компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.

Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.

Гэвч 2007 оны 9-р сарын 12-нд ЛАН-ын дарга болон ерөнхий сайдын суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэн нь гэнэтийн явдал байлаа. Хэдхэн хоногийн өмнө парламентийн чуулганы нээлтэд оролцож, эрч хүчээр дүүрэн илтгэл тавьж байсан хүн гэнэт огцрохоо мэдэгдсэн явдлыг цагаа олоогүй, хариуцлагагүй явдал гэх үзэл Японы улс төрд олон сонсогдож байлаа. Гэхдээ тэрээр биеийн байдлын улмаас тэрхүү шийдвэрээ гаргасан нь хожим тодорхой болж, ажлаа хүлээлгэж өгмөгцөө биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байна.

Өвчнөө эмчлүүлж эдгээсэн Абэ 2012 оны 9 сард болсон ЛАН-ы даргын сонгуульд ялж, улмаар мөн оны 12-р сард болсон ээлжит бус бүх нийтийн сонгуулиар тус нам ялснаар 12-р сарын 26-нд дахин ерөнхий сайдын албан тушаалд очоод 2020 онд биеийн байдлаас болж ажлаа өгсөн байна.

Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөг эцэг нь Ерөнхий сайд агсан Киши Шинсүкэ, эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан Сато Эйсакү, эцэг нь Гадаад хэргийн сайд агсан Абэ Шинтаро, дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Киши Нобүо зэрэг болно. Эхнэр Акиэ нь Моринага корпорацийн захирал асан Мацүзаки Акиогийн охин.

Японы хамгийн олон ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг болох Ямагүчи аймгийн уугуул түүний эцэг Абэ Шинтаро нь ерөнхий сайдын сэнтийд хамгийн ойрхон хүн гэж яригдаж байсан үедээ нас барсан бөгөөд эцгийнхээ хүрч амжаагүй өндөрлөгт хүү нь ийнхүү хүрсэн юм.

2022 оны 7-р сарын 8-нд Абэ Шинзоо Японы Нара хотод намынхаа нэр дэвшигчийг дэмжих үг хэлж байхад нь 41 настай Тэцүя Яамагами гэгч түүн рүү буудаж амийг нь хороосон.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Абэ Шинзоо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Нода Ёшихико
Японы ерөнхий сайд
2012 – 2020
Дараах
Сүга Ёшихидэ
Өмнөх
Коизүми Жүн-Ичироо
Японы ерөнхий сайд
2006 – 2007
Дараах
Фүкүда Ясүо