Эзэн Хаан Мэйжи
| Эзэн Хаан Мэйжи 明治天皇 | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Күичи Үчидагийн дарсан зураг, 1873 | |||||||||
| Японы эзэн хаан | |||||||||
| Хаанчлал | 1867 оны 1 сарын 30 – 1912 оны 7 сарын 29 | ||||||||
| Хаан ширээнд залсан | 1867 оны 2 сарын 13 | ||||||||
| Өмнөх | Коомэй | ||||||||
| Залгамжлагч | Тайшоо | ||||||||
| Шогун | Токүгава Ёшинобү (1866–1867) | ||||||||
| Төрсөн | Мүцүхито, Ханхүү Сачи (祐宮睦仁親王) 3 11 сарын 1852 Киото, Ямаширо, Япон | ||||||||
| Өнгөрсөн | 29 7 сарын 1912 (59 насалсан) Мэйжи ордон, Токио, Япон | ||||||||
| Оршуулга | 1912 оны 9 сарын 13 Фүшими Момояма но Мисасаги (伏見桃山陵) | ||||||||
| Эхнэр/нөхөр | Ичижоо Масако | ||||||||
| Хүүхэд бусад... | |||||||||
| |||||||||
| Гэр бүл | Японы эзэн хааны гэр | ||||||||
| Эцэг | Эзэн Хаан Коомэй | ||||||||
| Эх | Накаяма Ёшико | ||||||||
| Шашин | Шинто | ||||||||
| Гарын үсэг | |||||||||
Эзэн Хаан Мэйжи (яп. 明治天皇; 1852 оны 11-р сарын 3 – 1912 оны 7-р сарын 30) буюу Их Мэйжи уламжлалт дэс дарааллаар Японы 122 дахь Эзэн Хаан бөгөөд 1867 оны 2-р сарын 3-наас 1912 онд насан эцэс болтлоо хаанчилсан.
Японы урьд өмнөх бүх эзэн хаадын адил түүнийг нас барснаас хойш нас барсных нь дараах нэрээр нэрлэж ирсэн. Түүнийг нас барахад тухайн эзэн хааны хаанчилж байсан эриний нэрийг нас барахад нь өгч байх шинэ уламжлал тогтсон. Мэйжийн эринд хаанчилж байсан тул түүнийг одоо Эзэн Хаан Мэйжи гэдэг.
Эзэн хааны өөрийнх нь нэр Мүцүхито (яп. 睦仁). Гадаад улсад түүнийг заримдаа Мүцүхито буюу Эзэн Хаан Мүцүхито гэх тохиолдол бий боловч, Японд эзэн хаадыг зөвхөн нас барсных нь дараах нэрээр нэрлэдэг.
Эзэн хааны өөрийнх нь нэрийг хэрэглэх нь япончуудад доромж сонсогдоно.
Түүнийг 1852 онд төрөх үед Япон ертөнцөөс тусгаарлагдсан, үйлдвэржилтийн өмнөх үеийн, феодалын улс байсан бөгөөд тус улсын 250 гаруй тархай бутархай эзэмшил газруудыг захирдаг Токүгава шоогүн, даймё нар ноёрхож байв. Түүнийг 1912 онд нас барах хүртэл Японд улс төр, нийгэм, үйлдвэрийн хувьсгал (Мэйжийн хувьсгал) хийгдэж, дэлхийн тавцан дээр их гүрнүүдийн нэг болон гарч иржээ.
Эзэн Хаан Мэйжи кинонд
[засварлах | кодоор засварлах]- 2003 оны Холливудын Сүүлчийн самурай кинонд жүжигчин Накамүра Шичиносүкэ Эзэн Хаан Мэйжийн дүрийг бүтээжээ.
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1865 оны 5 сарын 1-нд (Гэнжийн хоёр дахь жилийн 4 дэх сарын 7 дахь өдөр) эзэн хаан Коомэй эриний нэрийг Гэнжигээс Кэйо болгон өөрчилсөн. Хэдийгээр Коомэй эзэн хаан 1867 оны 1 сарын 30-нд (Кэйогийн хоёр дахь жилийн 12 дахь сарын 25 дахь өдөр) нас барж, Мэйжи эзэн хаан 1867 оны 2 сарын 13-нд (Кэйогийн гурав дахь жилийн 1 сарын 9 дэх өдөр) хаан ширээнд суусан ч Кэйо (Кэйогийн дөрөв дэх жилийн 9 дэх сарын 8 дахь өдөр) Мэйжи эзэн хаан эриний нэрийг 1868 оны 10 сарын 23-нд Кэйогаас Мэйжи болгон өөрчлөх хүртэл үргэлжилсэн.
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- Breen, John,‘The Imperial Oath of April 1868: ritual, power and politics in Restoration Japan’, Monumenta Nipponica, 51, 4 (1996)
- Seagrave, Sterling and Seagrave, Peggy (1999): "The Yamato Dynasty", New York: Broadway Books, ISBN 0-7679-0496-6.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Meiji Shrine ((Англи))
- Meiji Emperor
| Өмнөх Эзэн Хаан Коомэй |
Японы Эзэн Хаан 1867 оны 2-р сарын 3 - 1912 оны 7-р сарын 30 |
Дараах Эзэн Хаан Тайшоо |