Онтарио
Онтарио Ontario | |||||
| |||||
Уриа: Ut Incepit Fidelis Sic Permanet (Latin) (Орчуулга: "Тэр эхлэхдээ үнэнч байсан бол, үнэнч хэвээр байна") | |||||
Нийслэл | Торонто | ||||
---|---|---|---|---|---|
Хамгийн том хот | Торонто | ||||
Хамгийн том метрополитан бүс | Их Торонтогийн Бүс | ||||
Албан ёсны хэлнүүд | Англи хэл (де-факто) | ||||
Засгийн газар | |||||
Дэд захирагч | Elizabeth Dowdeswell | ||||
Ерөнхий сайд | Кэтлин Уинн (Либерал) | ||||
Холбооны төлөөлөл | Канадын парламентад | ||||
Танхим дахь суудал | 107 | ||||
Сенат дахь суудал | 24 | ||||
Канадын Холбоо | 1867 оны долдугаар сарын 1 (1) | ||||
Нутаг дэвсгэр [1] | 4-д | ||||
Нийт | 1,076,395 км2 | ||||
Хуурай газар | 917,741 км2 | ||||
Ус (%) | 158,654 км2 (14.8%) | ||||
Хүн ам | 1-д | ||||
Нийт (2008) | 12,891,787 (тооцоо) [2] | ||||
Нягтшил | 13.9/км2 | ||||
ДНБ | 1-д | ||||
Нийт (2008) | C$597.2 тэрбум[3] | ||||
Нэг хүнд ногдох | C$43,847 (6) | ||||
Товчлол | |||||
Шуудангийн | ON | ||||
ISO 3166-2 | CA-ON | ||||
Цагийн бүс | -5 ба -6 | ||||
Шуудангийн кодын эхний үсэг | K, L, M, N, P | ||||
Бэлэгдлүүд | |||||
- Цэцэг | Trillium grandiflorum | ||||
- Мод | Дорнодын цагаан нарс | ||||
- Шувуу | Бараан хошуут ахууна | ||||
Вэбсайт | www.ontario.ca | ||||
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан |
Онтарио (Англи: Ontario) нь Канадын төв хэсэгт оршдог муж бөгөөд Канадын мужууд дундаа хүн ам хамгийн олон[4], нутаг дэвсгэрээр Кэбэкийн дараа орох том муж юм.[1] (Нунавут, Баруун Хойд Нутаг Дэвсгэр Онтариогоос том боловч мужууд биш билээ.) Онтарио баруун талаараа Манитоба мужтай, зүүн талаараа Кэбэк мужтай хил залгадгаас гадна Миннесота, Мичиган, Охайо, Пеннсилвани (Эрий нуураар), Нью-Йорк зэрэг АНУ-ын мужуудтай (баруунаас зүүн тийш) хиллэдэг. Онтариогийн АНУ-тай залгадаг хилийн ихэнх хэсэг нь байгалийн хил бөгөөд Вүүдс нуураас эхлээд, Их Нууруудын дөрвийнх нь дундуур, тухайлбал Сюпериор нуур, Хюрон нуур (Жоржийн булан орно), Эрий нуур, Онтарио нуурын дундуур явж, цаашаа Онтариогийн Корнволлын хавиар Гэгээн Лоренс голын дагуу үргэлжилдэг. Онтарио Их Нууруудтай залгаа Канадын цорын ганц муж болно.
Онтариогийн нийслэл Канадын хамгийн том хот болох Торонто билээ.[5] Канадын нийслэл Оттава мөн Онтариод оршдог юм. Канадын 2006 оны хүн амын тооллогоор Онтариод 12,160,282 оршин суугч тоологдсон нь нийт улсын хүн амын 38.5%-ийг бүрдүүлнэ.[6]
Тус мужийн нэр нь Онтарио нуурын нэрээс гаралтай бөгөөд энэ нэр нь ontarí:io буюу "их нуур" гэсэн Хюрон хэлний үгнээс гаралтай,[7] эсвэл магадгүй Ирокез хэлээр skanadario буюу "сайхан ус" гэсэн үгнээс гаралтай байж болно.[8] Британийн Хойд Америкийн Актаар 1867 оны долдугаар сарын 1-нд Канадыг анх байгуулах үед Онтарио нь Нью Брансвик, Нова Скотиа, Кэбэкийн хамт тус улсын анхны дөрвөн мужийн нэг болжээ.[9]
Онтарио нь 2004 онд Канадын үндэсний нийт үйлдвэрлэсэн бүтээгдхүүний 52%-ийг үйлдвэрлэсэн Канадын аж үйлдвэрийн салбарыг тэргүүлдэг муж билээ.[10]
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Canada's provinces and territories total area, land area and water area". Statistics Canada. Татаж авсан: 2007-01-05.
- ↑ Statistics Canada. "Canada's population estimates 2008-06-25". Татаж авсан: 2008-06-25.
- ↑ Ontario Budget 2007: Chapter II
- ↑ "Ontario is the largest province in the country by population". Statistics Canada. Эх хувилбараас архивласан: 2008-06-10. Татаж авсан: 2007-01-05.
- ↑ "Toronto is Canada's largest metropolitan area". Statistics Canada. Татаж авсан: 2007-01-05.
- ↑ "Population and dwelling counts, for Canada, provinces and territories, and census subdivisions (municipalities), 2006 and 2001 censuses - 100% data". Statistics Canada, 2006 Census of Population. 2007-03-13. Эх хувилбараас архивласан: 2007-09-12. Татаж авсан: 2007-03-13.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ Mithun, Marianne (2000). The Languages of Native North America. Cambridge: Cambridge University Press. p. 312.
- ↑ "About Canada // Ontario". Study Canada. pp. Last Paragraph-second last sentence. Татаж авсан: 2007-01-05.
Ontario's name is thought to come form the Iroquois word "Skanadario" which means "beautiful water"
- ↑ "The British North American act of 1867". Эх хувилбараас архивласан: 2007-07-12. Татаж авсан: 2007-01-05.
- ↑ Government of Ontario. "Ontario Facts: Overview". Эх хувилбараас архивласан: 2007-01-29. Татаж авсан: 2007-01-05.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Michael Sletcher, 'Ottawa', in James Ciment, ed., Colonial America: An Encyclopedia of Social, Political, Cultural, and Economic History, (5 vols., M. E. Sharpe, New York, 2006).
- Virtual Vault, an online exhibition of Canadian historical art at Library and Archives Canada
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Онтарио – Энэ үгийг тайлбар толиос харна уу |