Jump to content

Кацүра Таро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кацүра Таро
桂 太郎
Японы ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1912 оны 12 сарын 21 – 1913 оны 2 сарын 20
ХаанТайшо
ӨмнөхСайонжи Кинмочи
ДараахЯмамото Гомбээ
Албан тушаал хашсан
1908 оны 7 сарын 14 – 1911 оны 8 сарын 30
ХаанМэйжи
ӨмнөхСайонжи Кинмочи
ДараахСайонжи Кинмочи
Албан тушаал хашсан
1901 оны 6 сарын 2 – 1906 оны 1 сарын 7
ХаанМэйжи
ӨмнөхИто Хиробүми
Сайонжи Кинмочи (үүрэг гүйцэтгэгч)
ДараахСайонжи Кинмочи
Нууц тамгын эзэн
Албан тушаал хашсан
1912 оны 8 сарын 21 – 1912 оны 12 сарын 21
ХаанТайшо
ӨмнөхТокүдаижи Санецүнэ
ДараахХунтайж Фусими Саданару
Сайдын албан тушаал
Гадаад хэргийн сайд
Албан тушаал хашсан
1912 оны 12 сарын 21 – 1913 оны 1 сарын 29
Ерөнхий СайдӨөрөө
ӨмнөхҮчида Косай
ДараахКато Такааки
Сангийн сайд
Албан тушаал хашсан
1908 оны 7 сарын 14 – 1911 оны 8 сарын 30
Ерөнхий СайдӨөрөө
ӨмнөхМацүда Масахиса
ДараахЯмамото Тацуо
Боловсролын сайд
Албан тушаал хашсан
1905 оны 12 сарын 14 – 1906 оны 1 сарын 7
Ерөнхий СайдӨөрөө
ӨмнөхЮзүрү Күбота
ДараахСайонжи Кинмочи (үүрэг гүйцэтгэгч)
Макино Нобүаки
Дотоод хэргийн сайд
Албан тушаал хашсан
1903 оны 10 сарын 22 – 1904 оны 2 сарын 20
Ерөнхий СайдӨөрөө
ӨмнөхКодама Гэнтаро
ДараахЁшикава Акимаса
Армийн сайд
Албан тушаал хашсан
1898 оны 1 сарын 12 – 1900 оны 12 сарын 23
Ерөнхий СайдИто Хиробүми
Оокүма Шигэнобү
Ямагата Аритому
Ито Хиробүми
ӨмнөхТакашима Томоносүкэ
ДараахКодама Гэнтаро
2 дахь Тайваний ерөнхий захирагч
Албан тушаал хашсан
1896 оны 6 сарын 2 – 1896 оны 10 сарын 14
ХаанЭзэн Хаан Мэйжи
ӨмнөхКабаяма Сүкэнори
ДараахНоги Марэсүкэ
Пэрүүдийн Танхимын гишүүн
Албан тушаал хашсан
1911 оны 4 сарын 21 – 1913 оны 10 сарын 11
Албан тушаал хашсан
1907 оны 9 сарын 21 – 1911 оны 4 сарын 20
Хувийн мэдээлэл
Төрсөн(1848-01-04)1 сарын 4, 1848
Хаги, Нагато, Япон
Нас барсан10 сарын 10, 1913(1913-10-10) (65 насалсан)
Мита, Токио, Япон
Үхлийн шалтгаанХодоодны хорт хавдар
Оршуулсан газарШоин сүм, Токио
Улс төрийн намҮндсэн Хуулийн Нөхөрлөл (1913)
Бусад улс төрийн
харьяалал
Бие даагч (1896–1913)
Эхнэр, НөхөрКацүра Канако (г. 1891)
МэргэжилЦэрэг, улс төрч
Гарын үсэг
Цэргийн алба
Харьяалал Японы эзэнт гүрэн
СалбарArmy flag of Японы эзэнт гүрэн Японы Эзэн Хааны Арми
Алба хаасан жил1870–1901
Цол Генерал
ТушаалуудЭГА 3-р дивиз
Тулаан/дайнБошин дайн
Хятад-Японы нэгдүгээр дайн

Хунтайж Кацүра Таро (япон. 桂 太郎 Кацура Таро, 1848 оны 1-р сарын 14-нд төрсөн—1913 оны 10-р сарын 10-нд нас барсан) - Японы Эзэн Хааны Армийн генерал, Японы Ерөнхий сайдын албыг 3 удаа хашсан нөлөө бүхий улс төрч юм.

Тэрээр нийгмийн самурай нарын ангид харьяалагддаг байсан. 1868 оны Японд болсон төрийн эргэлтийн үеэр тэр эзэн хааны талд орж, Киото дахь хааны ордонг хамгаалж, дараа нь Японы умард хэсэгт шогунатыг дэмжигчидийн талд дайнд оролцсон. 1870-1873 онд Берлинд цэргийн сургуульд суралцсан. 1875-1878 онд Берлин дэх Японы Элчин сайдын яамны цэргийн атташе байсан.

Тэрээр 1894-1895 оны Хятад-Японы дайнд оролцож онцгой гавьяа байгуулсан. 1898 оны 1-р сараас тэрээр Армийн сайд байв. 1900 оны 11-р сард Гүн Ито Хиробумигийн Засгийн газрын танхим байгуулагдахад тэрээр огцорсон. 1901 оны 6-р сард Ито Хиробуми огцорсны дараа тэрээр засгийн газрын шинэ танхим байгуулан тэргүүлжээ. Түүний удирдлаган дор Япон улс Зүүн Ази дахь байр сууриа бэхжүүлсэн. Түүний Ерөнхий сайдын анхны бүрэн эрхийн хугацаад тус улсын гадаад бодлогын амжилт их байв. 1902 онд Англи-Японы холбоо байгуулагдаж, 1905 оны Орос-Японы дайнд Япон ялалт байгуулж Портсмутийн энх тайвны гэрээ байгуулсан. Энэхүү баримт бичиг нь Солонгосын нутаг дэвсгэрт Японы цэргийн бүрэн эрхт байдлыг тогтоосон. Гэвч Японы нийгэм энэ гэрээг доромжлол гэж хүлээж авсан.

Портсмутийн энх тайвны гэрээний нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаас үүдэн үймээн самуун болсон байна. Улмаар 1906 оны 1-р сард тэрээр огцорчээ.

1908 оны 7-р сарын 14-нд тэрээр Японы Ерөнхий сайдын албан тушаалд буцаж ирээд 1911 оны 8-р сар хүртэл энэ албан тушаалыг хашсан. Энэ үед Солонгосыг Японд нэгтгэх гэрээгээр байгуулсан бөгөөд үүгээр Японы Солонгосыг колоничлох эхлэлийг тавьсан юм. 1911 онд Япон улс анх үйлдвэрүүдийн ажилчдын эрхийг хамгаалах хууль гаргажээ. Олон нийтийн санаа бодол түүний талд байсангүй. Олон нийтийн түүнийг албан тушаалаа ашиглан хувийн хөрөнгөө аривжуулсан улстөрч гэж ойлгогдсон. 1911 оны 8-р сарын 30-нд тэрээр дахин огцорчээ.

1912 оны 12-р сард тэрээр дахин Ерөнхий сайдаар томилогдсон байна. Гэвч энэ томилгоо олон нийтийн дургүйцлийг төрүүлж, олон нийтийн эмх замбараагүй байдалд хүргэсэн. 1913 оны 2-р сард дэмжигчдийнхээ дэмжлэгийг алдсаны улмаас тэрээр дахин огцорсон байна.

Тэрээр 1913 оны 10-р сарын 10-нд нас барсан.

Орчин үеийн Япон улсыг үүсгэн байгуулагчдын нэг гэж тооцогддог.

 Commons: Кацүра Таро – Викимедиа зураг, бичлэг, дууны сан