Jump to content

Дэлхийн өв

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(ЮНЕСКО-гийн дэлхийн өв-с чиглүүлэгдэв)
ЮНЕСКО-ын дэлхийн өвийн хорооны лого

Дэлхийн өв гэдэг нь 1972 оны ЮНЕСКО-гийн чуулганаар батлагдсан "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тунхаглал" (Дэлхийн өвийн тунхаглал)-д үндэслэн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн археологийн дурсгал, байгаль, соёлын дурсгал зэрэг хүн төрөлхтөн үеэс үед өвлүүлэн үлдээх үнэт зүйлсийг хэлнэ.

1959 онд Египетийн Нил мөрний сав газарт Асваны усан цахилгаан станц баригдах төлөвлөгөө гарчээ. Энэхүү усан цахилгаан станц бий болбол Нубийн хөндий дэх дурсгалт зүйлс усанд автах аюул тулгарсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд ЮНЕСКО-гоос "Нубийн живэх гэж буй дурсгалыг хамгаалах хөдөлгөөн" өрнүүлэв. Дэлхийн 60 гаруй орон үүнд нэгдэж, техник, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлжээ. Ийнхүү Абу Симбел сүмийг нүүлгэн шилжүүлжээ. Энэхүү явдлаас улбаалан, түүхийн үнэт зүйлсийг хөгжлийн золиос болгохгүйн тулд олон улсын түвшинд хамгаалах хэрэгтэй болсныг дэлхийн улсууд ойлгожээ.

1972 оны 11 сарын 16-нд ЮНЕСКО-гийн Парис дахь төв байранд болсон 17 дахь удаагийн чуулганаар "Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах тунхаглал"-ыг санал нэгтэйгээр батлав. 1973 онд Америкийн Нэгдсэн Улс анх энэхүү тунхаглалд нэгдэн орсон бөгөөд 20 дахь улс нэгдэн орсон 1975 онд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

1978 онд АНУ-ын Йеллоустон болон Галапагосын арлууд зэрэг 12 газрыг (Байгалийн өв 4, соёлын өв 8) Дэлхийн соёлын өвийг бүртгэж авснаар хүн төрөлхтөн эх түүх, байгаль дэлхийгээ хамгаалах аянд морджээ.

Соёлын өв
Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэ бүхий барилга болон археологийн дурсгал
Байгалийн өв
Үзэсгэлэнтэй, онгон зэрлэг байгаль бүхий газар нутаг
Хосолмол өв
Соёлын болон байгалийн өвүүд нэг дор орших газар
Устах аюулд буй өв
Хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хэцүү болсон, устах аюулд буй өв

Дэлхийн өвд бүртгэх

[засварлах | кодоор засварлах]
Бүртгэлд хамруулах газрын орон нутгийн засаг захиргаанаас Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлт, тодорхойлолт гаргана
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо тус газрыг үзэж танилцан, үнэлэлт өгөх хүсэлт гаргана
Соёлын өвд нэр дэвшигч бол Олон улсын түүх соёлын дурсгалыг хамгаалах зөвлөл (ICOMOS) тухайн газарт очиж судалгаа хийн, үр дүнг танилцуулна Байгалийн өвд нэр дэвшигч бол Олон улсын байгаль орчныг хамгаалах холбоо (IUCN) тухайн газарт очиж судалгаа хийн, үр дүнг танилцуулна
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос тухайн газрыг Дэлхийн өвд тодорхойлох эсэхийг хэлэлцэнэ
Тус хорооноос шийдвэр гаргана
Албан ёсоор бүртгэнэ

Бүртгүүлсний дараа хамгаалалтын байдлыг 6 жил тутам илтгэж, Дэлхийн өвийн хороонд шалгуулах үүрэгтэй байдаг.

Соёлын өвийн шалгуур

[засварлах | кодоор засварлах]
  • I. "to represent a masterpiece of human creative genius";
  • II. "to exhibit an important interchange of human values, over a span of time or within a cultural area of the world, on developments in architecture or technology, monumental arts, town-planning or landscape design";
  • III. "to bear a unique or at least exceptional testimony to a cultural tradition or to a civilization which is living or which has disappeared";
  • IV. "to be an outstanding example of a type of building, architectural or technological ensemble or landscape which illustrates (a) significant stage(s) in human history";
  • V. "to be an outstanding example of a traditional human settlement, land-use, or sea-use which is representative of a culture (or cultures), or human interaction with the environment especially when it has become vulnerable under the impact of irreversible change";
  • VI. "to be directly or tangibly associated with events or living traditions, with ideas, or with beliefs, with artistic and literary works of outstanding universal significance. (The Committee considers that this criterion should preferably be used in conjunction with other criteria)";

Байгалийн өвийн шалгуур

[засварлах | кодоор засварлах]
  • VII. "to contain superlative natural phenomena or areas of exceptional natural beauty and aesthetic importance";
  • VIII. "to be outstanding examples representing major stages of earth's history, including the record of life, significant on-going geological processes in the development of landforms, or significant geomorphic or physiographic features";
  • IX. "to be outstanding examples representing significant on-going ecological and biological processes in the evolution and development of terrestrial, fresh water, coastal and marine ecosystems and communities of plants and animals";
  • X. "to contain the most important and significant natural habitats for in-site conservation of biological diversity, including those containing threatened species of outstanding universal value from the point of view of science or conservation."
Байршил #307: Эрх чөлөөний хөшөө (АНУ).
Байршил #592: Боробудур, (Индонез)

2009 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар 145 орны нутагт орших 878 дэлхийн өв бүртгэгдсэн байгаа билээ. Эдгээрийн 679 нь соёлын, 174 нь байгалийн, 25 нь хосолмол шинж чанартай юм. ЮНЕСКО-оос Дэлхийн энэхүү өвүүдийг газарзүйн бүс нутгуудаар нь ангилах нь элбэг байдаг. Тухайлбал: Африкийн бүс, Арабын улсуудын бүс (Умард Африк, Ойрх Дорнодын улсуудыг оруулаад); Ази, Номхон далайн бүс (Австрали ба Далайн орнуудыг оруулаад); Европ, Умард Америкийн бүс (Оросын Холбооны Улс ба Кавказийн улсуудыг оруулаад); Латин Америк болон Карибын бүс гэж 5 ангилна. Гэхдээ газарзүйн бүсчлэл гэхээсээ илүүтэйгээр тухайн газар нутгийг засаг, захиргааны онцлогийг харгалзсан байдаг. Жишээ нь Гоу арал нь Өмнөд Атлантын далайд оршдог ч, Их Британийн эзэмшил тул Европ, Умард Америкийн бүст хамрагддаг.

Хүснэгтээр үзүүлбэл:

Бүсүүд Байгалийн Соёлын Хосолмол Нийт %
Африк 33 40 3 76 9%
Арабын улсууд 4 60 1 65 7%
Ази-Номхон далай 48 125 9 182 21%
Европ & Умард Америк 54 372 9 435 45%
Латин Америк & Карибын тэнгис 35 82 3 120 14%


Загвар:Link FA sv