Тайванийн хоолой

Тайванийн хоолой (хят. 臺灣海峽), хуучнаар Формозын хоолой — Евразийн эх газар Тайвань арал хоёрын завсрын хоолой.
130-180 километр өргөн, 400 км урт. Умард талаараа Дорнод Хятадын тэнгис, дорнод талаараа Тайвань орны Тайвань муж, зүүн өмнөд талаараа Пөнхү арлууд, өмнөд талаараа Өмнөд Хятадын тэнгис, өрнөд талаараа Хятад улсын Фужянь муж хүрнэ.
Хоолойд Жиньмэнь, Мазү, Шямэнь, Пинтань арал байж, захаар нь Гаошюн, Фужоу, Шямэнь зэрэг боомт хот байна.
1954-1955, 1958 онд хоёр удаа Тайванийн хоолойд БНХАУ (Хятад), БНХУ (Тайвань) хоёр байлдсан.
Зураг[засварлах | кодоор засварлах]

-
Хятадын Шямэнь хот, Шямэнь арал, Тайванийн Жиньмэнь арал
-
Физик газарзүйн зураг