Jump to content

Венец

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Венец
Venezia (Итали)
Venesia (Венец)
Comune di Venezia
Венец сүлд
Байршил: Венец
Map
Венец is located in Итали
Венец
Венец
Итали дахь байршил
Венец is located in Венето
Венец
Венец
Венец (Венето)
Солбицол: 45°26′15″N 12°20′9″E / 45.43750°N 12.33583°E / 45.43750; 12.33583Солбицол: 45°26′15″N 12°20′9″E / 45.43750°N 12.33583°E / 45.43750; 12.33583
Улс Итали
МужВенето
Хотын бөөгнөрөлВенец (VE)
ХуваалтБурано, Жудекка, Зеларино, Маргера, Местре, Мурано, Лидо, Чириньяго, Фаваро Венето
Засаг захиргаа
  Хотын даргаЛуижи Бруньяро (CI)
Газар нутаг
  Нийт414.57 км2 (160.07 бээр2)
Өндөр
1 м (3 фут)
Хүн ам
 (2020)[2]
  Нийт258,685
  Нягтрал620/км2 (1,600/бээр2)
Иргэдийн нэршилVeneziano
Венецчүүд (Монгол)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
Шуудангийн код
30100
Залгах код041
ISTAT код027042
Вэб сайтАлбан ёсны цахим хуудас
Венец ба түүний нуур
ЮНЕСКО-гийн дэлхийн өв
ШалгуурСоёлын: i, ii, iii, iv, v, vi
Эшлэл394
Бүртгэл1987 (11 дэх чуулган)

Венец (Итали: Venezia, Венет хэл: Venezsia) нь Италийн хойд хэсэгт байрлах, Венето мужийн төв хот юм. Падуа хоттой хамт Падуа-Венецийн метрополи бүсийг (нийт хүн ам нь 1,600,000) бүрдүүлдэг. Тус хотыг "La Dominante", "Serenissima", "Адриатын тэнгисийн хатан хаан", "Усны хот", "Гүүрнүүдийн хот", "Гэрлийн хот" хэмээн дууддаг. Венецийг дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын дунд тооцдог ажээ.

Венец нь зүүн хойд Итали дахь Адриатын тэнгисийн Венецийн лагуны 118 жижиг арлаас тогтдог. Давсархаг устай тус лагун нь По (өмнөд) ба Пиав (хойд) голуудын амуудын дундах эргийн дагуу оршдог.

Дундад зууны үе болон Сэргэн мандалтын үед Венецийн Бүгд Найрамдах Улс нь томоохон усны хүчин байсан бөгөөд Загалмайтны аян дайн, Лепантогийн тулааны бэлтгэлийг хийж байсан газар байв. 13-р зуунаас 17-р зууны эцэс хүртэл худалдаа арилжаа (ялангуяа торго, үр тариа, амтлагч), урлагийн томоохон төв байжээ.

Венец хотын одоогийн газар нутагт 3-р зууны үед хүмүүс анх ирж суурьшсан бөгөөд 568 оноос далайгаас тасарсан булангийн оршин суугчид өөр, өөрсдийн газар нутгийг эзэмшиж эхэлсэн гэдэг. 697онд Византын дарангуйллаас эрх чөлөөт улс болон тусгаар тогтносон Венец нь 812 оноос дэлхийд тодорхой хэмжээгээр байр сууриа эзэлж эхэлсэн бөгөөд тэр үеийн язгууртан ноёдын дээд зэрэглэлийн хот болон хувирсан байна. 1202-1204 онд Венец Европын том дайнд оролцож, Византын улсыг эзлэн авсан билээ. 1296 онд ард түмний бослого гарч язгууртны цөөнхийн ноёрхол устан, 1389-1484 оны хооронд Венец нь дэлхийн улс гүрнүүдийн дунд хүч чадлаараа хамгийн өндөрлөгт очиж, дэлхийн худалдаа наймааны төв хот болсон. 1492 онд Византыг османчууд эзэлснээр Европчууд Хар тэнгис уруу гарах гарцаа алдаж, Венецийн уналтын үе эхэлсэн байна. Америк тивийг нээсний дараа 1718 онд Венец өөрийн худалдааны төлөөллүүдээ алдсан тэр үеэс хойш Итали, Австрийн олон жилийн дайны хөлд хот нэлээд их үрэгджээ. Түүхийн урт удаан хугацааг даван туулсан Венец хот нь урлагийн гайхамшигтай бүтээлүүдийн өв сангаараа Европ тивдээ 1-т орох аж.

  1. "Superficie di Comuni Province e Regioni italiane al 9 ottobre 2011". Татаж авсан: 16 Гуравдугаар сар 2019.
  2. "Popolazione Residente al 1° Gennaio 2020" [Resident population as of 1 January 2020]. үндэсний статистикийн хүрээлэн (Итали). Archived from the original on 2021-02-26. Татаж авсан: 2024-10-02.