Либерал Ардчилсан Нам (Япон)
Либерал Ардчилсан Нам 自由民主党 Jiyū-Minshutō | |
---|---|
Ерөнхийлөгч | Фүмио Кишида |
Дэд Ерөнхийлөгч | Асоо Тароо |
Ерөнхий Нарийн Бичгийн Дарга | Мотэги Тошимицу |
Зөвлөхүүдийн дарга | Сэкигучи Масаказу |
Байгуулагдсан | 11 сарын 15, 1955 |
Нэгдэж үүсгэсэн намууд | Японы Ардчилсан Нам Либерал Нам |
Төв байр | 1-11–23, Нагатачо, Чиёда, Токио 100-8910, Япон |
Сонин | Jiyū Minshu[1] |
Аналитик төв | Улс Төрийн Судалгааны Зөвлөл |
Гишүүдийн тоо (2021) | ▲ 1,136,445[2] |
Үзэл баримтлал | |
Улс төрийн жигүүр | Баруун жигүүр[3] |
Өнгө(нүүд) |
|
Уриа | "日本を守る責任"[5] "Nihon wo mamoru sekinin" ("Японыг хамгаалах үүрэг") |
Дуулал | "われら"[6] "Ware-ra" ("Бид") |
Зөвлөхүүд | 119 / 245 |
Төлөөлөгчид | 260 / 465 |
Аймгийн хурлын гишүүд[7] | 1,261 / 2,598 |
Хот, тусгай тойрог, суурин ба тосгоны хурлын гишүүд[7] | 2,177 / 29,425 |
Сонгуулийн тэмдэг | |
Цахим холбоос | |
www.jimin.jp/english/ |
Либерал Ардчилсан Нам (ЛАН) (яп. 自由民主党 буюу яп. 自民党) нь консерватив баримжаатай улс төрийн нам бөгөөд Японы хамгийн том нам юм. 1955 оны 11-р сарын 15-нд анх Либерал болон Ардчилсан намууд хүчээ авч байсан социалистуудын эсрэг нэгдэж байгуулагдсан улс төрийн нам. Үүнээс хойш бараг ээлж халаагүй төрийн эрх барьж буй нам юм. Тус намын нэрийг гол сөрөг хүчин болох Японы Ардчилсан Намтай 2003 оны 11-р сард нэгдсэн Японы Либерал Нам (яп. 自由党)-тай эндүүрэх гээд байдаг[8].
ЛАН-ын анхны дарга Хатояма Ичирог 1956 оны 4 дүгэр сард намын ээлжит бус хурлаар сонгосон байна.
2005 оны сонгуульд давамгай ялалт байгуулснаар тус нам Японы Төлөөлөгчдийн танхимд дийлэнх олонхи болж, Шинэ Комэйто Намтай эвслийн засгийн газар байгуулжээ. 2006 оны 9-р сарын 20-нд Абэ Шинзоо тухайн үеийн Ерөнхий сайд Коизүми Жүн-Ичироогоос намын даргын албыг хүлээн авсан. Тус нам 2007 онд томоохон ялагдал хүлээж, түүхэндээ анх удаа парламентын дээд танхим буюу Зөвлөхүүдийн танхимд олонхын суудлаа алджээ. 2007 оны 9-р сарын 12-нд Абэ Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч, Фүкүда Ясүо-д албаа хүлээлгэн өгсөн байна. Фүкүда харин 2008 оны 9-р сарын 1-нд огцорсон юм.
2008 оны 9-р сарын 22-ноос тус намын даргаар Асоо Тароо сонгогдон ажиллаж байсан боловч 2009 онд явагдсан парламентын сонгуульд томоохон ялагдал хүлээж, бараг анх удаа сөрөг хүчин болсон тус намын даргын албыг Танигаки Садаказү хүлээн авчээ.
2019 оны 7-р сарын парламентын сонгуулиар ЛАН Японы дээд танхимд олонх болсон боловч гишүүдийн тоо 123-аас буурч 113 хүрсэн байна.
Японы ЛАН-ын бодлого нь уламжлал ёсоор экспортод суурилсан эдийн засгийн хурдацтай өсөлт, АНУ-тай нягт хамтран ажиллахыг гол зорилгоо болгодог. Тус намын сүүлийн жилүүдэд хийсэн шинэчлэл нь хүнд суртлын тогтолцоог хялбарчлах, улсын үйлдвэрүүдийг хувьчлах, хүн амын насжилттай холбоотой татварын шинэчлэл зэрэг арга хэмжээ авах зорилготой юм.
2021 оны 9-р сарын 29-нд Японы Либерал Ардчилсан намын даргаар Кишида Фумио сонгогдоод байсан.
2024 оны 9-р сарын 27-нд Японы Либерал ардчилсан намын эрх баригч гол эвслийн даргаар Ишиба Шигэру сонгогдов.
Энэ удаагийн ЛАН-ын удирдлагын сонгуулийн хоёр дахь шатанд Ишиба Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Такайчи Санаг 215х194 харьцаатай санал авч ялсан байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ 機関紙誌のご案内. Liberal Democratic Party.
- ↑ https://www.asahi.com/articles/ASP316SBSP31UTFK024.html?iref=sp_ss_date_article. The Nihon Keizai Shinbun. 2 March 2020.
- ↑
- Shorrock, Tim (27 August 2019). "In a Major Shift, South Korea Defies Its Alliance With Japan". The Nation. Татаж авсан: 19 February 2020.
- Arthur Alexander (June 2018). "Expert Voices on Japan: Security, Economic, Social, and Foreign Policy Recommendations" (PDF). Maureen and Mike Mansfield Foundation.
- Joy Hendry, ed. (2003). Understanding Japanese Society. Routledge. p. 219-220. ISBN 9781134502561.
- ↑ 日本に定着するか、政党のカラー [Will the colors of political parties settle in Japan?]. The Nikkei (япон хэлээр). Nikkei, Inc. 21 October 2017. Татаж авсан: 5 October 2021.
- ↑ "自民党". jimin.jp. Татаж авсан: 1 October 2021.
- ↑ 党歌・シンボル. jimin.jp. Татаж авсан: 3 September 2018.
- ↑ 7.0 7.1 Ministry of Internal Affairs and Communications, party membership statistics for chief executives and assembly members in prefectures and municipalities: Prefectural and local assembly members and governors/mayors by political party as of 31 December 2021
- ↑ "The Democratic Party of Japan". Democratic Party of Japan. 2006. Татаж авсан: 2008-09-06.