Буве арал
Буве арал | |
|---|---|
Буве арлын байршил (улаанаар дугуйлсан, Атлантын далайд) | |
| Улс | |
| Норвегид хавсаргасан | 1928 оны 01-р сарын 23 |
| Хараат төлөв | 1930 оны 2 сарын 27[1] |
| Байгалийн нөөц газар болсон | 1971 оны 12 сарын 17[2] |
| Албан ёсны хэл | Норвеги хэл |
| Төр засаг | Үндсэн хууль хаант засаг дор хараат нутаг |
• Хаан | V Харальд |
• Захирагч | Хууль зүй, нийтийн аюулгүй байдлын яам |
• Барон (де-юре) | III Нильс Улаф |
| Газар нутаг | |
• Нийт | 49 км2 |
| 93% | |
| Хамгийн өндөр цэг | 780 м (2,560 фут) |
| Хүн ам | |
• Тооцоо | 0 |
| ISO 3166 код | BV |
| Домэйн нэр | |
Буве арал (Англи: Bouvet Island, норвеги хэл: Bouvetøya) нь Өмнөд Атлантын Далай дахь Норвегийн эзэмшлийн, галт уулан арал. Хүн оршин суудаггүй.
Өмнөд өргөргийн 54 хэм 26 минут, дорнод уртрагийн 3 хэм 24 минутанд байрлана. Талбай нь 58.5км2, эргийн урт 29.6км, хамгийн өндөр цэг нь д.т.дээш 935м өргөгдсөн.
Ойр орчимд нь өөр арал байдаггүй, далайн дундах "өнчин" арал юм. Өмнөд мөсөн далайгаас мөсөн урсгал хүрдэг. Арлын ихэнх нь мөсөн голоор хучигдсан байдаг бөгөөд хүчтэй шуурга ихтэйн улмаас ургамал ургадаггүй. Оцон шувуу, заан далайн хав зэрэг амьтад амьдардаг. Усан боомт байхгүй. Цаг агаарын автомат хэмжилтийн станц бий. 1971 онд Норвегийн вангийн зарлигаар тус арлыг бүхэлд нь байгалийн нөөц газар болгожээ.
1739 онд Францын тэнгисийн цэргийн адмирал Жан Батист Шарль Буве де Лозье (Jean-Baptiste Charles Bouvet de Lozier) анх арлыг нээсэн боловч аралд хүрэхэд тун хэцүү тул дахин нягталж чадалгүй, нэг хэсэг тийм арал байдаг эсэх нь эргэлзээтэй байсан. 1770-аад онд хэд хэдэн удаа дахин тус аралд хүрсэн тухай мэдээ түгсэн бөгөөд 1925 онд Английн Норрисоор ахлуулсан баг анх удаа Буве арал дээр хөл тавьжээ.
1927 онд Норвегичууд тус аралд хөл тавин, урц босгож, өөрийн эзэмшлийнх болгосныг бусад улсууд 1930 онд хүлээн зөвшөөрсөн аж.
Байрлал, газрын зураг
[засварлах | кодоор засварлах]Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Буве арал | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 10.2 (50.4) |
10.2 (50.4) |
10.6 (51.1) |
7.7 (45.9) |
5.6 (42.1) |
5.2 (41.4) |
3.8 (38.8) |
5.9 (42.6) |
7.3 (45.1) |
8.7 (47.7) |
8.3 (46.9) |
10.6 (51.1) |
10.6 (51.1) |
| Дундаж дээд °C (°F) | 3.7 (38.7) |
4.0 (39.2) |
3.3 (37.9) |
2.5 (36.5) |
1.0 (33.8) |
−0.4 (31.3) |
−1.2 (29.8) |
−1.1 (30.0) |
−0.8 (30.6) |
0.5 (32.9) |
1.8 (35.2) |
3.0 (37.4) |
1.4 (34.4) |
| Өдрийн дундаж °C (°F) | 1.7 (35.1) |
2.0 (35.6) |
1.5 (34.7) |
0.9 (33.6) |
−0.8 (30.6) |
−2.2 (28.0) |
−3.3 (26.1) |
−3.6 (25.5) |
−3.3 (26.1) |
−1.8 (28.8) |
−0.3 (31.5) |
0.9 (33.6) |
−0.7 (30.8) |
| Дундаж доод °C (°F) | −0.3 (31.5) |
−0.1 (31.8) |
−0.4 (31.3) |
−0.8 (30.6) |
−2.5 (27.5) |
−3.9 (25.0) |
−5.3 (22.5) |
−6.0 (21.2) |
−5.8 (21.6) |
−4.1 (24.6) |
−2.5 (27.5) |
−1.2 (29.8) |
−2.7 (27.1) |
| Мин. температур °C (°F) | −2.6 (27.3) |
−2.2 (28.0) |
−3.2 (26.2) |
−4.7 (23.5) |
−9.7 (14.5) |
−10.2 (13.6) |
−14.8 (5.4) |
−15 (5) |
−18.7 (−1.7) |
−15.2 (4.6) |
−8.4 (16.9) |
−4.1 (24.6) |
−18.7 (−1.7) |
| Эх сурвалж 1: Météo climat stats (Norvege)[3] | |||||||||||||
| Эх сурвалж 2: Météo Climat stats (Isl. Bouvet)[4] | |||||||||||||
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ .bv интернэт домэйн дагаварыг Бувед хуваарилсан ч ашиглагддаггүй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedLOV19300227 - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedFOR19711217 - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedMétéo-climat-Norvege - ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedMétéo-climat-Bouvet
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- CIA World Factbook: Буве арал (англиар)

