Васэда Их Сургууль
Васэда Их Сургууль (Япон: 早稲田大学 Васэда Дайгаку) нь Японы хамгийн нэр хүндтэй хувийн хоёр их сургуулийн нэг (нөгөөх нь Кэйо Их Сургууль). Токио хотын умард хэсэгт дахь Шинжоуку дүүрэгт байралдаг байна.
Васеда Их Сургуулийг 1882 онд Мэйжийн үеийн самүрай судлаач, улс төрч Окума Шигэнобу үүсгэн байгуулжээ. Анх нэгдүгээр ангид улс төр судлал, эрх зүй, англи хэл, физикийн тэнхимд 80 оюутан элсэн орсон түүхтэй.
1902 онд Их сургуулийн статустай болсон. Дэлхийн 2-р дайны үеэр Токио хотыг бөмбөгдөхөд ихэнх барилгууд эвдэрч сүйрсэн ч 1949 онд тус их сургуулийг сэргээн босгож, дахин нээжээ.
Васеда Их Сургуулийн хамгийн алдартай факультетуудын нэг бол хэл зүйн анги юм. Түүний төгсөгчдийн дунд алдарт зохиолч Харуки Мураками, Мати Тавара нар байдаг. Их сургуулийн номын сан нь бусад олон номноос ялгаатай нь дайны үеийн бөмбөгдөлт, хүнд хэцүү үеийг амжилттай даван туулсан өвөрмөц цуглуулгатай. Тийм ч учраас номын сан нь дайны өмнөх үеийн Японы түүх, соёл, утга зохиолын бүтээлч байдлыг хөгжүүлэхэд үнэ цэнтэй эх сурвалж болдог.
Васеда Их Сургуулийг Японы улс төрчдийн хувьд нэгэн төрлийн "гарааны тавцан" гэж нэрлэдэг. Дайны дараах Японы долоон ерөнхий сайд Васеда Их Сургуулийг төгссөн: Танзан Ишибаши (1956-1957), Нобору Такешита (1987-1989), Тошики Кайфу (1989-1991), Кейзо Обучи (1998-2000), Ёширо Мори (2010), Ясуо Фукуда (2007-2008), Ёшихико Нода (2011-2012). Сүүлийн арван ерөнхий сайдаас тав нь Васеда Их Сургуулийг, хоёр нь Кейогийн Их Сургуулийг, зөвхөн нэг нь Токиогийн Их Сургуулийг төгссөн байна. Японы социалист намын дарга Сүзүки Мосабуро мөн Васеда Их Сургуулийг төгссөн байна.
Танзан Ишибаши, Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавахарлал Неру нар Васеда Их Сургуулийн хүндэт докторын цол хүртсэн анхны хүмүүс юм.