Кишида Фүмио

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Кишида Фүмио, 2017 он.

Кишида Фүмио (япон. 岸田 文雄, 1957 оны 7 дугаар срын 29-нд Японы Токио хотод төрсөн) - Японы улс төрийн зүтгэлтэн. 2021 оны 9 дүгээр сарын 29-нөөс Японы Либерал Ардчилсан Намын дарга.

Японы Гадаад хэргийн сайд (2012 оны 12 дугаар сарны 26-наас 2017 оны 8 дугаар сарын 3-ны хооронд) асан.

Кишида 1957 оны 7 дугаар сарын 29-нд Токио хотын Шибүя дүүрэгт, улс төрчийн гэр бүлд төрсөн. Түүний эцэг Кишида Фүмитакэ болон өвөг эцэг Кишида Масаки нар Парламентын доод танхимын гишүүд байсан бөгөөд Ерөнхий сайд асан Миязава Киичи (1991-1993) түүний холын хамаатан юм. Аав нь Нью-Йорк хотод томилогдон ажиллаж байсан тул тэрбээр тус хотын Квинс дүүрэгт бага сургуульд сурч байжээ. Кишида Японы алдарт Васэда их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж 1982 онд төгссөн. Тэнд ирээдүйн улс төрч Иваяа Такэшитай найзууд болж байжээ.

Ажилласан байдал[засварлах | edit source]

Тэрбээр их сургуулиа төгсөөд Японы урт хугацааны кредитийн банк (одоогийн Шинсэй банк)-анд ажиллаж байгаад Төлөөлөгчдийн танхимын гишүүний (аавынхаа) туслахаар ажиллаж байсан.

Кишида анх 1993 оны долдугаар сард Японы парламентад "Төлөөлөгчдийн танхим"-ын гишүүнээр сонгогдсон. Кишида Фукуда Ясүогийн танхимд Окинава ба Хойд нутаг дэвсгэр (маргаантай Курилийн арлууд), шинжлэх ухаан, технологийн бодлого, амьдралын чанар, засгийн газрын шинэчлэлийн асуудал хариуцсан Төрийн сайдаар ажиллаж байсан.

Кишида Фүмио бол Либерал Ардчилсан Намаас сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн юм. 2012 оны 12 дугаар сарын 26-нд Ерөнхий сайд Абэ Шинзоогийн танхимд Гадаад хэргийн сайдаар томилогдсон.

Кишида дайнаас хойших Японд Гадаад хэргийн сайдаар хамгийн удаан ажилласан хүн.

2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Абэгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход тэрбээр Гадаад хэргийн сайдын албан тушаалаасаа огцорч, Либерал Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн тэргүүн болжээ.

2021 оны 9 дүгээр сарын 29-нд Японы Либерал Ардчилсан намын даргааар сонгогдоод 2021 оны 10 дугаар сарын 4-нд Японы Ерөнхий сайдыг сонгох санал хураалтад намаасаа нэр дэвшихээр болж байна.

Үзэл бодол[засварлах | edit source]

Тайвань, Хонконг дахь Хятадын нөлөөний талаар Кишида хэлэхдээ, "Хятад улс Хонконгийг дарсны дараа" Тайванийн хоолой нь "дараагийн томоохон дипломат асуудал" болж магадгүй бөгөөд Япон Тайваньтай илүү нягт хамтран ажиллахыг эрэлхийлэх ёстой гэжээ.

Мөн тэрбээр 2021 оны Либерал Ардчилсан Намын даргын сонгуулийн үеэр неолиберализм ба зохицуулалтаас ангижрах нь нийгэмд дэх эдийн засгийн (баян ядуугийн) ялгааг улам нэмэгдүүлсэн гэж үзэж, орлогын тэгш бус байдлыг бууруулахын тулд капитализмын шинэ хэлбэрийг эрэлхийлэхийг уриалжээ.

Үүнээс гадна тэрбээр Японы гэрлэсэн хосууд аль нэгийнхээ нэг овгийг сонгох албагүй буюу гэрлэсний дараа өөр өөрийн овгийг үлдээхийг мөн дэмжиж буйгаа илэрхийлжээ.