Такэшита Ноборү
Такэшита Ноборү (япон. 竹下 登, 1924 оны 2-р сарын 26-нд Японы Шиманэ мужийн Уннан хотод төрсөн —2000 оны 6-р сарын 19-нд нас барсан) — японы төрийн зүтгэлтэн, улс төрч, 1987-1989 онд Японы Ерөнхий сайдаар ажилласан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Японы нэр хүндтэй Васеда Их сургууль төгссөн. 1958-2000 онд-Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн тэрээр төсвийн зардлаар ЛАН-даа болон хувьдаа улс төрийн ашиг тустай янз бүрийн төслүүдийг хэрэгжүүлэх чадвартай байсан.
1971-1974 онд Засгийн ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. 1976 онд Барилгын сайд болон 1979-1980, 1982-1986 онд-Японы Сангийн сайдаар ажиллсан.
1985 онд ЛАН-ын хамгийн том фракцийн дарга болсон. 1986-1987 онд - ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.
1987-1989 онд -Японы Ерөнхий сайд болсон бөгөөд "Recruit Cosmos" компанийн хувьцааг худалдсантай холбоотой авлигын дуулианы улмаас огцорсон.
Тэрээр албан тушаалаа өгсөн байхдаа Японы улс төрд хамгийн нөлөө бүхий хөшигний ард тоглогчдын нэг хэвээр байсан.