Jump to content

Уур амьсгалын өөрчлөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Дэлхийн дулаарал-с чиглүүлэгдэв)
Дэлхийн гадаргуугийн дундаж температур сүүлийн 50 жилд өөрчлөгдсөн байдал (2011-аас 2021 оны дундажийг 19561976 оны дундажтай харьцуулав.
Дэлхийн (газрын гадаргуугийн) дундаж температур, 1850-аас 2020 он хүртэлх (19611990 оны дундажтай харьцуулав).

Өдөр тутмын хэрэглээгээр Уур амьсгалын өөрчлөлт (англи. Climate Change) гэдэг нь орчин цагийн хүний үйл ажиллагаанаас үүдэн дэлхийн дулаарал болж, дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг хэлнэ.

Агаарын дундаж температур сүүлийн олон арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч мөн үргэлжилнэ гэж судлаачид үзэж байгаа.

Сүүлийн 100 жилийн хугацаанд Дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн бөгөөд "Засгийн Газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хороо" (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС), "20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэжээ [1]. Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны энергийн өөрчлөлт (нарны идэвхижилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан байна [2][3]. ИПСС-гийн энэхүү дүгнэлтийг Их 8 болон Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орны Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд хүлээн зөвшөөрдөг болно.

ИПСС-гийн уур амьсгалийн загварчлал, 1990 - 2100 оны хооронд агаарын дундаж температур 1.1 - 6.4 °C нэмэгдэж болзошгүйг харуулж байгаа [1] бөгөөд ирээдүйд агаар мандалд ялгарах хүлэмжийн хийг хэр багасгахаас хамааран температурын өсөлтийн дээд доод хязгаар нь тодорхойлогдож байгаа болно. Хэдийгээр ихэнхи судалгаа, 2100 он хүртэл өөрчлөлтийг голчлон анхаарч байгаа боловч, ирэх мянган жилд, агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга одооныхоос нэмэгдэхгүй тогтвортой байхад, дэлхийн дулаарал, далайн усны төвшин ихэссээр байна гэж таамаглаж байна[1]. Энэ нь далайн усны дулаан багтаамжтай холбоотой юм.

Дэлхийн дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг агаарын аюултай үзэгдэлүүд ихсэж[4], хур тунадасны хэмжээ өөрчлөгдөнө. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлөх болно.

Энэхүү дулаарлыг яаж бууруулах, түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс төрийн болон олон нийтийн хэлэлцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна. Хүлэмжийн хийг (ялгаруулалтыг) багасгах зорилготой Киотогийн протоколд дэлхийн ихэнхи улс нэгдсэн болно.

Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах энгийн арга бол бид бүгд цахилгаанаа хэмнэж, хогоо ангилаж, дахин боловсруулах боломжгүй эд зүйлс худалдан авахгүй байх зэргээс шууд хамааралтай.

Шинжлэх ухааны томъёоллоор уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэсэн ойлголтууд нь ялгаатай. Дэлхийн дулаарал гэдэг нь зөвхөн дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг илэрхийлдэг байхад Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хүлэмжийн хийнээс үүдэж дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй нийт өөрчлөлтийг хэлдэг[5].

Хүлэмжийн нөлөө ба дэлхийн дулаарал

[засварлах | кодоор засварлах]
Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) агуулгын ихсэлт .
CO2-ын агуулга нь улирлаас хамааран хэлбэлзэх ба Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст хавар ихсэж, намар багасана (Ургамлын фототсинтезийн үр дүнд агаар дахь CO2-ын агуулга буурна).

Байгалийн буюу хүний үйл ажиллагаанаас гаралтай нүүртөрөгчийн хий, метан, озон, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчүүд, перфторт нүүрстөрөгчүүд, гексафторт хүхэр гэх мэт хийг хүлэмжийн хий гэнэ.

Байгалийн хүлэмжийн үзэгдэл байхгүй байсан бол дэлхийн гадаргын температур ус хөлдөх цэгээс доош байх байсан, энэ утгаараа хүлэмжийн үзэгдэл нь дэлхий дээр амьдрал буй болох боломжийг бүрдүүлдэг. Гэвч хүний үйл ажиллагаа, малтмал түлш, шатах тослох материалын шаталт, ойн бүрхэвчийг устгах зэргээс үүдэн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж нэмэгдэж, дэлхийн дулаарлыг улам эрчимжүүлж, улмаар уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж байна.

Хүлэмжийн хийн үйлчлэлийг тооцвол:

  • Нарны хэт ягаан туяа богино долгионы урттай тул дэлхийн агаар мандлыг нэвтэрч чаддаг. Энэ туяаг агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хий шингээхгүй тул туяа дэлхийн гадаргууг мөргөнө.
  • Дэлхийн гадаргуу хэт ягаан туяаг шингээж хална. Дэлхийн гадаргуу дулааны энергиэ нил улаан туяа хэлбэрээр алддаг. Энэ туяа нь долгионы урт ихтэй тул нүүрстөрөгчийн диоксидтой мөргөлдөн шингээгддэг.
  • Дулааны зарим хэсэг нь дэлхий рүү буцан гэрлийн энерги хэлбэрээр шилжих ба үлдсэн хэсэг нь агаар мандлаас гадагшаа нэвтэрдэг байна.
  1. 1.0 1.1 1.2 "Summary for Policymakers" (PDF). Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Intergovernmental Panel on Climate Change. 2007-02-05. Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-02-03. Татаж авсан: 2007-02-02. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  2. Hegerl, Gabriele C. (2007-05-07). "Understanding and Attributing Climate Change" (PDF). Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Intergovernmental Panel on Climate Change. p. 690. Эх хувилбараас (PDF) архивласан: 2018-05-08. Татаж авсан: 2007-05-20. Recent estimates (Figure 9.9) indicate a relatively small combined effect of natural forcings on the global mean temperature evolution of the seconds half of the 20th century, with a small net cooling from the combined effects of solar and volcanic forcings {{cite web}}: Check date values in: |date= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  3. Ammann, Caspar (2007-04-06). "Solar influence on climate during the past millennium: Results from ransient simulations with the NCAR Climate Simulation Model". Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 104 (10): 3713–3718. However, because of a lack of interactive ozone, the model cannot fully simulate features discussed in (44)." "While the NH temperatures of the high-scaled experiment are often colder than the lower bound from proxy data, the modeled decadal-scale NH surface temperature for the medium-scaled case falls within the uncertainty range of the available temperature reconstructions. The medium-scaled simulation also broadly reproduces the main features seen in the proxy records." "Without anthropogenic forcing, the 20th century warming is small. The simulations with only natural forcing components included yield an early 20th century peak warming of ≈0.2 °C (≈1950 AD), which is reduced to about half by the end of the century because of increased volcanism. {{cite journal}}: Check date values in: |date= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  4. NASA: Global Warming to Cause More Severe Tornadoes, Storms, Fox News, August 31, 2007.
  5. Erik Conway/Global Climate Change. "What's in a Name? Global Warming vs. Climate Change". NASA. Эх хувилбараас архивласан: 2010-08-09. Татаж авсан: 2022-10-09.