Jump to content

Фүкүда Ясүо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фүкүда Ясүо

Фүкүда Ясүо (яп. 福田 康夫; 1936 оны 11 сарын 16 - ) нь Японы улс төрийн зүтгэлтэн. Тэрээр 91 дэх ерөнхий сайд, Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн (6 удаа), Японы Либерал Ардчилсан намын дарга (22 дахь). 1976-1978 онд Японы Ерөнхий сайд асан Фүкүда Такэогийн ууган хүү юм.

Токиогийн Васэдагийн их сургуулийг төгссөн. 1959-1976 онд газрын тос боловсруулах үйлдвэрт ажилласан. 1977-1978 онд эцэг Ерөнхий сайд Такео Фүкүдагийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1979-1989 онд тэтгэвэрт гарсан эцгийнхээ хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 1995-1996 онд УИХ-ын Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Дараа нь Либерал ардчилсан намд намын янз бүрийн албан тушаал хашиж байсан.

2000-2004 онд Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

2008 оны зун хүртэл Фукудагийн танхим нь Абэгийн засгийн газартай бүрэлдэхүүний хувьд бараг ижилхэн байсан. Авлигын хэргүүд ар араасаа гарч, рейтинг нь огцом унасны дараа Фүкүда Ясүо 2008 оны 9-р сарын 1-нд албан тушаалаасаа огцрохоо зарласан байна.

 Commons: Yasuo Fukuda – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Абэ Шинзоо
Японы ерөнхий сайд
2007 – 2008
Дараах
Асоо Тароо