Нунавут
Нунавут Англи: Nunavut ᓄᓇᕗᑦ Coat of arms of Nunavut.svg | |||||
| |||||
Уриа: Инуктитут:Nunavut Sannginivut ("Манай газар, манай хүч") | |||||
Нийслэл | Икалуйт | ||||
---|---|---|---|---|---|
Хамгийн том хот | Икалуйт | ||||
Хамгийн том метрополитан бүс | Икалуйт | ||||
Албан ёсны хэлнүүд | инуктитут, инуйннактун, англи, франц | ||||
Засгийн газар | |||||
Комиссар | Анн Меекитюк Хансон | ||||
Ерөнхий сайд | Пол Окалик (Зөвшилцлийн засгийн газар) | ||||
Холбооны төлөөлөл | Канадын парламентад | ||||
Танхим дахь суудал | 1 | ||||
Сенат дахь суудал | 1 | ||||
Канадын Холбоо | 1999 оны дөрөвдүгээр сарын 1 (13) | ||||
Нутаг дэвсгэр [1] | 1-д | ||||
Нийт | 2,093,190 км2 | ||||
Хуурай газар | 1,932,255 км2 | ||||
Ус (%) | 160,935 км2 (7.7%) | ||||
Хүн ам | 13-д | ||||
Нийт (2008) | 31,152 (тооцоо)[2] | ||||
Нягтшил | 0.015/км2 | ||||
ДНБ | 13-д | ||||
Нийт (2006) | $1.213 тэрбум[3] | ||||
Нэг хүнд ногдох | C$39,383 (8) | ||||
Товчлол | |||||
Шуудангийн | NU | ||||
ISO 3166-2 | CA-NU | ||||
Цагийн бүс | -5, -6, -7 | ||||
Шуудангийн кодын эхний үсэг | X | ||||
Бэлэгдлүүд | |||||
- Цэцэг | Saxifraga oppositifolia | ||||
- Шувуу | Цэвдгийн цагаан ятуу | ||||
Вэбсайт | [http://www.gov.nu.ca/ www.gov.nu.ca] | ||||
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан |
Нунавут нь Канадын хамгийн том бөгөөд хамгийн шинэ нутаг дэвсгэр юм. 1999 оны дөрөвдүгээр сарын нэгэнд Нунавутын Акт [4] болон Нунавутын Газар Эзэмших Эрхийн Хэлэлцээрийн[5] дагуу Баруун Хойд Нутаг Дэвсгэрээс салж байгуулагдсан боловч одоогийн хил нь бүр 1993 онд тогтоогдсон байлаа. Нунавут байгуулагдсан нь 1949 онд Ньюфаундленд муж шинээр байгуулагдсанаас хойш Канадын газрын зурагт орсон анхны томоохон өөрчлөлт болсон юм.
Зүүн зүгт Баффин арал дээр орших нийслэл Икалуйтыг (хуучин "Фробишер булан") 1995 оны Нунавутын нийслэлийн талаархи бүх нийтийн санал асуулгаар сонгосон юм. Бусад томоохон суурингуудыг нэрлэвэл Рэнкин булан, Кэмбриж булангийн бүсийн төвүүдийг нэрлэж болно. Нунавутын хойд зүгт Эллесмиэр арал байдаг ба баруун зүгт Викториа арлын зүүн ба өмнөд хэсгийг хамардаг. Нунавут нь Канадын хамгийн цөөн хүн амтай бөгөөд хамгийн том нутаг дэвсгэртэй засаг захиргааны нэгж юм. Тус нутаг дэвсгэрт дөнгөж 29,474[1] хүн ам Баруун Европын чинээ нутаг дэвсгэрт тархан суудаг. Хэрэв Нунавут бүрэн эрхэт тусгаар улс байсан бол дэлхий дээр хүн амын хамгийн бага нягтшилтай улс байх байсан. Хамгийн ойр очих Гренланд гэхэд л нутаг дэвсгэрээр бараг чацуу мөртлөө хүн ам нь хоёр дахин их билээ.[6]
Нунавутнь Инуйтуудын хэл болох Инуктитутаар "манай газар" гэсэн үг юм. Оршин суугчдыг нь Nunavummiut буюу ганц тоон дээр Nunavummiuq гэж нэрлэдэг.
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Statistics Canada (2006). "Community Highlights for Nunavut". Эх хувилбараас архивласан: 2012-12-05. Татаж авсан: 2008-01-16.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|month=
(help) - ↑ Statistics Canada. "Canada's population estimates 2008-06-25". Татаж авсан: 2008-06-25.
- ↑ Gross domestic product, expenditure-based, by province and territory
- ↑ Justice Canada (1993). "Nunavut Act". Татаж авсан: 2007-04-26.[permanent dead link]
- ↑ Justice Canada (1993). "Nunavut Land Claims Agreement Act". Эх хувилбараас архивласан: 2011-06-05. Татаж авсан: 2007-04-26.
- ↑ "CIA World Factbook". Эх хувилбараас архивласан: 2020-05-09. Татаж авсан: 2008-10-04.
Нэмж унших материал
[засварлах | кодоор засварлах]- Alia, Valerie. Names and Nunavut Culture and Identity in Arctic Canada. New York: Berghahn Books, 2007. ISBN 1-84545-165-1
- Henderson, Ailsa Nunavut: Rethinking Political Culture. Vancouver: University of British Columbia Press, 2007. ISBN 0-7748-1423-3
- Kulchyski, Peter Keith. Like the Sound of a Drum: Aboriginal Cultural Politics in Denendeh and Nunavut. Winnipeg: University of Manitoba Press, 2005. ISBN 0-88755-178-5
- Sanna, Ellyn, and William Hunter. Canada's Modern-Day Aboriginal Peoples Nunavut & Evolving Relationships. Markham, Ont: Scholastic Canada, 2008. ISBN 978-0-7791-7322-8
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Нунавут – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Map showing regions of Nunavut (from Nunavut Government website)
- Legislative Assembly of Nunavut
- Nunavut Kavamat / Government of Nunavut: Official site
- Nunavut Planning Commission
- Nunavut Tunngavik Inc.: Nunavut Land Claims website
- The Nunavut Act of 1993 at Canadian Legal Information Institute
- Nunavut K-12 bilingual language instruction plan: Martin, Ian. Aajiiqatigiingniq Language of Instruction Research Paper. Nunavut: Dept. of Education, 2000.
Tourism
Journalism
- CBC North Radio: hear Inuktitut and English radio from Nunavut
- Territorial newspaper reporting in Inuktitut and English